Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Бид өнөөдөр урт хугацааны буюу "Алсын хараа-2050", дунд хугацааны буюу 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, богино хугацааны буюу 2024 оны жилийн төлөвлөгөө гэх гурван баримт бичгийн тайланг сонсож байна. Эдгээр баримт бичиг хоорондоо хэрхэн уялдаж байгаа вэ. Үүнд Аудитын газар хариулт өгнө үү. Тэр дундаа эрүүл мэндийн бодлогын хувьд харьцуулсан дүгнэлт хэрхэн хоорондоо уялдаатай байна. 2024 оны ажлын төлөвлөгөөнд оруулсан хэчнээн үзүүлэлтүүд Эдийн засаг, хөгжлийн яамнаас хасагдсан бэ. Тухайлбал, бид "Алсын хараа-2050" бодлогодоо монгол хүний дундаж насыг 82 болгож, хүн амын өсөлтөө таван сая болгоё гэж байгаа. Гэтэл өнөөдөр зөвхөн 2024 оны тайланг аваад үзэхээр 6700 гаруй төрөлтөөр буурсан байх жишээтэй. Тэгэхээр бид наслалтаа уртасгаж чадах юм уу. Нярайн эндэгдлийг яагаад богино хугацааны бодлогодоо тусгахгүй байна вэ. Хоёрдугаарт, бид өнөөдөр гурван газрын тайланг сонсож байна. Бүгд дотроо өөр дүгнэлттэй. Аль тоонд нь итгэх юм бэ. Гуравдугаарт, дотоодод худалдаж байгаа эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлнэ гэсэн төлөвлөгөөг 100 хувь гэж аудитаас дүгнэсэн байна. Ямар баримтыг үндэслэн энэхүү дүгнэлтийг гаргасан бэ" гэв.
Түүний асуултад Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дарга Д.Энхболд хариулт өглөө. Тэрбээр "Аудитын үнэлгээ болон хяналт хийж байгаа байгууллагуудын үнэлгээ хоорондоо зөрүүтэй байгааг асууж байна. Үндэсний аудитын газраас хоёрдугаар сарын 15-нд Засгийн газраас мэдээллийг аваад Засгийн газрын хяналт шинжилгээний үнэлгээний системд нь цугларсан мэдээллийг нотлох баримттай нь тулгаж хэрэгжилтийг гаргадаг байгаа. Тэгэхээр нийтдээ төлөвлөлтийн хэд хэдэн алдаа байна гэдгийг Үндэсний аудитын газраас дүгнэсэн. 2024 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хөгжлийн бодлого төлөвлөлт болон таван жилийн үндсэн чиглэл 2024 оны төлөвлөгөөний арга хэмжээг тулгахад нийт 234 арга хэмжээнээс 200 арга хэмжээ жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Мөн үндсэн чиглэлийн 243 арга хэмжээнээс 108 нь хүрэх түвшин тодорхойгүй асуудалтай байсан учир төлөвлөлтийн алдаатай асуудал дээр хариуцлага тооцох шаардлагатай, эрх зүйн орчныг нь нарийвчилж өгөх зөвлөмжийг УИХ-д толилуулсан" гэсэн юм.
Харин эмийн хангамж чанар хангалттай түвшинд хүрсэн болохоор 100 хувь гэж үнэлсэн үү гэх асуултад "2024 оны жилийн төлөвлөгөөн дээр эмийн чанар хяналтыг хэрэгжүүлэх системийг бий болгоно гэдэг дэд арга хэмжээ байсан. Тэрхүү системийг бий болгосон учир тухайн арга хэмжээг хэрэгжсэн гэж Үндэсний аудитын газраас үзсэн. Түүнээс бүхэлд нь 100 хувь гэж үнэлээгүй байгаа шүү гэдгийг хэлье" гэлээ.
| Ж.ЧИНБҮРЭН: Дотоодод худалдаж байгаа эмийн чанар 100 хувь гэж аудитын газар ямар баримтыг үндэслэн дүгнэсэн бэ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |