Ж.Батзандан нэгэн цагт Ардчилсан намаас хөөгдөж, МАН-ын гишүүдтэй нийлж, улс төрийн "бослого" гаргаж байлаа. Тухайлбал, хөхөө өвлийн хүйтэнд “Шударга тав” нэртэй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нартай төв талбайд өргөн хэмжээний жагсаал зохион байгуулж, М.Энхболдыг намын дарга, Ерөнхий сайдын суудлаас нь буулгаж явсан үе түүнд бий. Гэхдээ энэ үйл явдлаас өмнөхөн тэр МАН-тай заргалдагч, гол сөрөг хүчин, хариуцлага нэхэгч, элдэв хэл ам татлагч нь байлаа. АН-ын тууштай дэмжигч, халуун амь, бүлээн цусаараа хамгаалан өмгөөлөгчдийн нэг явсан өдрүүд түүнд бий. Гэсэн ч тэр нэг л өдөр МАН-ынхантай сүлбэлдэн, тэдний жадны үзүүр, сумны зэв болсон байв. Ингээд зогсохгүй намын нөхдийнхөө элдэв булхайг илчилж, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдыг хугацаанаас нь өмнө огцруулах кампанит ажлыг оройлон гүйцэтгэснийхээ төлөө Тусгаар тогтнолын ордны аль ч өрөөгөөр дуртай цагтаа, дурын юмаа яриад орж, гарах эрхтэй болсон. Хоржоонтой нь, МАН түүнийг яаж ч үнэнч аашилсан УИХ-д нэр дэвших тойрог өгөөгүй бөгөөд Австрали дахь Элчин зөвлөхийн албан тушаалд томилон, Монголын улс төрөөс дэвшүүлэн зайлуулсан гэхэд болно.
Тэндээ ч нэг их удсангүй, ажлаа өгч, эх орондоо ирмэгцээ “Шинэ хувьсгал” нэртэй ном хэвлүүлж, түүнийгээ төрийн түшээдэд тараагаад, тун завгүй явж байв. Уг номдоо улс төрийн 18 хувьсгалын талаар бичсэн гэх. "Оройтсон борооны араас цув нөмрөв" гэдэг шиг "Улсаа хөгжүүлэхэд хувьсгал хэрэгтэй" хэмээн ярьж явсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан хамаарал бүхий этгээд болох "ШИНЭ" намын дэд дарга Г.Аюулгүйнхээ Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 12 тэрбум төгрөгийн зээл аваад, найдваргүй зээлдэгчдийнх нь нэг болж, улмаар дампууралд нь гол нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлд нь хамааралтай болж, хамт ачигдчихлаа. Болж өнгөрсөн үйл явдлуудаас харахад тэр Г.Аюулгүйтэй холбоотойгоор ачигдахгүй байж болох байсан ч байж мэднэ. Учир нь, Ж.Батзандан 461 дүгээр саатуулах анги руу ачигдахаасаа ердөө 24 цагийн өмнө хэвлэлийн хурал зарлан "Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорихоо боль. Би таныг ядарч явахад олон удаа тусалж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд байхад би таныг өмөөрч байлаа. 2018 онд АН-ын гурван гишүүнтэй нийлж таны Засгийн газрыг авч үлдэж байлаа. Та өнөөдөр миний тусыг мартсан байж болно. Гэхдээ Монголоо өөрчлөхийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөөх эцсээ хүртэл явна гэсэн амлалтаа биелүүлэх үү. Бидэнтэй нэгдээч гэж танаас хүсэж байна. Ерөнхийлөгч сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг ханддаг болсон байна. Тийм учраас ядарч явахад түшиж явсан дүүгийн хувьд задарч явахад хатуухан шанаа өгье гэж бодоод өчигдөр хатуухан үг хэлсэн", "Чи миний ахыг шоронд оруулна уу, шонд өлгөнө үү дураараа бол" гэхээс гадна нүүр номоороо Ерөнхийлөгчид хандан шууд дамжуулалт хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй бичсэн мессэжээ олон нийтэд цацсан билээ. Энэ бол гуравхан намрын өмнө ахан дүүс байсан МАН-ын томчуудтайгаа тэр түнжин хагарч, нэгэнт хаягдсаны илрэл яах аргагүй мөн билээ. Олон нийт түүнийг саатуулсан үйл явдлыг "Ахынхаа хэргийг наймаалцахын тулд Ерөнхийлөгчийг шантаажлахыг оролдоод бүтсэнгүй", "Ерөнхийлөгчийн ямар нэг мэдээллийг мэдэж байгаа учраас том дуугарч байсан ч түүнийг бариад хорьчихлоо" гэх мэт янз янзаар ярьж, таамаглацгааж буй. Аль нь ч байсан тэр үнэхээр Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл эрх мэдлээ ашиглан аваад, эргүүлэн төлөөгүй өнөөдөрт хүрсэн бол хууль ёсны дагуу хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг.
| БААТАРААС БАНЗАН ОР РУУ |
|
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |