• Өнөөдөр 2026-11-07

“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав

2026-11-07,   122

   БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр 2026 онд чөлөөт бөхийн тамирчдад хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “U-23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам болон “U-20” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орон, байгууллагынхаа нэрийг өндөрт өргөсөн тамирчдаа хүлээн авч уулзлаа.

Тус тэмцээнүүдээс медаль хүртсэн тамирчид:

Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:

76 кг –д  дэд ахлагч Э.Даваанасан /Хүрэл медаль/

”U-23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

65 кг –д дэд ахлагч Н.Нархажид /Хүрэл медаль/

86 кг-д  Н.Батбилгүүн/Хүрэл медаль/

Азийн наадам:

53 кг –д Б.Отгонтуяа /Хүрэл медаль/

86 кг –д  дэслэгч О.Сүлдхүү /Хүрэл медаль/

Сонгомол бөхөөр:

97 кг-д дэд ахлагч Г.Ганхуяг/ Хүрэл медаль/

“U-20” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн:

З.Батмэнд /Хүрэл медаль/

Ү.Мягмарбаяр /Хүрэл медаль/ тус, тус хүртсэн байна.


 

 


“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188