Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаас хойш найман сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсаа дэлхийд таниулж, сурталчлах ажлыг багагүй хийж, үр дүнд хүрснийх Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэж, дахин сэргэж байна. Гэсэн ч баяр наадмыг маань үзэхээр зорин ирж байгаа хагас сая хүрэхгүй жуулчнаа тосож авч, аяллынх нь амар тайван байдал, тухай орчин нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой аялал жуулчлалын салбар маань шалдаа бууж, муу нэрээрээ “гайхуулж” байхад салбарын сайд нь гадаадын хэдэн загвар өмсөгчтэй уулзаж, тэднээр Монгол Улсаа дэлхийд сурталчлуулж, таниулах ажил яриад маасайтал инээгээд суух байх юм.
Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Уг ажлын хүрээнд энэ он гарснаас хойш БНСУ, БНХАУ, ХБНГУ, ОХУ, Япон Улсад “Welcome to Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсыг гаднынханд таниулан сурталчлах ажил хийсэн байдаг. Хөтөлбөр үр дүнгээ ч өгсөн болов уу. Цар тахлын үед “тэг зогсолт” хийчихээд байсан аялал жуулчлалын салбар маань арай сэргэмээр болж, улсын баяр наадмын үеэр гаднаас бишгүй олон жуулчин хүлээж авлаа. Тэдэн дунд Холливудын нэрт жүжигчин Кристиан Бэйл, Солонгосын жүжигчин Хан Китэгээс эхлээд саяхан Монголд хөл тавьсан Солонгосын загвар өмсөгч эмэгтэйчүүд ч багтана. Монголыг дэлхийд таниулан сурталчлах, жуулчдыг нааш татах ажил үр дүнтэй болж байгаа ч “Жуулчид ирээд яах вэ” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маань ч бодоогүй, мэдэхгүй, бүр мэдэхгүйгээ “гайхуулж” байж ч мэднэ.

Монгол Улс 2023 онд сая жуулчин хүлээн авах зорилготой. Өнгөрсөн наадмын үеэр зорилгынхоо 50 хувьд бараг хүрчихсэн. Гэтэл гаднаас ирсэн жуулчид онгоцны буудал дээр буугаад л тав тухаа алдаж, сандарч байхад сая жуулчинд хүрэх үү эсвэл тэднийгээ үргээх үү гэдгийг бодох ёстой. Жишээлбэл, баяр наадмын үеэр гаднаас ирсэн жуулчид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буулаа. Нисэх буудал нь хотын төвөөсөө 15 км зайтай. Ингээд багц аялал бус хувиараа Монголыг зорьж ирсэн жуулчин нийслэл Улаанбаатар хотын төв рүү нь явах автобус хайхаар олддоггүй. Бүр байдаггүйг нь гайхаад, онгоцны буудал дээр таг гацсан ч байгаа гэнэ. Арга ядаад такси бариад хотын төв рүү оръё гэхээр өнөө халтуурын таксичид маань “тэнгэрт хадсан” үнэ хэлж, жуулчдыг айлгадаг. Ингээд бодоод үзэхэд Монголд хувиараа ирсэн олонх жуулчинд “Ямар сонин газар вэ”, “Дахиж л ирэхгүй юм шүү” гэх анхны сэтгэгдэл үлдээсэн байхыг үгүйсгэхгүй.

Цаашилбал, арай ядан хотын төв рүү орж ирсэн жуулчид аль газар, төв нь дэлхийн олон оронд ашигладаг англи хэлгүй байхыг хараад мэл гайхаж, төөрөөд үлдэнэ. Зарим жуулчин англи хэлгүй ч ядахнаа зам, гудамж нь англи тэмдэглэгээтэй байвал зах зухаас нь уншиж, бага ч гэсэн юм мэдэж, ядаж л очих газраа мэдэхийг хэлж байв. Мэдээж, баяр наадмын үеэр Монголд ирсэн жуулчид үндэсний баярыг нь сонирхож, өв соёлтой нь танилцсандаа баярлаад явсан байх. Гэхдээ түүний цаана асар олон алдаа дутагдал, дутуу дулимаг юм байгааг мартахгүй. Ямар сайндаа гаднын жуулчдын гол анхаарлын төв болсон Чингис хаан музейн ямар ч үзмэр англи тайлбаргүй, бүр музейд нь англиар ярьдаг тайлбарлагч ч байхгүй байгааг жуулчид онцолж байна билээ.

Тэгээд олон хоногоор Монголд аялахаар ирсэн жуулчид орон нутгаа гараад явбал ёстой л үзэхгүй, харахгүй юм гэж байхгүй. Хурдны зам дагуу хогоо хаячих хогийн цэг, боловсон 00 ч үгүй. Хаа нэг таарч байгаа нь модон жорлон. Багаасаа л хөдөө, гадаа, малын захад өссөн монголчууд ч өөрсдөө сэжиглэн барин орж байхад тэр гаднын жуулчид модон жорлон руу орж, тухай бие засна гэдэг худлаа. Ингээд л Монголд ирсэн жуулчид нийслэл хотоос гараад тав “алхах”-гүй тэвчээр барагдаж байгаа юм.
Монголбанкнаас 2015 онд хийсэн судалгаанд гаднын жуулчин Монголд ирээд 3-5 сая орчим төгрөг зарцуулж, худалдан авалт хийдэг байв. Тэгвэл саяхан Аялал жуулчлалын үндэсний төвөөс гаргасан мэдээлэлд нэг жуулчин дунджаар 6,925,064 төгрөг буюу долоон сая орчим төгрөг зарцуулж, худалдан авалт хийж байгаа аж. Мэдээж Монголд ирэх жуулчдын тоо дахин сэргэж, жуулчид худалдан авалт хийж байгаа нь Монголын цаашдын ирээдүй, гадаад валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. Гэсэн ч “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг Монголд ирсэн жуулчдаа бүрэн сэтгэл ханамжтай байлгаж чадаагүй байж дараа дараагийн ажлаа бодох хэцүү. Дэлхийн жишгээр нэг жуулчин өөр оронд очиж, сайн сайхныг үзэж хариад бусдадаа хэлж, бусад нь аялж, дахин цааш нь өөр хүмүүст хэл дуулгаснаар тухайн орныг таниулах, сурталчлах ажил нь илүү үр дүнтэй болдог. Гэтэл дээр дурдсаны адилаар Монголд ирсэн жуулчин болгон өөлөх, муулах юмтай, дутуу, дулимаг байгаад байвал жинхэнэ утгаараа жуулчдаас муу үнэлгээ авч, дэлхийн шившиг болох вий.

Жил бүрийн аялал, жуулчлалын оргил үе буюу зуны улирлаар яригддаг сэдэв нь модон жорлон хогийн цэг. Гэхдээ яг цаад учрыг нь харвал орон нутгийн удирдлагуудад буруу өгөөд байх хэцүү юм билээ. Тухайлбал, нэг аймгийн удирдлага эсвэл иргэд нийлж байгаад орон нутгийнхаа зам дагуу хогийн цэг байгууллаа. Хогийн цэг нь нэг ч их удахгүй дүүрнэ. Гэтэл тэр орон нутагт хогийг ангилж, дахин сэргээх газар байхгүй. Өөр газар аваачаад “булшилъя” гэсэн ч зориулалтын газаргүйгээс хүн олон нь “айж” хогийн цэг байгуулж, өөрсдөдөө төвөг удахгүй байгаа юм байна л даа. Тиймээс нэгэнт л “Монголд зочлох жил” болгон зарласан хэдэн жилдээ орон нутгийн замдаа томоохон хогийн цэг байгуулж, хогийг нь тээвэрлэдэг, түүнийг “булшилдаг” үйл ажиллагааг зохион байгуулалттай болгож шийдэх нь хамгийн зөв алхам болох болов уу. Мөн орон нутаг дахь модон жорлонгуудыг сольж, хаанаас ч хэн ч хүрч очсон тайван бие засаж болох боловсон бие засах газар байгуулахад тусгайлан анхаарах хэрэгтэй. Тиймээс үүнийг “Монголд зочлох жил”-ийн үлдсэн хэдхэн жилд анхаарч, төсөвтөө тусгайлан тодотгох нь аялал жуулчлалын салбараа аврах үр дүнтэй ажлуудын нэг байх болох уу, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ээ.
| ЖУУЛЧИД ХЭДЭН САЯАРАА ИРЬЕ ГЭСЭН Ч АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ЧИНЬ АВАХ ЮМ АЛГА, Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |