Валют арилжааны “Найман шарга” төв эзгүйрчээ. Тус төвд үйл ажиллагаа эрхэлдэг цөөн ченж тогтсон цагтаа ажиллаж, олонх арилжааны газар хэсэг хугацаанд хаалгаа барьсан байх аж.
Монголбанкны долдугаар сарын 19-ний өдрийн валютын ханшаар ам.доллар 3,153.70 төгрөг, евро 3,230.02 төгрөг, рубль 56.44 төгрөгийн үнэтэй байсан. Энэ долоо хоногт төгрөгтэй харьцах еврогийн ханш 3250 төгрөгт тэнцсэн нь өнгөрсөн долоо хоногоос 47.88 төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ.

Харин валют арилжааны “Найман шарга” захад ам.доллар 3190 төгрөг, евро 3250 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь Монголбанкнаас зарласан ханшаас 20-43 төгрөгөөр төгрөгөөр илүү үзүүлэлт юм.

“Баяр наадмын дараахан ердөө долоо хоногийн хугацаанд “Найман шарга”-аар үйлчлүүлэгчдийн тоо эрс өсөж, рубль, еврогийн эрэлт ихэссэн” талаар тус төвд үйл ажиллагаа эрхэлдэг О хэлж байна.
Тэрбээр “Одоо залуус ч гадаад хэл сураад өөр орон руу л зугтахаа боддог болжээ. Хэрэв энэ байдал үргэлжилсээр ам.доллар, евро 4000 төгрөг давбал төгрөгийн ханш үнэгүйдэх нь байна. Төгрөг цаас болох нь” гэв. “Найман шарга”-ын ченжүүд бараг бүгд шахуу валютын ханш цаашид өсөх төлөвтэй байгааг хэлж байлаа.

“Найман шарга” төвийн гадна гар дээр солилцоо хийдэг валютын “шаг”-чид зах доторх болон Монголбанкнаас зарласан ханшаас татуу үнээр валют авч байх аж. Жижиг цүнхээ мөрөвчилсөн шорт, углааштай залуугаас евро хэдэн төгрөгөөр авч байгаа талаар асуухад “Евро 3160 төгрөгөөр авч байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт арай үнэтэй байхад нь авсан болохоор 3275 төгрөгөөр зарж байна” гэсэн юм.

Төгрөгтэй харьцах еврогийн ханш сүүлийн долоо хоногт олон хувиар өсөж, ам.долларын ханшийг давсан байна. Улмаар “Еврогийн ханш өсөн өссөөр цаашид 4000 төгрөг давах вий” гэсэн “айдас” олон нийтийн дунд төрж байгаа талаар иргэд цахим сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлж байгаа юм.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд төгрөгтэй харьцах еврогийн ханш буурч байсан. Тэр үед еврогийн ханш буурсан нь олон улсын зах зээл дэх ам.доллар, еврогийн хослол буурсантай холбоотой. Харин хоёр валютын хослол зах зээл дээр амьсгаа авч, дахин сэргэсэн нь сүүлийн долоо хоногт еврогийн ханш өсөхөд нөлөөлсөн.

Цаашид төгрөгтэй харьцах еврогийн ханшийн өсөлт богино хугацаанд үргэлжилнэ гэж харж байна. Ерөнхий зургаар нь хараад үзвэл, тун удахгүй еврогийн ханш буурч, 3100-3200 төгрөг болох хандлагатай байгаа юм.
АНУ-ын Холбооны нэгжийн банк өөрийн бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаа нь олон улсад ам.доллартой харьцах еврогийн ханш унахад нөлөөлж байна. Харин манай орны хувьд төгрөгтэй харьцах еврогийн ханш буурсан нь импортод ашигтай ч, экспортод алдагдалтай” гэв.
Г.ХЭРЛЭН
| Евро, ам.долларын ханш өсөж, төгрөг “цаас” болох уу |
|
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |