Монголбанкны Ерөнхийлөгчөөр долоон жил ажилласан Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийнх нь хугацаа оны өмнө дууссанаар тэр үүрэг ажлаа хүлээлгэж өгсөн. Сүүлийн хэдэн жил Б.Лхагвасүрэнгийн мэдэлд байсан Төв банкыг "цэвэрлэхээр" УИХ-ын даргын зүгээс Үндэсний аудитын газраар шалгуулах болсноо өчигдөр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Монголбанканд үүссэн бодлогын алдаа, мөнгө хэвлэж, иргэдийн цалин, орлогыг үнэгүйдүүлсэн байдал, 700 гаруй ажилтантай данхар бүтцийг танах зэрэг асуудлыг хяналт, шалгалтаар цэгцлэх шаардлагатайг УИХ-ын дарга Н.Учрал үүрэг болгосон. Үүнээс гадна төрд 34 жил ажилласан ялангуяа сүүлийн долоон жил Төв банкыг мэдэлдээ оруулсан Б.Лхагвасүрэнг огцрохоосоо өмнө өөрийн гарын үсэгтэй их хэмжээний мөнгө хэвлүүлж, нуусан хэргээр АТГ-аас шалгаж эхлэх тухай мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Б.Лхагвасүрэнг Аудитын газрынхан ч тэр, АТГ-ынхан ч тэр тал талаас нь давхар шалгаж эхлэхээр болсон гэсэн үг. Төрд олон жил ажилласан түүнийг тэрбумтнуудаар хүрээлүүлсэн гэж ярьдаг. Түүний хүү Б.Тэмүүжин нь Хөгжлийн банкны Хөрөнгө удирдлагын газрын дарга, Хөгжлийн банкны харьяа “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж хөлөө олсон. Төрсөн эгч Б.Өсөхжаргалынх нь нөхөр, хүргэн ах П.Дэлгэрнаран нь Сонгуулийн Ерөнхий хорооны дарга болж томорсон. Тэгээд болоогүй, том хүү Д.Болор нь Сангийн яаманд, бага хүү Д.Баясгалан нь Гадаад харилцааны яаманд албатай болцгоосон. Б.Болор нь 2.7 тэрбум, Д.Баясгалан нь 3.7 тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлдэг.
Харин төрсөн дүү Б.Лхагвадорж нь ТЦГ-ын зүүн талын 13 давхар “Сан роуд” барилга, ХУД-ийн ЗДТГ-ын хойно байрлах 13 давхар “Хан-уул” барилга, “Рояал моунтайн” зочид буудал, Нарны гүүрний урдах “Хоме плаза”, Төв номын сангийн урдах байрлах “Mazza” барилга гээд хотын төвийн олон барилгын эзэн болж, хэдэн үеэрээ идэх хөрөнгө хурааж буй. “Сан роуд” барилгыг нь л гэхэд хятадын голдуу уул уурхайн компаниуд хэдэн арваараа түрээслэдэг. Тэгээд болоогүй, Монголбанкны харьяа “Хадгаламжийн даатгалын корпораци” ХХК нь Б.Лхагвасүрэнгийн Б.Лхагвадоржийн “Сан роуд” барилгад түрээсээр оффислодог. Түрээсийн төлбөрт төсвөөс 2025 онд гэхэд 633 сая төгрөг Б.Лхагвадоржид тушаачихаад буй. Төрсөн дүүгийнх нь халаас руу түрээс нэрээр төсвийн мөнгийг шилжүүлж ирсэн Монголбанкны харьяа “Хадгаламжийн даатгалын корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болоод дэвшчихсэн болохыг манай сайтын сэтгүүлч өмнө нь нийтэлж байлаа.
Мөн тэрбээр ах, дүү, хамаатан садангаас гадна төв банканд тэрбумтнуудаар хүрээлүүлчихсэн аж. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнгийн Ажлын ажлын албаны Ахлах референт Н.Батсайхан гэгч нь нэр дээрээ нэг ч бизнесгүй мөртөө 2.0 тэрбум төгрөгийн таван орон сууцтай. Б.Лхагвасүрэнгийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир гэхэд 857 саяын орон сууц, 653 саяын хадгаламжтай, мөн л нэг ч бизнесгүй. Монголбанкны Санхүү бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд 1.1 тэрбумын орон сууц, 2.3 тэрбумын хадгаламжтай, бас л бизнесгүй байдаг.

Коронавирусийн халдвар дэгдэж эхэлсэн даруйд тэр шинээр мөнгөн дэвсгэрт хэвлүүлэх тухай мэдэгдсэн байдаг. Тухайн үед тэрбээр “Бэлэн мөнгөөр коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр гэсэн олон улсын туршлагууд бий. Тиймээс иргэд аль болох бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ бэлэн мөнгөөр үйлчлүүлэх шаардлагатай бол шинэ мөнгөн дэвсгэрт байх хэрэгтэй. Тиймээс шинээр хэвлэгдсэн мөнгөн дэвсгэртийг улсын хилээр саадгүй оруулж ирэх, шинэ мөнгөн дэвсгэртийг цаг алдалгүй гүйлгээнд гаргах нь чухал болоод байна” хэмээж байсан дүрс бичлэг нь олон нийтийн сүлжээнд байдаг. Тухайн үед иргэд түүнийг шүүмжилж “Мөнгөн дэвсгэрт дээр Монголбанкны Ерөнхийлөгч нарын үсэг зурдаг байдлыг болиулахгүй бол огцрохоосоо өмнө заавал амжуулах ёстой ажлуудынх нь нэг болчихоод байна" гэх яриа хүртэл гарч байв.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2019 оноос Монголбанкны Ерөнхийлөгч болсон түүхтэй.
| МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.ЛХАГВАСҮРЭНГ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХЭВЛҮҮЛЖ, НУУСАН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЛЭХ НЬ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |