Цахим сүлжээнд хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ гинжилж, эрхийг нь ноцтой зөрчиж байна гэх зураг түгсэн билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар багт амьдардаг О гэх 34 настай эмэгтэй хашаандаа гинжлүүлсэн байдалтай байгаа зураг өнгөрсөн өдрүүдэд цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм. Түүнийг төрсөн эгч нь асран хамгаалдаг бөгөөд халамжийн мөнгө, асаргааны төлбөрийг нь авахын тулд СЭМҮТ-д хүлээлгэн өгдөггүй гэх мэдээлэл ч гарсан. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэн О-ийн эгч А-тай ярилцлаа.
-Дүүгийн тань биеийн байдал давгүй юу. Хэзээнээс эхэлж та асран хамгаалж байгаа вэ?
-Миний дүү О Улаанбаатар хотод СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Хүйтний улиралд эмнэлэг нь хүлээж аваад, эмчилгээ хийлгэж, дулаан байраар хангадаг. Бусад улиралд асран хамгаалагчтай гэх шалтгаанаар хүлээж авдаггүй. Дүү маань 2005, 2006 оны үед 17, 18 настай байхдаа гэр барьж, тусдаа гарсан. Аав, ээж нь бурхан болчихсон, ах, дүү нь тус тусын амьдрал хөөгөөд явчихсан хүүхдэд хань байгаагүй. Очих хашаа, орох гэр байхгүй байсан учраас хорихын ангийн ойролцоо хашаагүй газарт гэр барьж амьдарсан юм. Харамсалтай нь, дүүгийн минь сэтгэцэд өөрчлөлт орж, өвчтэй болсон. Дайрлага дайрсан юм шиг байна лээ. Буух ёсгүй газартаа л бууж, насаараа зовж яваа эмэгтэй, миний дүү.
-Дүү тань ямар хүүхэд байсан бэ?
-Миний дүү ийм хүүхэд байгаагүй ээ. Хэчнээн ухаалаг, сурлага сайтай, хөөрхөн охин байсан гэж санана. Аравдугаар ангиа алтан медальтай төгсөж, Зүүнхараад гайхуулж л явлаа даа. Харамсалтай нь, цэцэг цэврүү шиг хөөрхөн насан дээрээ хорлол болж, өнөөдөр сэтгэгцийн эмгэгтэй, “О-гоос хол яваарай” гэж хэлүүлэх хэмжээнд тулж, ийм байдалтай байна. Өөрөөр хэлбэл, миний дүү 17 жил хүн шиг хүн, хүний дүү шиг дүү явлаа. Тэр гайтай жил сэтгэгцэд нь өөрчлөлт орж, хэчнээн эмнэлэг, лам, бөөгөөр явсан ч зүгээр болоогүй. Анхандаа гайгүй болж байсан ч буцаад сэдрээд, эмчилгээ авахаа больчихсон.
-Дүүгийн тань гинжлүүлсэн зураг цахим сүлжээнд цацагдсан. Яагаад дүүгээ гинжилсэн юм бэ?
-Хүний амьдрал эрээнтэй, бараантай байх юм аа. Бид тийм дардан амьдралаар амьдарч ирээгүй. Төрсөн дүү минь учраас би хаяхгүй, гудамжинд гаргаад хөөхгүй, хар амиа хичээхгүй 17, 18 жил зууралдаж, уйлахдаа уйлж, инээхдээ инээж, дүүдээ зодуулахдаа зодуулж өнөөдөрт хүрсэн. Хүн заримдаа туйлддаг, аргаа бардаг шүү дээ. Би өсвөр насны гурван хүүхэдтэй. Хамгийн бага маань 13 настай. Тухайн үед буюу өнгөрсөн аравдугаар сард 12 настай байсан юм л даа. Захиргаа орох ажилтай, гэрийнхэн маань байхгүй, бага охин маань дүүтэй минь гэртээ үлдэх болсон. Охин минь айгаад байдаг учраас дүүгээ арга буюу гэрт нь гинжлээд үлдээсэн. Заримдаа гинжлээд гэрт нь үлдээдэг байсан тохиолдол бий, юуг нь нуух билээ. Ганцааранг нь орхивол гэрийнхээ хамаг юмыг эвдээд, хаашаа ч хамаагүй гараад явчихдаг. Тэгээд Зүүнхараагаар нэг дүүгээ хайж, энд, тэнд амиа алдчихсан байх вий, гэрээсээ төөрөөд хөлдчих вий, муу хүмүүстэй таарах вий гээд айдаг. Тийм учраас арга ядсандаа л гинжилж, хүлдэг болсон гэсэн үг. Гэхдээ нь энэ маш цөөн удаагийн тохиолдол юм шүү. Сэтгэгцийн эмгэгтэй хүнтэй амьдарч үзээгүй хүмүүс хүний зовлонг ойлгохгүй л дээ. Харагдаж байгаа шигээ тийм амар байдаггүй юм. Гэнэтхэн босож ирээд, хутга, заазуур барьж дайраад, том, том юм хүүхдүүд рүү минь авч шидээд, шөнө унтаж байхад “Ална шүү” гэж янз бүрийн юм шидээд хэчнээн хэцүү байдаг гэж санана. Гэхдээ би хэнд ч ялархахгүй 17, 18 жил дүүгээ эрүүл болчих болов уу гэж найдаж, горьдож, яваагүй газар байхгүй. Надад зодуулж, алуулах шахсан өдөр ч бий. Сэтгэцийн эмгэг гэдэг чинь үг, хэлээр ойлгодог эд биш шүү дээ. Заримдаа хөл, гар нь тасраад, ухаан нь эрүүл, эгчийнхээ хэлж байгааг ойлгодог байсан ч болоосой гэж боддог. Гинжилсэн явдал нь ийм л учиртай юм. Уг нь дүүгээ гэрт нь гинжлээд үлдээсэн. Гэрээсээ гарч болохгүй шүү гэж хэлсэн ч хөл нь чөлөөтэй хөдөлж байгаа учраас гараад, үүдний амбаарын гадаа гарчихсан юм байна лээ. Тэгээд тэр үед хашаанд маань танихгүй хүн орж ирээд, дүүгийн минь зургийг аваад, цахим сүлжээнд тавьчихсан юм байна лээ. Үүнээс болоод л хүмүүс буруу ойлгож, нийгмээрээ манай гэр бүлийг үзэн ядаж байх шиг байна.
-Таныг дүүгийнхээ халамж, асаргааны мөнгийг авахын тулд эмнэлэгт хүлээлгэж өгдөггүй гэсэн байна лээ. Энэ яг ямар учиртай юм бэ?
-Тэгсэн байна лээ. Дүү минь сардаа 288 мянга, би асран хамгаалагчийн 88 мянган төгрөг авдаг юм. Ковидын үед нэмэгдээд байгаа нь энэ шүү дээ. Хүн хэдхэн төгрөгийн төлөө ингэнэ гэж үү. Муу ч, сайн ч зулай зулайгаа гишгэж, төрсөн юм болохоор хаяж чадахгүй өнөөдөрт хүрсэн. Би гурван хүүхдээ айдаст автуулж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулан барин 88 мянган төгрөгийн төлөө өвчтэй дүүгээ харна гэж үү. Эхээсээ цуварч төрчихөөд би яаж хаяад явах юм бэ. Ингэж л бодож би амьдралын 17, 18 жил тогтсон ажил хийлгүй дүүгээ асарч, хувиараа амьдралаа болгож ирсэн. Заримдаа надад цөхрөх, гомдох үе байсан. Тэр бүрд дүүгээ зохих ёсны эмнэлэгт нь өгье ч гэж бодож байсан. Харамсалтай нь, эмнэлэг нь асран хамгаалагчтай гээд хүлээж авдаггүй юм. Юм болгон харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг хэлэх гэсэн юм. Дүүгийн минь зураг, бичлэг цахим сүлжээнд цацагдсантай холбоотойгоор баг, сумын удирдлагууд бидэнтэй ирж уулзсан. Би зохих ёсны эмнэлэгт нь хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Эмнэлэг нь үнэхээр хүлээж авах бол миний дүүг авсан дээр байх. Жил ирэх тусам л ааш нь өөрчлөгдөж, өвчин нь хүндэрч байна. Хэрэв эмнэлэгт очоод ядаж л дордохгүй байвал миний дүүд хэрэгтэй дээ.
-Дүү тань хашаанаасаа гардаг уу. Ихэнх тохиолдолд ямар ааш, зан авиртай байдаг вэ?
-Тайван амгалан үедээ өгсөн хоол идчихээд л хэвтэж байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд муухай ааштай байдаг даа. Хамт амьдарч байгаа бидэнд л муухай аашаа голцуу харуулдаг. Дулааны улиралд байнга хашаа, гэртээ хориод байж чаддаггүй. Зүүнхараагийн зах руу гараад явчихдаг. Анхандаа хүмүүст муухай зан гаргаад байдаггүй байсан ч сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн. Хүмүүсийн машины цонх хагалах, жирэмсэн, өндөр настан, хүүхдүүдийг айлгаж, ичээнэ. Идэж байгаа болон барьж явж байгаа юмыг булаагаад авчихна. Хүмүүсийш зодож, цохино. Яриад байвал асуудал их. Хүний олон ч машины цонх, толийг хагалж байлаа. Тэр бүрд чадахаараа төлж, барагдуулж байсан. Заримд нь ч чадахгүй гэдгээ хэлсэн. Ингэж л амьдарч ирсэн дээ бид. Шалгах ёстой газар нь шалгаад тогтооно биз дээ.
| ИРГЭН А: СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ДҮҮГЭЭ 18 ЖИЛ ХАРАХДАА ЗАРИМ ҮЕД ЗОДУУЛЖ, АРГА БУЮУ ГИНЖИЛДЭГ ГЭДГИЙГ ХҮМҮҮС ОЙЛГОХГҮЙ ЮМ |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |