Монгол Улс "КОВИД-19" цар тахлын нийт батлагдсан тохиолдлын тоогоороо анхны голомт БНХАУ-ын өмнө бичигдэж эхэлсэн тухай тив даяараа шуугиж байна. Өнгөрсөн жилийн өдийд "Цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй хуруу дарам цөөн улсын нэг нь Монгол Улс" гэгдэж, дуу, клип хийж, сайд, дарга нартаа "Хөдөлмөрийн баатар" цол өгөх нь холгүй сагсуурч, сайрхацгааж байсан бол одоо "Ээлжит Ухань" гэгдэх боллоо.
Харамсалтай нь, 13-хан хоногт цар тахлын халдвараар 130 гаруй хүн амь насаа алдаж, аюулын харанга дэлдэж байхад төр тоодоггүй ээ. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр дорвитой шийдвэр, ядаж л яаж тэмцэх тухай шийдэл гарсангүй. Хоолны болон амралтын газруудын хаалгыг түр барих төдийхнөөр ард түмнийг айдаст автуулаад буй аюулт цар тахлыг намжаах юм шиг сэтгээд сууцгааж байна.
Ажвал, эрх баригч намыхан саяны Ерөхийлөгчийн сонгуулийн ялалтдаа "ханачихсан" бололтой юм. Цар тахлын дундуур УИХ, Орон нутгийн сонгуулийг аюулгүй, амар тайван үеийнх шиг налгар зохион байгуулж, үнэмлэхүй ялалтаар улс даяар ноёрхлоо тогтоосон эрх баригч МАН "амтшаад" Ерөнхийлөгчийн сонгуулийг ч мөн цар тахлын цаг бусын үхэл хагацал дундуур, УИХ, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагуудыг дайчлан зохион байгуулахад нь ард түмэн эсэргүүцээгүй. "Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг намаас бүрдсэн байвал аюулт цар тахлын эсрэг тэмцэхэд нь дөхөм болно, тэгж байж аюулыг хурдан гэтэлнэ" гэж бодсондоо Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээн зөвшөөрч, МАН-д ялалтыг өгсөн хэрэг. Гэтэл ард түмний энэ итгэлээр ялалтад хүрмэгцээ цар тахалтай тэмцэх ажлаа цалгардуулж, УИХ, Засгийн газраараа нийлээд баяр ёслолын байдалтай болцгоочихлоо.
12 жилийн дараа анх удаа, тэгээд ч болоогүй 100 жилийн ойн дээрээ Ерөнхийлөгчтэй болсон нь тэдний хувьд тэмдэглүүштэй баяр байж болох ч, ууж, идэж, урдах овоорсон ажлуудаа огоорч огт болохгүй л юм. Бод доо, 13-хан хоногийн өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болоход нь өөрийнхөө ганц саналыг зориулаад алхаж явсан буурай ердөө хоёр, гуравхан хоногийн дараа цар тахлын халдвараар нас барчихсан байвал яах вэ гэж. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нас барсан 130 гаруй иргэний дотор У.Хүрэлсүхэд саналаа өгсөн иргэн ганц нэгээр тогтохгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Ийм байхад намаараа баяр наадам, зугаа цэнгэл яриад сууж байх нь зүйл нийцнэ гэж үү. Хоногт хэчнээн иргэн шавар ваартай чандар төдий болж байгаа нь тэдэнд огт хамаагүй хэрэг үү.
| Хэчнээн иргэнээ "Шавар ваартай чандар" болгохыг хүссэн юм бэ, эрх баригч намынхаан... |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |