Олны танил эрхэм, улс төрийн зүтгэлтнүүдийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог болоод удав. Тэд ихэнхдээ аав, ээжийнхээ нөмөр нөөлөг, нэр хүндээр ялаас мултарч, гэмгүй өнгөрч байгаа нь хэр зүйд нийцэх вэ. Нөгөө талаас нийгэмд үлгэр дуурайл болж, “луужин”-гийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд ийм хэрэгт холбогдож байгаа нь тэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсний бодит жишээ. Хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа хүмүүс улс орныг удирдана гэдэг юу л бол. Иймээс бид хүүхэд нь хар тамхины хэрэгт холбогдсон томчуудын хэргийг эргэн сануулж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү хар тамхины хэрэгт холбогдсон, түүнтэй хамт байсан залуу нас барсан хэрэг өдийгөөс дөрвөн жилийн өмнө гарсан.
.jpg)
Гэсэн ч энэ хэрэг одоог болтол яаж шийдэгдсэн нь тодорхойгүй, хав дарагдсан юм. Ямартай ч улс орны нүүр царай, олон улсад Монголыг төлөөлөх Ерөнхийлөгчийн маань хүү шоронд лав ороогүй юм даг. Хэргийг эргэн сануулбал, Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг 2017 оны нэгдүгээр сард гарсан байдаг. Талийгаач нь хошин шогийн “Эмоци” продакшний жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн байв. Харин хэрэг гарсан газар нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэр. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очиход 11 залуу байсан бөгөөд тэд бүгд олны танил хүмүүсийн хүүхэд байсан гэх мэдээлэл бий.
Эх сурвалжуудын мэдээлж байснаар тэдний дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтээс гадна төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хүүхдүүд болон “Колорс” амьд хөгжмийн хамтлагийн гишүүд байжээ. Тодруулбал 22 настай Э.Намсрай, 21 настай Б.Цэрэнням, 27 настай Б.Бат-Оргил, 28 настай Ж.Гантулга, 21 настай Г.Дөлгөөнбаатар, 22 настай Ц.Цэрэндорж, 23 настай Б.Хүлэгт, 22 настай Н.Жамух, 28 настай Ц.Даваажаргал, 25 настай Э.Есүнгэ, 27 настай Б.Намуун /эмэгтэй/ нар байжээ. Энэ 11 хүн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн байж болзошгүй байсан бөгөөд цагдаа нар сэжигтнээр татан шалгасан гэнэ. Тэднээс гэрчийн мэдүүлэг авахад “Хүлэгтийн гэрт ямар нэгэн хэрүүл, маргаан, зодоон болоогүй. Бид мансууруулах бодис хэрэглээгүй. Талийгч Б.Хүслэнг хэзээ, яаж унасан гэдгийг мэдээгүй. Бид өөр өөр өрөөнд унтаж байсан. Цагдаа хаалга тогших үеэр сэрсэн” хэмээжээ.
Дээрх 11 хүнээс мансууруулах төрлийн бодис илрүүлэх анхан шатны тест авахад Б.Намуун, Б.Бат-Оргил нараас бусад есөн хүний шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарсан. Иймээс тэднээс дахин шээс болон цусны шинжилгээ авсан ч хариуны талаарх мэдээлэл ил болоогүй. Гэхдээ тэд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй баримт хэргийн газраас олдсон. Хэргийн газарт мөрч нохой ажиллуулахад гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олжээ.
Талийгаач Б.Хүслэнгийн унасан газарт мөрдөн байцаагч үзлэг хийхэд цогцос нь дээшээ харсан байдалтай, гадуураа дан цамц, өмдтэй, гуталгүй, оймс өмссөн, ил шарх, гэмтэлгүй, чих, хамарнаас цус гарсан байдалтай байж. Талийгаач нь 1995 онд төрсөн 22 настай, “Колорс” амьд хөгжмийн хамтлагийн соль гитарчин байсан юм. Мөн задлан шинжилгээгээр тархины суурь яс, хавирга хугарсан, элэг бяцарсан, уушгины дэлбэн задарсан нь тогтоогдсон бөгөөд амьд байх үедээ гэмтэл аваагүй нь тогтоогдсон юм. Харин жүжигчин Б.Баатархүү энэ талаар мэдүүлэг өгөхдөө “2016 оны долдугаар сард хүүгийнхээ өмдний халааснаас гялгар ууттай өвс олж, мансууруулах төрлийн зүйл гэдгийг мэдээд хүүгээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хордлого тайлах тасагт долоо хоног хэвтүүлсэн" гэж хэлжээ. Мөн тэрбээр ажил ихтэй учраас хүүхдэдээ хараа хяналт тавьж, чаддаггүй гэж учирласан байх юм.
Энэ хэрэг гарснаас хойш зургаан сарын дараа мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон найман хүн дотроос Э.Есүнгээг баривчилж, саатуулсан юм. Учир нь цагдаагийн алба хаагчид түүний түр оршин суух байранд үзлэг хийх үед "шавар" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт 0.5 грамм бодисыг олсон байна. Тиймээс цагдаагийн байгууллага түүнийг хойшлуулахгүй шалтгаанаар баривчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгон байцааж, яллагдагчаар цагдан хорих таслан, сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн “Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгт холбогдох үйлдлийг тусгаарлачихаад, хавтаст хэрэг нь хяналт тавьж байгаа прокурорын шүүгээнд байгаа” гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Үүнээс хойш энэ хэргийн талаарх мэдээлэл дарагдсан гэхэд болно.

Энэ бол төрийн өндөр албан тушаалтны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон, тэр нь олон нийтэд ил болсон хамгийн сүүлийн тохиолдол гэж хэлж болно. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг дайчлан баривчилсан байдаг. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж байснаар дээрх бүлэг этгээдийн дунд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.
Дээрх этгээдүүдийг Хар тамхитай тэмцэх газраас саатуулан, тайлбар мэдүүлэг авч байгаа мэдээлэл гарсан ч тэгсхийгээд л замхарсан. Үүнээс өмнө 2015 оны аравдугаар сард Т.Болдбаатарыг Эрүүл мэнд, спортын дэд сайдаар ажиллаж байхад түүний охин Б хар тамхины 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээн цагдан хорьж, шалгагдаж байсан юм. Тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хар тамхины бүлэглэлийг илрүүллээ хэмээн мэдээлж байлаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Б, Ц нар давж заалдаж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүгчид анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээсэн юм.
Өнөөдрөөс таван жилийн өмнө буюу 2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог мансууруулах төрлийн “мөс” гэх бодис биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдсан.

Тухайн үеийн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс түүнийг саатуулан, шалгаж байгаа мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, уг дуулиан тэгсхийгээд нам жим болсон. Үүнээс өмнө тэрбээр 2014 онд мөн энэ хэргээр шүүхээс хоёр жилийн ял авсан ч өршөөлөөр суллагдаж байв. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгаланг Хууль зүй яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед хүү нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ. Түүнийг Хулан, Халиунаа гэх эгч, дүү хоёрын золионд явсан олон монгол хүний нэг болсон тухай тэр үед хэвлэлүүдээр шуугьж байлаа.
2017 оны долдугаар сард Зайсан дахь нэгэн ресторанд томчуудын хүүхдүүд наргижээ.
(1).jpg)
Тэд зүгээр ч нэг наргиад өнгөрсөнгүй, хар тамхинд мансуурч, рестораны ажилчдын биед халдаж, танхайрсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан.Тухайн үед тэдний дунд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах хамт байсан гэдэг. Гэвч хэрэг нь шүүхээр шийдэгдэлгүй, тэгсхийгээд л мөн намжсан билээ. Б.Бадрах өмнө нь мөрийтэй тоглоом, хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хавтаст хэрэг хүртэл үүсгүүлж байсан ч аавынхаа буянаар ял шийтгэлгүй өнгөрсөн талаар хэвлэлээр бичиж байлаа.
УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий таван хүн 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард тэдэнд 5-6.5 хүртэлх жилийн ял оноосон байдаг. Гэвч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэрийг шүүх 2018 оны есдүгээр сард гарсан юм. Х.Тамир нь тухайн үед Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан билээ.

| Томчуудын хүүхдүүдийн хар тамхины хэргийг хав дарсаар байх уу |
|
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 19.4 хувиар өсжээ
2025-10-25 15:15:11
"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
2025-10-25 13:20:18
Монгол Улсад сурагчдын шатрын Азийн аварга эхэллээ
2025-10-25 13:20:12
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА
2025-10-25 11:18:55
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |