Тэрбээр “Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холдбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд зарчмын байр сууриа илэрхийлж байна. Эрх мэдлээ ашиглан нийтийн баялагийг цөлмөгч бүлэглэл маань шударга ёсны тэмцлийг саармагжуулах, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн. Одоо хийсээр ч байна. Тэд өнөөдөр амь тавьж байна. Шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст каптилист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.
Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялагийг цөлмөж, оффшор бүсэд нуусан асар их хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан жишээ дурдахад тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлээд байна.
Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигархи бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.
АТГ болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам нь хяналтандаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.
Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачлагыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу. Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед УИХ-д өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүй чуулганаа хаах гэж байгаад үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно. Хоригийг хүлээж авч дахин хэлэлцэхийг УИХ-ын гишүүдээс хүсэж, бас уриалж байна.
Мөн Оюутолгойн гэрээг тойрсон авлигал, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрхий ашгийг хангуулах тухай асуудлаар УИХ нэн даруй хаалттай хэлэлцэж холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлагатай байна. Ард иргэд ээ, Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялагийг олигархи, төрийн цөөн эрх мэдэлтнүүд эзэмшиж, асар их хөрөнгөө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна.
Тэд УИХ-ын гишүүдийг барьцаалж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо л гаргах цаг нь иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлэг тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм. Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх, Үндсэн хуулийн зарчмаар Ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог юм. Ерөнхийлөгч надтай тэмцэхийн оронд энэ ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхийн бүлгийнхэнд анхааруулъя. Та бүхэн алдаа завхарлаа засаж, залруулахгүй бол Төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээрээ хэлэлцүүлж, дараа дараагийн арга хэмжээг авах болно” гэлээ.
| Х.БАТТУЛГА: Өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг хэлэлцэхгүй бол ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно |
|
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |