• Өнөөдөр 2024-04-30

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

2020-11-23,   695

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу парламент ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Арваннэгдүгээр сарын 24-ний мягмар гарагт:
 
Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:
 
Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төсөл/.
 
Арваннэгдүгээр сарын 25-ны лагва гарагт:
 
Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
 
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
 
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндэсний аудитын газрын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан сонсох.
 
Чуулганы нэгдсэн хуралдаан:
 
Арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагт 10.00 цагаас:
 
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
 
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад хандан Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар тавьсан асуулгын хариу сонсох.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188