• Өнөөдөр 2025-10-14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа

2025-10-14,   124

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын  урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Хайдарабад” ордонд хүрэлцэн ирэхэд Ерөнхий сайд Нарендра Моди угтан авч дурсгалын зураг авахууллаа.
 
     Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар “Хайдарабад” ордны цэцэрлэгт хүрээлэнд хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.
 
      Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон байдаг.
 
   Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Энэтхэг Улсын “Ээжийн төлөө нэг мод” санаачилгыг уялдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нарын тарьсан мод эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хамтын хүчин чармайлтын илэрхийлэл гэж талууд үзэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар дурсгалын мод тарьсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж байна.
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188