• Өнөөдөр 2026-10-24

Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын болон гэрэл зургийн үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Хельсинк”-ийн их сургуульд дэлгэгдлээ. Үзэсгэлэнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуй, соёлын онцлогийг харуулсан гэрэл зургийн бүтээлүүдийг толилуулж, “ЮНЕСКО”-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг танилцуулж, ая эгшгийн дээжээс өргөлөө. Энэхүү үзэсгэлэн нь Монголын нүүдлийн соёл иргэншил, өв уламжлалыг Финландын зочид, төлөөлөгчдөд сурталчлахын зэрэгцээ хоёр орны соёлын харилцаа, харилцан ойлголцол, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэв.


 

 


Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188