Улсын хэмжээнд дизель түлшний “шар гэрэл” асаж, нөөцийн хомстолд ороод байгаа үед Оросын талаас крантаа “хааж”, Монголыг дусал ч дизель түлшгүй үлдээх нь.
АМГТГ-аас өнгөрсөн сарын сүүлчээр Монгол Улс ердөө 20 хоногийн дизель түлшний нөөцтэй болоод байгааг мэдэгдсэн. Гэтэл арваннэгдүгээр гарснаас хойш хоёр долоо хоног гаруйн хугацаа өнгөрч байгаа ч Оросын талаас нийлүүлэх ёстой дизель түлшний бараа алга. Өөрөөр, оросууд крантаа “хааж”, Монгол руу түлш, шатахуун нийлүүлэхээ тодорхойгүй шалтгааны улмаас зогсоогоод байгаа юм байна.

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлах үеэрээ “Роснефть”-ийн захирал И.Сечин гэгчтэй уулзаж, Оросоос Монгол руу нийлүүлэх түлш, шатахууны хэмжээгээ нэмж, тасалдсан нийлүүлэлтээ нөхөх асуудал дээр ярилцаж, тохиролцсон байдаг. Гэвч Москвад болсон тэр уулзалтаас хойш Оросын талаас хэд хэдэн ч удаа крантаа “хааж”, улс даяар сандаргаад амжив. Тэгэхдээ “Шатахууны үйлдвэр, цахилгаан станцдаа засвар, шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор түлш, шатахууны нийлүүлэлтээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулав” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд орхичихдог. Үнэн хэрэгтээ оросуудын крантаа “хааж”, цахилгаанаа татдаг үзэгдэл нь Монголд өгч байгаа хатуу сануулга ч болж байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна. Саяхан даа, ОХУ-ын Төрийн думын дарга В.Володин Монголд айлчлахдаа “Оросын шатахууны хоригт Монгол Улс орохгүй” гэсэн амлалт өгөөд буцсан ч хэлсэн дээ хүрсэнгүй. Төрийн думын даргын тэр амлалт нь эх оронд нь ирчихээд их хаанд ч мөргөөгүйдээ уучлалт хүсэж, хий итгэл төрүүлсэн хоосон амлалт болоод таарч байгаа бололтой. Ингээд харахад, Монгол Улс 2023 он гарснаас хойш хэд хэдэн удаа ОХУ-ын талынхантай албан уулзал, хэлэлцээ, яриа хийгээд байгаа ч оросуудын крантаа “хаах” шийдвэрт ямар эргэлзээ үгүй байгаа нь ч сонин. Монгол Улс сүүлийн жилүүдэд “гуравдагч хөрш”-ийн бодлогодоо анхаарч, гурав дахь хөршүүдтэй хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл олон байгуулж байна. Магад үүнтэй ч холбоотойгоор Монголын мөнхийн хөрш ОХУ байгаагаараа, чаддагаараа түлш, шатахуунаасаа эхлээд боож, хаагаад байгаа нь энэ аж.

ОХУ-ын талаас крантаа “хааж”, Монголыг дизель түлшний нөөцгүй болгож байгаа нь уул уурхайн салбарт хамгийн их нөлөөлнө. Сүүлийн хэдэн жилд ид сэргэж, үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол том уурхай, үйлдвэрүүдийн том техник, машинууд дизель түлшгүй болж үйл ажиллагаа нь зогсох дээрээ тулжээ. Ердөө дизель түлшний нөөцгүй болж байгаа нь уурхай, үйлдвэрүүдийн том тэрэгнүүдээс эхлээд Монгол Улсын уул уурхайн салбарыг бүхэлд нь зогсоож чадна. Цаашлаад, уул уурхайн салбар зогсолтод орвол улсын эдийн засгийг ганц хөдөлгөж байгаа эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт гацаанд орно. Улмаар Монгол Улсын эдийн засаг зогсолтод орж, өнөө инфляцийн өсөлт, үнийн дарамтнаасаа салж чадахгүй цаг хугацаатай нүүр тулах нь.

Дизель түлшний нөөц, үлдэгдэлгүй болж байгаа нь зөвхөн уул уурхайн салбар, экспортод ч бус улирлын шинж чанартай олон зүйлд маш том нөлөө үзүүлэхээр байна. Хүйтний улирал хэдийнэ эхэлсэн энэ үед дизель түлшний нөөцгүй, уул уурхайн салбараа ч гацаанд оруулчихвал дотооддоо цахилгаан станц, дулааны хангамжаа ч бүрэн өгөх чадамжгүй болж, улсаараа хөлдөх аюул нүүрлээд байна.
| ОРОСУУД КРАНТАА “ХААЖ”, МОНГОЛ УЛС ДУСАЛ Ч ДИЗЕЛЬ ТҮЛШГҮЙ БОЛОХ НЬ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |