Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг өөр намынхан, эсвэл төв талбайд жагсагчид бус МАН-ынхан өөрсдөө унагах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнийг У.Хүрэлсүх өөрөө огцорхоосоо ч өмнө өврийн дэвтэртээ зурчихсан байсан гэх.

Хурандаа даргыгаа дагаад чимээгүйхэн явчихсан “цэргүүд” галын шугамандаа буцаж ирэхээр бэлтгэж байгаа мэт нэг л чимээ аниргүй байгааг анзаарсан л байлгүй. Жишээ нь, Сүүлийн хэдэн жил улсын төсөв, санхүү, тоотой холбоотой бүхнээс нэр нь салаагүй Ч.Хүрэлбаатар л гэхэд сүүлийн хоёр сар хагас бараг л юу ч дуугарсангүй. 10 их наядын төлөвлөгөө батлахад, ард түмэнд 300 мянган төгрөг хавтгайруулж тараахад ч “Төсвийн мөнгөнд харамч”, бэлэн мөнгө тараахыг яснаасаа, цуснаасаа “үздэггүй” Ч.Хүрэлбаатар ганц үг унагаагүй нь гайхмаар. Я.Содбаатарын хувьд бүр яриад ч хэрэггүй. Шадар сайдаасаа буугаад усанд хаясан чулуу шиг л алга болчихсон. Хагас жил цэнхэр дэлгэцээр гарч, дасал болсон Шадар сайд асны өнгөрсөн хугацааны улс төрийн замналыг нь бодсон ч тэр У.Хүрэлсүхээс холдоод, улс төрөөс ингээд бүр мөсөн явчих хүн даанч биш. Харин Д.Сарангэрэл хувийн цахим хаягаа хөтөлж, “Зун цаг айсуй”, “Баярын мэнд” л гэж суудаг болсон. Эрүүл мэндийн салбараас байгаль орчин, аялал жуулчлалын салбар луу хээв нэг үсрээд орчихож чаддаг, “бүхнийг мэдэгч хадагтай” хэтэрхий даруухан болчихсон нь бас л гайхмаар зүйл. Тэд хэтэрхий чимээгүй, нам гүм сууцгааж байгааг нь харвал их л нэрээ хичээцгээж, элдэв хэрүүл, дуулиан шуугианаас хол байхыг хүсэж буй нь илт. Өөрөөр хэлбэл, тун удахгүй бүрдэх дараагийн Засагт орохоор биеэ бэлтгэн чимээгүй сууцгааж байна гэж хардах шалтгаан энэ мөн.
| У.Хүрэлсүхийн “ангийнхан” буцаж ирнэ, тэгэхдээ илүү “томорч” ирнэ гэв үү |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |