Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон Улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Сүга Ёшихидэд баяр хүргэж, захидал илгээлээ.
Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
| Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэд захидал илгээлээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |