Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс хятадуудад гологдож, дундаж үнээс хямд, зарим нь буцаагдаж байгаа талаар гаднын уул уурхайн талаар бичдэг томоохон агентлагууд бичээд эхэлжээ. Нүүрсний экспортоор “голоо зогоож”, төсвийн хөрөнгийнхөө дийлэнхийг бүрдүүлдэг манай орны хувьд хамгийн том худалдан авагч буюу БНХАУ-д экспортын бүтээгдэхүүнээ голуулж байгаа нь уул уурхайн экспорт төдийгүй улсын хөгжил, эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж байна гэнэ. Түүнчлэн манай гол худалдан авагч сүүлийн жилүүдэд гаднаас импортын нүүрсний хэмжээгээ эрс багасгаад байгаа бөгөөд 2028 он гэхэд бараг тэг болгох зорилготой ажиллаж байгаа БНХАУ-д манай экспортын нүүрс гологдож байгаа нь бид коксжих нүүрсний гол худалдан авагчаа алдахдаа тулаад байгааг анхааруулж байна.
Монгол Улсын эдийн засаг, төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. Уг уул уурхайн экспортын 90 орчим хувийг манай экспортын нүүрс дангаараа эзэлдэг бөгөөд өнгөрсөн жил экспортын зорилгоо давуулан биелүүлж, түүхэн дээд амжилтаа гаргасан нь эдийн засгийн өсөлтөд ч эергээр нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн 2023 оны эхний найман сарын байдлаар гэхэд нүүрсний экспортын биет хэмжээ 41 сая тоннд хүрч, улмаар оны эцэс гэхэд экспортын зорилтоо давуулан биелүүлсэн. Зөвхөн нүүрсний экспорт дангаараа гэхэд уул уурхайн салбар өнгөрсөн онд 23.4 хувиар өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж, манай орон нүүрсний экспортоо түүхэн дээд хэмжээнд хүрч, өсөлтөөрөө дэлхийн томоохон нүүрс экспортлогч ОХУ, Австрали Улсыг ардаа орхисон байдаг. Гэсэн ч өнгөрсөн онд түүхэн дээд амжилтаа үзүүлсэн нүүрсний экспортын сүүлийн үед удааширч, БНХАУ-ын хүлээн авагчид Монголоос очсон нүүрсийг голж байгаа гэнэ.
.png)
Эх сурвалжийн мэдээллээр Монголоос БНХАУ руу экспортолсон коксжих нүүрс хэвийн үед 1500 болон түүнээс дээш юаниар борлуулагддаг бол сүүлийн үед эрс буурч, 1000-1100 юань болсон аж. Ингэхдээ Хятадын компаниуд Монголын нүүрсийг “Чанар муутай” гэж голж байгаа бөгөөд хамгийн гол худалдан авагч нь бүтээгдэхүүнийг нь голсон манай орны экспортын нүүрсний зах зээл дээрх үнэлгээ буурч байгааг шинжээчид хэлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн гэнэтийн өсөлт болон зах зээл дээрх үнэлгээний асуудалтай холбоотойгоор Монгол Улс энэ жил нүүрсний экспортын биет хэмжээнийхээ зорилтдоо хүрэхгүй, 10 хувь дутах төдийд л төлбөрийн тэнцэлд ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэй гэж “Fitch Ratings” болон “SXCoal”-ийн мэргэжилтнүүд үзжээ.
.png)
Дээр дурдсанчлан манай улсын төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт дангаараа эзэлдэг. Харин улсын төсвийг бүрдүүлэгч нүүрсний экспорт бараг бүхэлдээ БНХАУ руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, манай хамгийн гол худалдан авагч нь БНХАУ бөгөөд Монгол нүүрсээ урд хөрш рүү экспортолж, төсвийн хөрөнгөө босгодог гэсэн үг. Энэ жишиг ч олон жилийн турш амжилттай хэрэгжиж, цар тахлын хүнд үед нүүрсний тээврийн машин хилээр гарах тоо багасах асуудал үүссэн ч эргэн сэргэж, өнгөрсөн жилд үзүүлсэн дээд амжилтад хүрсэн. Тэгвэл шинэ мэдээллүүдтэй холбоотойгоор Монгол Улс төсвийн хөрөнгөө босгодог нүүрсний экспортынхоо хамгийн гол худалдан авагчаа алдах дээрээ тулаад байгаа юм байна.

Тухайлбал, Хятадын коммунист нам нүүрсний хэрэглээгээ багасгаж, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд мэдэгдэж байв. Харин сүүлийн жилүүдэд БНХАУ өгсөн амлалтаа зөрчиж, нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж байгаа гэсэн шүүмжлэл аваад байсан билээ. Гэхдээ өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд “БНХАУ 2028 он гэхэд нүүрсний ашиглалтаа бараг тэг хувьд хүргэж, 2060 он гэхэд Хятад нүүрсхүчлийн хийнээс ангид орон болно” гэсэн амлалт өгсөн. Өөрөөр, урд хөршийн тэргүүн нүүрснээс татгалзаж, нүүрсний хэрэглээгээ багасгахаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед БНХАУ гаднын орноос татах нүүрсний импортоо тодорхой хэмжээгээр багасгаж, хүлээн авч байгаа нүүрсэндээ ч өндөр чанар, чансааны стандарт тавьж байгаа гэнэ. Түүнчлэн гангийн үйлдвэрүүдээ зогсолтгүй ажиллуулж, түүхий эдийг боловсруулж олон улсад нийлүүлдэг БНХАУ-ын хувьд гаднаас импортолдог нүүрснийхээ тодорхой хэмжээгээр гангийг үйлдвэрээ ажиллуулдаг. Харин өнгөрсөн оноос эхлэн урд хөршид нүүрсхүчлийн хий үүсгэхгүйгээр ган хайлуулах шинэ технологи нэвтэрсэн нь нүүрсний импортоо ч багасгахад нөлөөлжээ. Улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэдэгдэл, ажил хэрэгтэй холбоотойгоор Хятад даяар сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрчимжиж байгаа бөгөөд ӨМӨЗО-оос эхлэн БНХАУ-ын төв хэсэг хүртэл хэдэн арван төсөл зэрэг эхэлсэн гэнэ.

Монгол Улс нүүрсээ БНХАУ руу нийлүүлж, төсвийн хөрөнгөө босгодог. Харин БНХАУ нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний төслүүддээ анхаарах болсноор нүүрсний импортоо тодорхой хэмжээгээр багасгана. Дэлхийн хэдэн арван орноос нүүрс авдаг БНХАУ нүүрсний хэмжээгээ багасгаж, аль болох чанартай нүүрс худалдан авахыг эрмэлзэж байгаа энэ үед Монголын коксжих нүүрс “Чанар муутай” гэсэн дүн авсан нь цаашдын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж болохоор байна. Цаашилбал, төсвийн хөрөнгөө тооцоолж, багасгахгүйгээр 2028 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзах гэж байгаа БНХАУ руу чиглэх экспортдоо найдна гэвэл улсын эдийн засаг хүнд нөхцөл байдалд орж, цар тахлын үед яригдаж байсан шиг дампуурал зарлах эрсдэлтэй ч нүүр тулах аж.
.png)
| МОНГОЛЫН НҮҮРС ХЯТАДУУДАД ГОЛОГДОЖ, БИД ГОЛ ХУДАЛДАН АВАГЧАА АЛДАХДАА ТУЛСАН УУ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |