• Өнөөдөр 2026-11-07

Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов

2026-11-07,   121

     Элчин сайд Н.Оюундарь Польшийн Худалдаа, аж үйлдвэрийн эмэгтэйчүүдийн танхимаас эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулан Варшав хотноо арваннэгдүгээр сарын 5-6-ны өдөр зохион байгуулдсан “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресст оролцсон байна. Элчин сайд арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болсон Олон улсын төлөөлөгчдийн хаалттай уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хамтран ажиллах боломжтой онцлох салбаруудыг танилцуулжээ.

    Мөн оролцогчидтой Монгол, Польшийн хамтран хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон байна. Дээрх уулзалтын хүрээнд Дэлхийн эмэгтэйчүүдийн худалдааны танхим (Global Women Chamber of Commerce)-ыг албан ёсоор байгуулжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын худалдааны танхимууд, эдийн засгийн байгууллагууд болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн нийгэмлэг, хамтын нийгэмлэгүүдийн хоорондын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой платформ юм байна.

 


 

 


Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188