Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус багийн малчин 58 настай Б гэгч нь 38 настай залууг буудаж, амийг нь хөнөөжээ. Уг хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 17-нд болж, цагдаагийн албан хаагчид хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, баривчилсан байна. Өдгөө уг хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагийн хэсэгт шалгаж байна. Бид талийгаач Д-ийн ээж Ж-тэй холбогдож, хэргийн талаар тодрууллаа.
-Таны бие давгүй юу?
-Хүүгээсээ хойш хэцүүхэн байдалтай байна. Бие минь муудаж, даралт ихсээд болдоггүй. Арга ядаад охиноо дуудаж, Завханаас Улаанбаатар хотод ирлээ. Эмчилгээ хийлгэнэ. Биеэ дээрдэхээр хэдэн мал руугаа явах байх даа. Гэхдээ хүү минь байхгүй уулын мухарт би ганцаараа яах ч билээ. Хэцүүхэн л юм болж байна.
-Та хүүтэйгээ хоёулаа амьдардаг байсан юм уу?
-Тийм ээ, хүүтэйгээ л байдаг байлаа. Миний хүү чинь гэр бүлтэй ч болж амжаагүй шүү дээ. Ээжийнхээ бараанд, би хүүгийнхээ бараанд л амьдарч байсан. Манайх Завхан аймгийн Баянхайрхан сумаас 70 гаруй километрийн зайтай нутагладаг малчин айл. Би гурван охин, гурван хүүтэй. Харамсалтай нь, нэг хүү минь муу хүний гарт үрэгдэж, хорвоогоос эрт буцлаа. Итгэж чадахгүй, үгээр хэлэхийн аргагүй харамсаж, харуусаж байна. Үүний оронд нас өндөр гарсан би явчихсан бол амар байсан юм.
-Хүүгийнх нь талаар асууж болох уу. Тэр өдөр яг юу болсон юм бэ?
-Хэрэг гардаг өдөр хүү маань үеийнхээ залуутай нутгийн айл руу явсан. Тэр айл нь унага тамгалаад, найртай байсан гэл үү дээ. Гэрээсээ гарахдаа “Унага тамгалж байгаа. Би тэднийхээс нэг үрээ авах ёстой. Тэрийгээ авчихаад хүрээд ирье” гэсэн. Хамт явсан залуу нь тэр айлаас бас адуу авах ёстой байсан юм билээ. Тэгээд ханиндаа явж, айлдаа очсон байсан. Гэхдээ чухам тэднийхээс хэзээ гарсан, хэрэг болсон газар нь хэр хол гэдгийг мэдэхгүй байна. Өндөр настай би тийшээ явж үзэж чадахгүй юм. Миний ойлгосноор хэрэг болсон газар нь унага тамгалсан айлаас холгүй юм шиг байна лээ. Хүү минь өөрийг нь буудсан хүний гэрийн гадаа очсон гэсэн. Гэтэл юу юугүй л буун дуу тас гэсэн гэсэн дээ. Тэр хүн нь согтуу байсан юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэхгүй. Гэрээсээ буу шүүрч гарч ирээд л хүүг минь буудчихсан гэсэн.
-Ямар шалтгааны улмаас ийм хэрэг болсныг та мэдсэн үү. Өмнө нь тэр хүнтэй таарамжгүй харилцаа, авлага, өглөгө байсан уу?
-Миний мэдэхийн л байхгүй. Тэр хоёр чухам л давгүй харилцаатай байдаг байсан. Миний хүү чинь тэр бүр хүн, амьтантай хэрүүл, маргаан хийдэггүй. Хүнтэй муудалцах дургүй, төлөв даруу хүн байлаа. Хүний сайн нь түрүүлж явдаг юм уу даа. Гэм нүгэл хийгээгүй хүүг минь яагаад буудсаныг мэдэх хүн алга. Тэр хүн ямар шалтгааны улмаас ийм хэрэг хийснээ ч хэлэхгүй байна гэнэ лээ.
-Та хүүг тань буудаж, хөнөөсөн хүнийг хэр зэрэг таних вэ?
-Танилгүй яах вэ, манай хамаатан шүү дээ. Манай хадам талаар хамаатан болдог юм. Ах, дүү хүмүүс яагаад нэгийгээ ингэж шороонд булж байгааг би ойлгохгүй байна. Тэр хүн архи дарс уудаг, агсам согтуу тавьдаг л гэж сонсож байсан. Овилоггүй, сагсуурсан хүн байдаг гэсэн. Уг нь 60 нас дөхөж яваа хүү шүү дээ. Гэтэл хүү шигээ хүнийг буудаж, амийг нь хөнөөгөөд, хэргийн газраас зугтаж байдаг.
-Цагдаа нар хэд хоногийн дараа баривчилсан бэ?
-Хүүг минь буудчихаад гэрээсээ яваад өгсөн юм шиг байна лээ. Тэгээд цагдаа нар хоёр хоногийн дараа олсон гэсэн. Хаанаас олсныг нь мэдэхгүй. Ууланд л бүгж байсан байлгүй дээ.
-Хэрэг таны хүүг буудсан Б-ийн гадаа гарсан юм байна. Хажууд нь хүн байсан болов уу?
-Эхнэр, хүүхэд нь байсан юм шиг байна лээ. Тэр хүмүүс хэргийн талаар гэрчлэх байх. Цагдаад юу болсон талаар тодорхой хэлсэн болов уу гэж бодож байна. Хохирогчоор нь миний хүү оролцоод явж байгаа учраас би нарийн ширийн зүйл мэдэхгүй байна. Ямартай ч тэр хүнийг Тосонцэнгэл аймагт хорьчихсон байгаа л гэсэн.
-Та гэмт хэрэгтний ар гэрийнхэнтэй уулзсан уу?
-Хүүгийн минь ажил явдлын үеэр Б-ийн эхнэр ирээд явсан. Би хатуу үг хэлээгүй. Насаараа танхай балмад хүний гарт зовж, хүчирхийлэлд өртөж яваа эмэгтэй хүнд би юу хэлэх билээ. Гэмт хэрэгтэн Б эхнэр, хүүхдээ зодож, тарчлаадаг гэдгийг түм мэднэ. Тийм зовлон амссан хүмүүст би юу хэлэх билээ дээ. Ямартай ч гэмт нүгэлээ үүрэх биз. Хамгийн харамсалтай нь, миний цэл залуухан хүү босоод ирэхгүй. Эхнэр нь гэрт ирээд уйлаад л байна лээ. Миний ухаан санаа ч орж гараад юм ярьж чадаагүй.
-За, та биеэ бодоорой.
-Үр хүүхдээ танхай балмад этгээдийн гарт алдана гэж бодож байгаагүй. Яаж ийм хэрэг болсон юм бол гэж бодохоор гол зураад, амьсгал давчдаад байна. Үр хүүхдийнхээ ард өндөр настай болсон хойноо үлдэнэ гэдэг яасан хэцүү юм бэ. Хууль хяналтын байгууллагынхан хэргийг үнэн зөвөөр шийдээд, тохирох ял шийтгэлийг нь онооно байх гэж итгэж байна.
| ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ Ж: ГЭРЭЭСЭЭ БУУ ШҮҮРЧ ГАРЧ ИРЭЭД Л ХҮҮГ МИНЬ БУУДЧИХСАН ГЭСЭН |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |