Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр хоногийн өмнө өрх бүрт нэг сая төгрөг олгохыг Ерөнхий сайдад үүрэг болгосон. Гэвч Засгийн газар уг саналыг нь “Өнгөрсөн арван сар гаруйн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө, хүнсний талон зэрэг үйл ажиллагаатай санал нь давхцаж байгаа тул хүлээн авах боломжгүй” гэв. Зүй нь бол Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагаан дээр нэмж, Ерөнхийлөгч нь иргэдээ “халамжлах” гээд байгаа хэрэг л дээ. Түүнээс биш аргаа барсандаа, эсвэл илүүг бодож олох чадамжгүйдээ ингэж ам гараагүй л байлгүй. Ямартай ч төрийн тэргүүн өрх бүрийг сая төгрөгөөр дэмжих санаачилга гаргаад авлаа. Засгийн газар энэ саналыг нь хүлээж авах боломжгүй гээд л энэ асуудал шийдэгдчихнэ гэсэн үг биш л болов уу.
Учир нь, монголчуудын найдаж байгаагаар Х.Баттулга ямар ч тооцоололгүйгээр аливаа нэг санал, шийдвэр танилцуулж, бүр ялангуяа ард түмэн тэр аяараа хэцүүдэж байгаа энэ цаг үед Засгийн газарт ийм асуудал үүрэг болгож, попрохгүй нь лавтай. Өөрөөр хэлбэл, тэр өөрийнх нь гаргасан ямар ч сайхан саналыг Засгийн газар хүлээж авахгүйг мэдэж байсан. Тэр ч битгий хэл энэ саналынх нь эсрэг Засгийн газрынхан хэрхэн тайлбар тавихыг ч мэдэж байсан биз ээ.
Зүй нь бол Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагаан дээр нэмж, Ерөнхийлөгч нь иргэдээ “халамжлах” гээд байгаа хэрэг л дээ. Түүнээс биш аргаа барсандаа, эсвэл илүүг бодож олох чадамжгүйдээ ингэж ам гараагүй л байлгүй
Энэ ч үүднээс нэг сарын хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөртөө “200 мянган төгрөг бэлнээр олгож, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох хэрэгтэй” гэжээ. Нийслэл төдийгүй цөөнүй аймагт тэг зогсолт хийж, олон иргэн орлогогүй болж, цаашид хэрхэх нь тодорхойгүй үед түүний энэ санаачилга багагүй дэм өгөхөөр байв.
Хамгийн ойрдоо арванхоёрдугаар сарын 1-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сулрууллаа гэхэд иргэн, аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал тогтворжитлоо удна. Тиймээс л эхний ээлжинд бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг Ерөнхийлөгч түүний зөвлөхүүд тооцоолсон хэрэг байх. Үүнээс гадна түүний Ерөнхий сайдад өгсөн үүрэг дотор заавал хэрэгжүүлэхээр, ард түмний өнөөгийн амьдралд нэлээд нэмэр болохоор саналууд байсныг онцлох хэрэгтэй. Тодруулбал, нэгдүгээрт, Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, Хоёрдугаарт, Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлэг төрөөс олгох; Гуравдугаарт, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх; Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах; Тавдугаарт, Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг санал болгосон байдаг. Түүний энэ санаачилга Засгийн газрынхны “Хэрэгжүүлж ирсэн ажлуудтай давхцаж байна” гэх үгээр дарагдах учиргүй.
Монголчуудын найдаж байгаагаар Х.Баттулга ямар ч тооцоололгүйгээр аливаа нэг санал танилцуулж, бүр ялангуяа ард түмэн тэр аяараа хэцүүдэж байгаа энэ цаг үед попрохгүй нь лавтай
Өнгөрсөн гуравдугаар сараас коронавирусийн нөлөөгөөр эдийн засаг хямарч, У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэд аж ахуйн нэгжид чиглэсэн арга хэмжээ авч эхэлсэн. Гэвч “бай”-гаа онохгүй арга хэмжээ ч энэ дунд байв. Ихэнх нь өрх, айлд чиглэсэн бодлого гэдгийг эдийн засгийн шинжээчид тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, нэгийг нь дэмжээд нөгөөг нь орхигдуулж ирсэн гэсэн үг. Харин Ерөнхийлөгчийн “унадаг” санаачилгын гол агуулга нь үндэсний үйлдвэрлэгчээс худалдан авалт хийх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж аль алинд нь ашигтай гэсэн үг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ хэмжээний мөнгө дотоодын аж, ахуйн нэгж, үйлдвэрүүдэд буцаад орно гэсэн үг. Хамгийн том давуу тал нь энд байгаа юм. Засгийн газраас өмнө нь цар тахалтай холбоотой хүүхдийн мөнгийг нэмж, 100 мянган төгрөгт хүргэсэн. Гэтэл энэ мэт хавтгайрсан халамжийн мөнгө гадагшаа урсан гарч байна гэж эрх баригч намын гишүүн шүүмжилж байв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хөдөөгөөр дүүрэн унадаг дугуйтай хүүхдүүд. Хүүхдийн мөнгө зүгээр нэг баас болж, Эрээнд хөрөнгө оруулалт болж байна” гэж хатуухан шүүмжилсэн. Үнэн хэрэгтээ дотооддоо хөрөнгө оруулалт хийхгүй бол бэлэн мөнгө тараагаад ямар ч ашиггүй. Цаашлаад валютын ханшинд ч сөргөөр нөлөөлнө.
Гэхдээ Засгийн газар гаргасан санаачилгыг нь хүлээж авах боломжгүй гэнгүүт тэр “Зааза, миний санал буруу байж, дэмжигдсэнгүй” гээд гараа хумхиад суухгүй л болов уу. Энэ ч үүднээс өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир олон нийтэд “Ерөнхийлөгчийн санаачилгыг Засгийн газар хүлээж авахгүй бол хэлэлцээрийн ширээний ард сууна байх” хэмээн мэдээлсэн биз. Одоо харин түүний дараагийн нүүдэл юу байхыг хамтдаа хүлээе. Магадгүй тэр Ерөнхийлөгч болохоор горилж байхдаа амласан ёсоороо өрх бүрийг өрийн дарамтаас гаргахыг төлөвлөж байж ч мэдэх юм.
Хэрвээ тэр нийтээрээ хямралд орж, гэр гэртээ бухимдан суугаа ард түмнээ энэ хэцүү цагт нь эрс шийдэмгий, зангарагтайхан дэмнэж, өргөхгүй л юм бол ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар хамраараа шороо хатгана. Түүнээс гарах дараачийн үг үйлдэл болон хэрэгжвэл өөрт нь оноо, өргөн олонд дэм болох учиртай.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ хэмжээний мөнгө дотоодын аж, ахуйн нэгж, үйлдвэрүүдэд буцаад орно гэсэн үг
| Ерөнхийлөгчийн санаачилга өөрт нь ОНОО, иргэдэд ДЭМ болох байлаа |
|
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |