• Өнөөдөр 2024-05-18

“Ковид-19” халдварын эсрэг вакциныг өөр вакцинтай хамт хийж болохгүй"

2021-07-01,   587

     Ховд аймгийн Алтай сумын иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах явцдаа тус сумын Нэгдсэн эмнэлгийн эмч алдаа гаргаж, зургаан хүүхдэд тавт вакцин андууран хийсэн талаар бид мэдээлсэн.
 
      Тодруулбал, энэ сарын 28-нд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн зургаан хүүхдэд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хэмээн нярайд хийдэг тавт вакцин андуурч тарьсан. Улмаар вакцинаа андуурснаа мэдээд, дахин “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийсэн талаар тус сумын эмч Б.Наранчимэг тайлбар өгөөд буй. Тэрбээр “Зургадугаар сарын 28-ны өглөө 11:45 цагт эхэлж, "Ковид-19"-ийн вакцинтай андуураад тавт вакцин хийсэн. Хөдөөнөөс гурван хүн эхлээд орж ирж хийлгэсэн. Дараа нь гурван хүүхэд ирээд нийт зургаан хүүхдэд тавт вакциныг хийсэн байна лээ. Ингээд бид вакцин андуурч хийснээ мэдээд дахин цар тахлын эсрэг вакцин хийсэн. Одоогоор вакцин хийлгэсэн хүүхдүүдийн биед ямар нэг сөрөг зүйл илрээгүй. Эцэг, эхчүүдтэй нь би биечлэн уулзсан. Мөн хүүхдийн биеийн байдлыг хянасан. Тавт вакциныг маш бага тунгаар тарьсан. Нэг хүүхдэд хийх ёстой тунг зургаан хүүхдэд хувааж 0.3 мл тунгаар хийсэн. Би хүмүүсийн биеийн байдлыг нь үзээд манай сувилагч тарьсан” гэх тайлбар өгөөд буй. 
Ковид-19” халдварын эсрэг вакциныг өөр вакцинтай хамт хийж огт болохгүй. Вакцин хийлгэснээс хойш нэг сарын дараа хийх ёстой
    Тэгвэл бид тавт болон коронавирусийн эсрэг вакцин хамт хийх нь сөрөг нөлөөтэй эсэх талаар мэргэжлийн эмчээ тодрууллаа. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эмч Я “Тавт вакцин нь сахуу, хөхүүл ханиад, татран, гепатат В, хемофилюс инфлюэнза В буюу хибийн халдвар зэрэг таван өвчнөөс урьдчилан сэргийлэх нярайн товлолын вакцин.
 
   Хүүхдийн биеийн халууныг хэмжин, өрхийн болон хүүхдийн эмчид үзүүлж байж вакцинд хамрагдах ёстой. Харин “Ковид-19” халдварын эсрэг вакциныг өөр вакцинтай хамт хийж огт болохгүй. Вакцин хийлгэснээс хойш нэг сарын дараа хийх ёстой” гэх тайлбарыг өглөө.
 
      Харин Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн “Тухайн сумын эмчтэй холбогдож энэ асуудлыг тодруулсан. Тухайн өдөр хөдөөнөөс ирсэн зургаан хүн яаралтай вакцин хийлгэхээр ирсэн юм билээ. Ингээд дархлаажуулалтын сувилагч нь байхгүй үед эмч нь пфайзер вакцинтай андуурч тавт вакцин хийсэн байна. Тавт вакцины тунг нярайд хийдэг гэхдээ энэ удаа том хүнд хийсэн учраас бага тунтай тарьсан гэсэн үг. ХӨСҮТ-ээс болно гэдэг хариулт өгсөн байна лээ” гэсэн юм.

“Ковид-19” халдварын эсрэг вакциныг өөр вакцинтай хамт хийж болохгүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188