• Өнөөдөр 2024-04-29

ТАНИЛЦ: ГАЗРЫН СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАГДАХ АЛБАН ТУШААЛТНУУД

2024-03-24,   4377

           Монгол Улсын хүн амын тал хувь нь оршиж байгаа Улаанбаатар хот хүн гишгэх зайгүй болтлоо барилга байшингаар дүүрч, уулын ам болгонд нь тансаг зэрэглэлийн хаус, хотхон, орд харш сүндэрлүүлчихсэн байна. Тэр байтугай Улаанбаатарын газрыг га гагаар нь хууль бусаар зарж, хөрөнгөжөөд тэрбумтан болж, хөлгүй баяжсан улстөрчид олон бий.


        Улаанбаатар хотын төв хэсгийн хамгийн ашигтай байрлалуудаас эхлээд сургууль, цэцэрлэгийн газрыг хүртэл зарчихсанаас болж төлөвлөлтгүй хот түмний зовлон болж байна. Үүний гороор нийслэлчүүд зундаа усанд үйж, өвөлдөө утаа, түгжрэлд дарлуулж байна.

      Тэр байтугай төлөвлөлтгүй хотын гороор нийслэлд гэнэтийн аймшигт ослууд гарч, хүний амь эрсдэх нь энүүхэнд болсон. Жишээлбэл, өнгөрсөн өвөл Дүнжингаравын уулзвар дээр автомашины осол гарч, дэлбэрлэлт үүсэхэд 60 айлын орон сууц галд өртөж, орц гарц байхгүйн улмаас оршин суугчид эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон, онцгой байдлын алба хаагчид, галд өртсөн иргэд амиа алдсан харамсалтай хэрэг ч гарч байлаа. Өнгөрсөн зун нийслэлчүүд үерт автаж, олон иргэн амиа алдаж, гэр орон нь усанд урссан нь ч цөөнгүй бий.

       Нийслэлийн хууль бус газар олголт хэрээс хэтэрч, соёлын өвийн үнэт дурсгал бүхий барилга байшингуудыг нурааж, газрыг нь дээрэмдэн авсан, хууль бус газар олголт бизнес болтлоо цэцэглэсэн баримтууд ч ар араасаа хөвөрч байна. Тэгвэл нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар тэнэ хаврын чуулганаар УИХ-аас сонсгол хийхээр болсон. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “ Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан” хэмээн мэдэгдэж байлаа.

Тэгвэл УИХ-аас хийх газрн сонсголоор дуудагдах улт төрийн нөлөө бүхий, албан тушаалтнуудын төлөөллийн танилцуулж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн үе үеийн Засаг дарга нараас эхлээд Нийслэлийн газар олголт хариуцсан дарга нар, Ерөнхий архитекторууд, Улсын комиссын дарга нараас эхлээд газрын наймааг цэцэглүүлэгч улс төр, бизнесийн салбарынхан дуудагдах нь гарцаагүй. 2000 оноос хойш нийслэл

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АСАН М.ЭНХБОЛД

           Нийслэлийн газар олголт 2000 оны эхээр буюу УИХ-ын дарга асан М.Энхболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үеэс эхэлсэн гэх нь бий. М.Энхболд 1999-2005 оныг дуустал хотын дарга хийхдээ газрын наймааг ид цэцэглүүлсэн гэх. Өөрөр хэлбэл, түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд Улаанбаатар хотын орчимд ний 7374 газар олгох шийдвэр гарч байсан баримт бий. Түүний газрын сүлжээ “Мон-Уран” ХХК-ийн Ерөнхий захирал УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс эхлэлтэй. Тодруулбал, М.Энхболдын жолоочоор ажиллаж эхэлснээс хойш Монголын тэргүүн баячуудын нэг болтлоо хөрөнгөжсөн Б.Наранхүү 2000 онд М.Энхболдын гарын үсэгтэй шийдвэрээр нийслэлд 50 га газар авч, газрын “наймаа”-гаа эхлүүлсэн гэдэг. Угтаа бол анх авсан 50 га газраа Улаанбаатар хотын аль ашигтай байрлалд авч, улс төр, бизнесийн салбарын толгой баячуудад зарснаар өнөөдрийн том хороолол хотхонуудыг цогцлоож эхэлжээ. Энэ талаар Эргэлт 003 дугаарт дэлгэрэнгүй баримтыг нийтлэсэн билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.НАРАНХҮҮ

       Ийн газрын сонсголд эхний ээлжинд дуудагдах эзэд нь хотын дарга асан М.Энхболд бол “Мон-Уран”-ы гэгдэх Б.Наранхүү шил даран орж ирэх нь гарцаагүй болж таарах нь. М.Энхболдоос “авсан” 50 га газраа зарж “өндөглүүлээд” Хотын дарга асан Ц.Батбаяр, Т.Билэгт нараас 155 га газар авсан байдаг. Мөн 2010 онд тухайн үеийн хотын дарга байсан Г.Мөнхбаяраар захирамж гаргуулж, "Инвекс" ХХК-ийнхаа 155 га газрыг "Дүнжингарав" ХХК-даа шилжүүлсэн байдаг. Ингэснээр 155 га газраа "Дүнжингарав" ХХК-ийнхаа 13 охин компаниар дамжуулан эзэмшдэг. Тухайн газрыг 0.07 га-гаар тооцвол 2225 айлын газар буюу Дүнжингарав захаас Амгалангийн гүүр хүртэл газрыг бүхэлд нь эзэмшдэг байна. Тухайн бүсэд барьж буй сургууль, цэцэрлэг олон жил ашиглалтад орохгүй удаж байгаа нь мөн Б.Наранхүүтэй холбоотой гэх. Тэрбээр өөрийнхөө эзэмшдэг газраар дулааны шугам, сүлжээ татуулахгүй хэмээн томордог учир олон хүүхэд сургууль, цэцэрлэгт явж чаддаггүйд хүрдэг тухай УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг. 

      Мөн Б.Наранхүү хууль, хяналтын хурандаа, генералуудтай үгсэж, "Суруга Монгол"-ын 10 га газарт эзэн суусан. Мөн хүүхдийн паркийн хашаан доторх 10 га газарт эзэн суусан, Өвөр гүнтийн 11.6 га газрын мод, устай нь хашсан гээд Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй, үнэ цэнтэй газар бүхнийг нүхэлж, газрын наймааг цэцэглүүлсэн хүн нь Б.Наранхүү болохыг манай сайтын сурвалжилах баг өмнө нь дэлгэрэнгүй нийтэлж байлаа.

ХОТЫН ДАРГА АСАН Ц.БАТБАЯР

Нийслэлийн дарга асан Ц.Батбаяр хотын даргаар ажиллаж байх хугацаандаа 485 удаагийн шийдвэр гаргаж, нийслэлд газар олгож байсан баримт бий. Хамгийн ноцтой нь тэрбээр, хотын даргаар ажиллаж байхдаа төрсөн дүү нарынхаа нэр дээр их хэмжээний газар авч, орон сууцны хотхонууд барьж, басхүү бусдад дамлан худалджээ. Түүгээр зогсохгүй, Ц.Батбаяр Хотын дарга байх үеэсээ нийслэлийн нийтийн тээврийн автобусны гол будилааныг хутгаж байсан нэгэн гэх. Хотын дарга асан Ц.Батбаяр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хажууд хууль бусаар авсан 1.8 га газраа “М-Ойл”-ын эздэд худалдаж, тэнд нь 22 давхар “Глобал Таун” хотхон барьж байгаа гэх баримт бий.

ХОТЫН ДАРГА АСАН СУ.БАТБОЛД

       Хотын дарга асан Су.Батболд өдгөө эхнэр Г.Даваажаргалынхаа нэр дээр Төв аймгийн Сэргэлэн суманд Ангус үүлдрийн үхэр үржүүлдэг “Би Ти Эм Ди” ХХК, ОХУ-аас эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг “Кильтуул” ХХК гэх эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг “Кильтуул” ХХК-ийг тус тус эзэмшдэг. Мөн хоёр хүү болох Б.Төрболд, Б.Мөнхболд, бэр Б.Оюун-Эрдэнэ нар нь “Сэнд эм эн” ББСБ-ыг ажиллуулж буй.

          Тэгвэл Су.Батболд Хотын дарга байхдаа хууль бусаар газар зарж, хүүгийнхээ нэр дээрх ББСБ-ыг хөл дээр нь босгож, боловсноор угаасан байж болзошгүй баримт бий.

ХОТЫН ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛ

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл бүрэн эрхийнхээ хугацаанд 1888 шийдвэр гаргаж газар олгосон нь газар олголтын шийдвэрээрээ М.Энхболдын араас шил даран орох дараагийн хүн болж байна.  Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн байхдаа буюу 2007 онд Хотын дарга Ц.Батбаяраас “Сонор рекордс” ХХК-ийнхаа нэр дээр 1.0 га газар авсан. Дараа нь 2011 онд Хотын дарга Г.Мөнхбаяраас нэмж 1.0 га газар авч, нийт 2.0 га газартай болсон. Ингээд Э.Бат-Үүл 2011 оны сүүлчээс “Сонор рекордс” ХХК-ийнхаа 2.0 га газар дээр “Эрдэнийн төгөл” гэх тансаг зэрэглэлийн 32 айлын хаус хотхон барьж эхэлсэн. Төд удалгүй буюу 2012 оны наймдугаар сард Э.Бат-Үүл өөрөө Хотын дарга болж, “Эрдэнийн төгөл” хотхон нь ч гэрлийн хурдаар баригдаж дууссан түүхтэй.  Тэгэхээр түүний хотын даргаар ажиллаж байхдаа олгосон газрууд хууль зөрчсөн эсэх, “Эрдэнийн төгөл” хотхонтой холбоотой асуудлууд ч сөхөгдөж мэднэ.

ХОТЫН ДАРГА АСАН Г.МӨНХБАЯР, С.АМАРСАЙХАН, Д.СУМЪЯАБАЗАР Ж.БАТБАЯСГАЛАН НАР СОНСГОЛД ДУУДАГДАНА

 

Нийслэлийн үе үеийн хотын дарга нарын газар олголтын марафон Г.Мөнхбаяр, С.Амарсайхан, Д.Сумъяабазар Ж.Батбаясгалан нараар үргэлжилнэ.

         Тодруулбал, хотын дарга Г.Мөнхбаяр бүрэн эрхийнхээ хугацаанд газартай холбоотой 1679, С.Амарсайхан 919, Д.Сумъяабазар 621, Ж.Батбаясгалан 66 шийдвэр гаргасан байдаг. Хотын дарга асан Г.Мөнхбаяр өдгөө Турк Улсап суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа ч өөрийн газартай холбоотой асуудлаа төрсөн дүү Г.Мөнхбал руу шилжүүлсэн байж болзошгүй ноцтой баримтыг бид дэлгэж байлаа.

      Шадар сайд С.Амарсайхан болон түүний ах дүү нар 3230 айлын хашааны газартай тэнцэх 226 га газрыг нийслэлд эзэмшдэг. Түүнээс гадан тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, уул уурхайн сайл Ж.Ганбаатарт газар олгосон байж болзошгүй баримт бий.

Харин нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар өнгөрсөн зун нийслэлийг үерт автахад нөлөөлсөн гэх “Авилга” хороолол буюу Акуа гарден хотхоны эзэн В.Ганбаатартай “халаас нэгтэй” байж болозшгүй баримтыг бид дэлгэж байлаа.

     Энэ мэтээр үе үеийн хотын дарга нар  газрын сонсголд дуудагдана. Үүнээс гадан улс төрийн өндөр алба хашиж байсан, хашиж байгаа толгой бизнесмэнүүд ч шил дараалан дуудагдах нь гарцаагүй. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар  “Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан хэдий ч өнөөдөр 12.6 га газар л эзэмшилд нь үлджээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулна” хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг Т.Нямдаваа “Дээрх газраас нэг сөөм газрыг ч хувийн хэвшлийнхэнд зараагүй. Энэ газар чинь зарагдаж уу, үгүй юу гэдэг нь тогтоогдох байх. Нэг л жишээ яръя. Н.Багабанди даргыг Ерөнхийлөгчөөс буунгуут хувийн орон сууц барих газрыг нь Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд шийдэх шийдвэр гарч, тэр дагуу олгогдсон байдаг. Ж.Батмөнх агсны гэр бүл, мөн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат даргын хоёр хүүхэд байгаа гэхчлэн долоон айлын газар олгосон. Би бол тэндээс газар зараад мөнгө авчихсан юм байхгүй”  хэмээсэн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод “Жаргалан”, “Цэнгэлдэх” нэртэй орон сууцны хотхонууд боссон. Үүн дотор “Хурд” группын барьсан орон сууцнууд ч бий. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэхийн газруудтай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн холбогдож байгаа юм.

Ийн ирэх хаврын улс төр газрын сонсголоор үргэлжилж, сонгуультай залгах нь.

 

 


ТАНИЛЦ: ГАЗРЫН СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАГДАХ АЛБАН ТУШААЛТНУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 33
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 06:20:04
    Гол зүйл: Хот төлөвлөлт, хөгжлийн газар гэж газрын наймааг цэцэглүүлж, гар хөл болсон газрын дарга нарыг оруулахгүй бол үр дүнгүй сонсгол болно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 02:15:12
    Зочин: Үр дүн гарах юм уу даа. Нүүрсний сонсгол бөөн дуулиантай эхлээд л нам жим. Хөгжлийн банкны хэрэг зууны луйвар байгаад л бүгд цагаатдаг Монгол юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 21:53:41
    S: SHAALGN MERGJLN SEXSY ANYSN SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 19:26:48
    иргэд: муусайн луйварчид газар зарж мөнгө босгож баяжсан новшнууд хөдөлмөрлөөд мөнгө одж чадахгүй ш дээ хулгай л хийж чадна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 19:26:47
    иргэд: муусайн луйварчид газар зарж мөнгө босгож баяжсан новшнууд хөдөлмөрлөөд мөнгө одж чадахгүй ш дээ хулгай л хийж чадна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 19:26:47
    иргэд: муусайн луйварчид газар зарж мөнгө босгож баяжсан новшнууд хөдөлмөрлөөд мөнгө одж чадахгүй ш дээ хулгай л хийж чадна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 19:26:47
    иргэд: муусайн луйварчид газар зарж мөнгө босгож баяжсан новшнууд хөдөлмөрлөөд мөнгө одж чадахгүй ш дээ хулгай л хийж чадна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 19:25:27
    иргэд: муусайн луйварчид газар зарж мөнгө босгож баяжсан новшнууд хөдөлмөрлөөд мөнгө одж чадахгүй ш дээ хулгай л хийж чадна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 19:01:01
    Жаргал Жаак: Мөн их олон их том газартай өчнөөн бөхчүүл бизнесменүүд зөндөөн байна . Газар зараад тэрбумаас дээш орлого олсон бүгдийг шалгаж тогтоох цаг нь болсоон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 17:46:47
    S: SEKSDN UILCHLI AX NRT80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 16:21:40
    Ми увайгүй шуналтай,: Ми нэртэй нөхөр УБ-ын газрыг увайгүй тэнэг шуналаар зарсан даа.Өнөөдрийн түгжрэлтэй төлөвлөлтгүй хотыг энэ нөхөр л эхлүүлсэн.Бусад нь дуурайсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 14:34:08
    лалрууд үхээсэй: Өдөр нь сонсгол оройн нь сонголт хуваалт биз пизданууд хошин шог шиг хуваах биз лаларууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 12:33:47
    Хасаа: Ххраал идсэн Оджаргалыг дуудаач !!! . Зайсанг тэр чигтээ балгхс болгож хороолол болгосон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 11:28:27
    Баагий: СОНСГОЛ МЯНГА ХИЙГЭЭД ЯАХАВ ДЭЭ, СОНСОЖ СОНСОЖ Л ЯВУУЛЧДАГ БИЗ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 11:23:00
    Зочин: Bugd amid baigaa yum baina. Hergee huleej shorond oroh zam ni neelttei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 11:14:35
    Иргэн: МАН ийм аюултай, шуналын бузрууд шүү дээ. Яав ч сонгож огт болохгүы, бусдын боломжийг хулгайлагчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 11:14:01
    Boldo: Бүгд үнэн.Сонгуульд битгий сонго..all to 461
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 10:50:28
    Зочин: МОНГОЛ ГОЛОМТЫГ САМРАГЧ БУЗАРЛАГЧ ГАЗАР НУТГИЙГ МИНЬ СҮЙТГЭЖ ХУЖААА НАРТ ӨГСӨН ГАЗРЫН БОЛОН БАЯЛГИЙН ХУЛГАЙЧУУДАА!!!! ТОЛГОЙГ ЧИНЬ ТАСЛАХ БОЛНО!!!! ЧИНГИС ХААН ҮХЭЭГҮЙ БАЙГААА ШҮҮҮ!!! ТЭР МЯНГАТ ТҮМТЭЭ ЦУГЛУУЛЧИХСАН БАЙГААА ШҮҮҮ!!! БУЗАР МУУУ ГӨЛӨГНҮҮДЭЭЭ!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 10:47:50
    Зочин: БУЗРУУДЫН БҮГДИЙНХ НЬ ТОЛГОЙГ ТАСЛАХ БОЛНО!!!! МОНГОЛ ГОЛОМТЫГ САМРАГЧ БУЗАРЛАГЧ ГАЗАР НУТГИЙГ СҮЙТГЭГЧ МАНАН-ЫН ЭРЛИЙЗ ХУРЛЫЗ БУЗРУУУДААА!!!! ТОЛГОЙГ ЧИНЬ ТАСАЛНА!!! ХАРЖ Л БАЙГААРАЙ!!! БУЗАР МУУУ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДЭЭ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 10:35:39
    Зочин: Одоо даруй Амарсайхан, Чойжилсүрэн, Батбаясгалан нараа төрөөс холдуулж байж, сонсгол сонгуулиа ярь тэгээгүй цагт ард түмэн та нарын төлөө саналаа өгнө гэвэл ёстой горьд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 10:08:59
    Ахмад ажилтан: Юун гэрч гэж. Бүгд сэжигтэн, яллагдагсад байна. Заримыг нь цаазын тавцанд аваачих ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 09:57:30
    Баатараа: ЭНЭ БАТБАЯСГАЛАН ГЭЖ МАТАРЫГ АЖИЛААС НЬ ОГЦРУУЛААЧ УЙЛАН ДУГАРСАН АМЬ НЬ ХААНА БАЙГАА ЮМ ГЭМЭЭР ЮМ БАЙСАН ЧИНЬ ОДОО БҮР ХҮН БОЛГОНЫГ ЗАГНАСАН СҮРХИЙ АМЬТАН БОЛСОН БАЙХ ШИГ ХУЛГАЙЧАА МЭДЭХГҮЙ БАЙЖ ҮҮНЭЭС ТОЛГОЙ ХУЛГАЙЧ НАР НЬ НАРАНХҮҮ ЭНХБОЛД БАТҮҮЛ БАТБАЯСГАЛАН БАТБАЯР НАР ЭД ТӨРИЙН ТӨСВИЙН ЦАЛИНГААР ХАГАРТЛАА БАЯЖИХ УУ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 09:16:32
    Лхагваа: Бат Үүл цхам газар олголтыг зохион байгуулж олон газар олон мянган иргэдэд газар олгосон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 09:11:56
    Ахмад: Цэцэглүүлсэн хүндээ арга хэмжээ авч чадах уу да АРАЙ ДЭНДЖЭЭ М.Э
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 09:00:52
    Зочин: Даанч хэрэг алга. Үнэхээр замбараагаа алджээ. Монгол Улсын газар нутгаар цөөхөн этгээд тоглож, хөрөнгөжсөн байна. Эдгээр нөхдөд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Уур хүрч байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-24 06:55:02
    Иргэн: Үгүй ээ мөн хачин аа? Тэр Мөнхбаяр гээч хэний татаасаар Туркт Элчин сайд болдог байна аа? Элчин сайд гэнэ шүү. Сүүлийн үед гадаадад ажиллах Элчин сайд нарын томилгоо их хачин болоод байгаа юм. Үүний цаана авилга байгааг зохих газрууд анхааралдаа аваасай!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 23:23:57
    Зочин : Жинхэн луугарууд байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 20:04:09
    аймаар: Улаан хацарт ойгүй баяжижээ одоо хамгийн бага газар зарсан хүн Батүүл юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 16:03:30
    Бат: Сандуй г.м үе үеийн газрын албаны дарга нар хайчив
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 09:11:29
    irgen: ene huuli bus gazruudiig tur tumur nuuree gargaj erguulen abah heregtei. gazriin sonsgoloiig hiij bgaa mash sain bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 09:09:11
    Зочин: Овоо ш дээ эсрэг намаа намнах гээд ч хүн олдоогүй бололтой. Угаасаа МАН нийслэлийг 30 жил дангаараа удирдсан даа. Дунд нь ганц Бат-үүл гарч энэ хэдийн хийсэн ажлыг нийлүүлснээс их ажил хийсэн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 08:47:30
    Том ах: Манай намыхаан ярьсаар байгаад зүтгэсээр гүтгэсээр байгаад МАН-ыхан идсэн,уусан болгоорой . Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 08:01:44
    irgen: Iim ue irdeg, hardag l yum bna. Yalt ch ugui nugel ni dendsen humuus bilee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188