• Өнөөдөр 2024-04-27

Урьдчилсан байдлаар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХ ялалт байгуулж байна

2021-06-09,   610

      Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууслаа. Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулж байна. 

     Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө. Нийт 2087 хэсгийн хороонд санал хураалт явагдсан. Одоо дүн дамжуулах, санал тоолох ажил эхэлж байна. Улсын хэмжээнд ирц 21:30 цагийн байдлаар 52,69 хувьд хүрч, нийт сонгогчдын 1 сая 75 мянга 938 нь санал хураалтад оролцжээ. Ийн сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгснөөр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр боллоо. 
 
Сонгуулийн ерөнхий хороо 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг хараахан тасалбар болгож, зарлаагүй байна. 

Урьдчилсан байдлаар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХ ялалт байгуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188