2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов. Өөр аймаг, сумдын малчид отроор өвөлжиж байгаа нутагт малын хулгайн гэмт хэрэг гарах, нийгмийн хэв журам алдагдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагын болон аймгуудын дарга нарт даалгалаа.
Орон нутагт аюулгүйн нөөцдөө 60 мянган тн өвс, 16,5 мянган тн тэжээл бэлтгэх ёстой бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна
Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Отроор очсон малчдыг нутаг орноосоо буцаахгүй, татвар, хураамж авахгүй байх, бэлчээрээ ашиглуулах, тухайн бэлчээрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор чөлөөлөхөөр зохицуулах юм. Аймаг, нийслэл, сум, дүүргүүд аюулгүйн нөөцдөө 60 мянган тн өвс, 16,5 мянган тн тэжээл бэлтгэх ёстой бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Тухайлбал Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймаг, нийслэл хот 50-иас дээш хувьтай.
Архангай, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сүхбаатар аймаг нөөцөө бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ. Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн малчид өөрсдөө хэрэгцээт өвс, тэжээлээ 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Ховд аймгийн малчдынх 50 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь дээрх аймагт зуншлага тааруу байсантай холбоотой юм. Говь-Алтай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн 15, Өвөрхангай аймгийн тав, Дундговь аймгийн хоёр, Өмнөговь аймгийн тав, нийт 31 сум зуншлага муу байлаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтай аймгийн зүүн, Өвөрхангай, Дундговь аймаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутагт эрсдэл их гэж гарчээ.
Товч мэдээ
- Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн батлав. Эрсдэлийн үнэлгээний ангилал, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх зорилго, үнэлгээ хийлгэх, хийх талын бүрэн эрх, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үнэлгээ хийх гамшгийн төрлийн тоо зэргийг нэмсэн байна.
- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдаан цахим хэлбэрээр болно. Хурлаар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөгжлийн албан ёсны тусламжид үргэлжлүүлэн хамрагдах, боловсрол, соёл, шинжлэх ухааны тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан, судлаач, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэх, Европын Холбоонд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах зэрэг чиглэлээр санал солилцоно.
- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр болох Монгол Улс, БНЭУ-ын хамтын ажиллагааны хамтарсан хорооны долоодугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хурлаар улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх талаар хэлэлцэнэ.
- 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хурал болно. Хурлаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал 2021 оныг “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгох, “Монгол, Оросын санаачилга-2021” цуврал арга хэмжээ зохиох, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ярилцана.
- “Баргилтех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагнал олгохоор болов.
| ЗГ: Отроор очсон малчдыг нутаг буцаахгүй, татвар, хураамж авахгүй бэлчээрээ ашиглуулахыг даалгав |
|
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |