Улсаараа түлш, шатахууны хомстолд орж, "шар"-аа асаачихаад байгаа хүнд үед эрчим хүчээ хязгаарлуулах том аюул тулгарлаа. Бүр Эрчим хүчний сайд нь хэдэн өдөр, долоо хоног, сараас ч биш цагийн дараагаас ч цахилгаан хязгаарлахыг үгүйсгэхгүй гээд толгой сэгсэрч байхыг нь харав. Хэзээ мөдгүй унтарчих гээд байгаа машиндаа "балга" шатахуун хийх гэж хэдэн эгнээгээрээ оочерлож байсан хүн бүр лаа, чүдэнз, ахуйн газны эрэлд гарч, шүдээ зуун "Өвлийг яаж давна даа" хэмээн шагширч байхыг нь үздэг юм байна.
ОХУ-ын хэд хэдэн цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотойгоор Монгол Улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгож, тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаа мэдэгдсэн. Энэ тухай асуудлаар Засгийн газрын ээлжит хуралдаанд хэлэлцэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Улаанбаатар хот болон төвийн бүсийн зургаан аймаг, 150 гаруй сумдаар цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар мэдээлсэн. Сайдын өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор цахим сүлжээнд маргаан үүсэж, олон нийт түлш, шатахууны асуудлаасаа гадна эрчим хүчээ хязгаарлуулж, хүйтэн өвлийг хөлдөлгүй давах хүнд даваатай нүүр тулна гэхээс эмээж байв. Харин Засгийн газраас ОХУ Монголд нийлүүлэх эрчим хүчээ ойрын хугацаанд хязгаарлахгүй болсон талаар мэдэгдэж, иргэдийг санааг амраах. Ийн мэдэгдэл хүргүүлсэн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэлтсийн дарга А.Козлов нь ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд гэнэ. Тиймээс ч эрчим хүч ойрын хугацаанд хязгаарлахгүй гэсэн баттай хариу өгсөн ч тэр "ойрын хугацаа" гэдэг нь хэдий болтол үргэлжилж, Б.Чойжилсүрэн сайдын хэлсэн өнөө, маргаашгүй хязгаарлах үе нь хэзээ ирэх бол гэхээс иргэд эмээж байна.

Монгол Улс эрчим хүчээ ОХУ-ын цахилгаан станц, тэр дундаа Иркутскэнерго эрчим хүчний систем, Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын станцаас авдаг. Харин Оросын тал манайд нийлүүлдэг 345 МВт эрчим хүчээ 150 МВт болгохдоо дээрх хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн хэд хэдэн цахилгаан станцдаа шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор ОХУ дотоодынхоо эрчим хүчийг хангаж, Монгол руу нийлүүлэх эрчим хүчээ хязгаарлахаар болсон. Одоогоор олон улсын сайтууд дээр Иркутскэнерго, Галуут нуурын станцад гэмтэл гарсан тухай мэдээлэл гараагүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Магад үүнтэй ч холбоотойгоор Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан Ажлыг хэсэг өчигдөр ОХУ-ыг зорьж, үүссэн нөхцөл байдалтай танилцахаар явсан аж.

Цахим сүлжээнд түлш, шатахууны хомстол, эрчим хүчний хязгаарлалтад орсноор манай эдийн засаг, нийгэмд олон сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тухай мэдээлэл гарч байна. Үүнтэй холбогдуулан цахилгааны хязгаарлалт, шатахууны хомстол Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар эрсдэл хүлээх талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас байр суурь сонслоо.
Тэрбээр "Монгол Улс дотооддоо эрчим хүчний эх үүсвэрээ бэлдээгүйн гор гарч байна. Бидэнд эрчим хүчээ бэлдэх, хангах бүрэн боломжтой байсан ч ашиглаж чадаагүй. Харин одоо эрчим хүчний хязгаарлалтад орсноор макро эдийн засаг том эрсдэл хүлээж, зогсоход хүрэх нь. Зөвхөн эдийн засаг ч бус цахилгааныг өвлийн улиралд хязгаарлаж байгаа нь том асуудал. Түүнчлэн түлш, шатахууны хомстол нь манай орныг уул уурхайн салбараас эхлээд эдийн засгийг зогсолтод оруулах эрсдэлтэй. Манай уул уурхайн нефтийн салбараас хамааралтай гэж болно. Түлш, шатахуун байж бид уул уурхайн үйл ажиллагаагаа явуулна. Харин уул уурхайн салбар, энэ салбарын бүтээгдэхүүн Монголын эдийн засаг, төвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Гэтэл уул уурхайн салбар ид үйл ажиллагаагаа явуулж байх ёстой энэ үед түлш, шатахууны улмаас зогсолтод орж байгаа нь эдийн засгийг зогсоож байгаагаас өөрцгүй. Цаашлаад, түлш, шатахууны хомстол, эрчим хүчний хязгаарлалт удаан үргэлжилбэл эдийн засагт савлагаа үүснэ. Тиймээс нийгэм, эдийн засгаа хамгаалахын тулд ямар нэг байдлаар аргалахгүй л бол авралгүй болно" гэсэн юм.

Хэрэв Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэлтсийн дарга А.Козловын хэлсэн "ойрын хугацаа" дуусах үед Монгол эрчим хүчний хязгаарлалтад орно. Өмнөхөөсөө хоёр дахин бага эрчим хүч хэрэглэж, улсын хэмжээнд цахилгаанаа хязгаарлана. Харин энэ үед эрчим хүчний ачааллыг багасгах нэг том бүтээн байгуулалт нь саяхнаас ашиглалтад орсон батарей хуримтлуур гэнэ. Батарей хуримтлуур нь 80МВт хүртэл эрчих хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд ОХУ-аас нийлүүлэх 150МВт эрчим хүч дээр 80МВт нэмэгдэж, цахилгаан хангах боломжтой юм байна.

Монгол Улс эрчим хүчний хязгаарлалтад орох болсон талаар мэдээлсэн гаднын мэдээллийн сайтууд "Монгол оргил ачааллын үед цахилгаан хязгаарлахаас гадна жижиглэнгийн худалдаа, бизнес эрхлэгчдийн ажлын цагийг багасгаж, нийтээрээ эрчим хүчээ хэмнэх арга хэмжээ авах боломжтой" хэмээн мэдэгджээ. Харин цахилгаан хязгаарлаж, тасарсан үед харилцаа, холбоо тасалдаж, гэрлэн дохиолол буруу ажилласнаас замын хөдөлгөөний асуудал, галт тэрэг зэрэг тээврийн хэрэгсэлд нөлөөлж, оппортунист гэмт хэрэг нэмэгдэж болзошгүй аюул заналхийлж байгаа гэв.

| БАЙР СУУРЬ: ШАТАХУУНЫ ХОМСТОЛД ОРЖ, ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЯЗГААРЛУУЛБАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭНЭ |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |