Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Зүрх уулын автобусны буудлын эцсийн зогсоолоос хөдөлсөн нийтийн тээврийн жолооч н.Мягмарын бага насны хүүхэд мөргөж байгаа бичлэг олон нийтийг сүлжээнд цацагдсан. Тус хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан аж. Ослын талаар автобусны жолооч н.Мягмараас тодруулахад "Автобусны араас дагаж гүйсэн хүүхдийг хараагүй. Ослын улмаас охины гар хугарч, зөөлөн эдийн гэмтэл авсан. Би цагдаагийн байгууллагад цагдаагийн байгууллагад шалгуулж, хоёр сар ажлаа хийгээгүй" гэсэн юм. Харин тус хэргийн талаар хохирогч охин У.Ариунхишигийн өвөө З.Жамцаас тодрууллаа.
.jpg)
ОХИНЫ ГЭРЭЭС АВТОБУСНЫ БУУДАЛ ХҮРТЭЛХ ЗАМ
-Тавдугаар сард таны зээ охиныг автобусны жолооч мөргөчихөөд тоохгүй явсан хэрэг гарсан байна лээ. Тухайн өдөр юу болсон талаар ярьж өгөөч?
-Манай гэрийн гаднаас автобусны буудал харагддаг юм. Эмээгийнх нь бие тааруу байсан учир автобусны буудал хүртэлх замынх нь тал хүртэл хүргэж өгсөн юм. Охиныг минь автобусны буудалд дөхөж очиход автобус яг хөдөлж байсан юм билээ. Тэгээд охин минь араас нь “Зогсоорой” гэж орилоод гүйсэн гэсэн. Амжина гэж бодсон байх, хөөрхий. Охины минь орилж байгааг манай хажуу айлын хүн сонссон байсан. Харин автобусны жолооч яагаад сонсоогүйг ойлгохгүй байгаа. Тэгээд урд дугуйгаараа баруун гарыг нь шүргэж, хойд дугуйгаараа гар дээгүүр нь гарчихсан байсан. Охин нэг гартаа цүнхээ бариад хугарсан гараа унжуулаад, уйлаад орж ирэхдээ “ Би уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд охин минь хямарч 2-3 хоног ухаан нь балартаж, ярьж чадахгүй байсан. Тухайн үед бид ямар их айсан гэж санана. “Би өөрөө унасан, цагаан машин мөргөсөн” гээд ам нээх бүрдээ өөр зүйл ярьж байсан юм. Цүнхийг нь онгойлгоод үзэхэд, үдийн хоолны аяга нь хагарч, харандаанууд нь хугарчихсан байсан. Тэгээд бид тэр өдөр болсон хэргийн талаар мэдэхийн тулд хяналтын камер шүүж үзээд болсон үйл явдлыг мэдсэн дээ.
-Одоо охины сэтгэл санаа болон биеийн байдал ямар байгаа вэ?
-Охин минь тухайн үед гуравдугаар ангийн сурагч байсан. Ослын улмаас хагалгаанд орж, гараа хадуулсан. Гарынх нь өвчинг буулгаж, эдгээх гэж хоёр, гурван сар болсон. Гэвч охины гар одоо хүртэл сайн хөдөлдөггүй, зовуурь ихтэй. Охины минь бичгийн хэвэнд хүртэл нөлөөлж байгаа. Харин сэтгэл зүйн байдал нь осолд орсон үеийнхнээсээ дээрдсэн. Ослын бэртэл, гэмтэл олон жилийн дараа сэдэрдэг гэдэг шүү дээ, санаа зовоод л байна.
-Охин хичээлдээ ганцаараа явдаг уу?
-Би хот тохижилтод ажилладаг учир зав муутай. Эмээ нь өглөө бүр дүүг нь цэцэрлэгт хүргэж өгдөг. Охиныг заримдаа гэрийнхээ гаднаас харж байгаад автобусны буудал руу явуулчихдаг юм. Замдаа сургуулийнхаа найзтай уулзаад хамт явдаг. Харин хичээлээ тарах үед нь эмээ нь авдаг.
-Автобусны жолоочид хуулийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан бэ?
-Хяналтын камер шүүж, үзсэний дараа цагдаагийн байгууллагаас “Танай охин жолоочийн буруу талаас нь гүйж ирсэн байна. Тиймээс танай охины буруу байна” гэж хэлсэн. Бид гомдолтой байгаа. Энэ тухайгаа цагдаад хэлж жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, таван оноо хасаж хариуцлага тооцсон гэсэн.
(3).jpg)
-Автобусны жолооч эмнэлэгт байхад нь очсон уу. Та охинтой хамт эмнэлэгт байсан юм билээ?
-Хэд хэдэн удаа ирж уулзсан цагдаагийн байгууллагаас ерөнхийдөө хоорондоо тохиролц гэж хэлсэн. Жолооч эмэгтэй бага хэмжээний мөнгө болон эмнэлгийг төлбөрт тусалсан.
-Таны зээ охины аав, ээж нь хаана амьдардаг бэ?
-Зээ охин минь манайд өссөн. Айлын дунд охин. Ээж нь ажил ихтэй ер нь гэртээ байдаггүй. Аав нь Дорнод аймагт амьдардаг.
-Автобусны жолооч охины эмчилгээний төлбөрийг төлж, сэтгэл санааны хохирлыг барагдуулсан уу?
-Автобусны жолооч бидэнтэй гурван удаа уулзаж, охины эмчилгээний төлбөрийг нь төлсөн. Харин жолоочийн ажилдаг компаниас ямар нэгэн арга хэмжээ авч, холбогдоогүй.
| АВТОБУСАНД МӨРГҮҮЛСЭН ОХИНЫ ӨВӨӨ З.ЖАМЦ: Охин минь гараа хадуулсан учир бичиж чадахгүй байгаа |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |