МАН-ынхан эрх мэдлийн төлөө зодолдоод эхлэхээрээ иртэй сэлмээ хуйнаас нь гаргаж ширүүхэн эргүүлдэг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Ингэж эргүүлсэн хурц сэлэмний ирэнд оногдсон хэнбугай ч байсан цагаан байрнаас хөөгдөөд зогсохгүй “аавын хаалга” татсан олон ч жишээ бий. МАН хариуцлагын сэлмээ хуйнаас нь үнэн мөнөөнөөр нь гаргаж, шүүвэл мөн ч олон гишүүн “толгой”-гүй болно.
Гэвч эрх мэдэлтнүүд туг тахих хүнээ өөрсдөө захилдагт гол учир бий. Эсрэгээрээ намдаа гологдож, туг тахиулсан гомдогсод нэгдэж, нам байгуулвал МАН-ын эсрэг хүчтэй сөрөг хүчин байгуулах хэмжээний том арми бий. Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Капиталын хэрэг, ЖДҮ, 60 тэрбум гээд төрийн түүхэн дэх том хулгайн хэргээс ял авч, туг тахиулсан МАН-ын гишүүдийг тоолбол гомдогсдын цуваа тасрахгүй урт дараалал гарна.
Өнгөрсөн сонгуулиар МАН-ын 30 гишүүн улс төрөөс “арчигдаж”, түүх болж үлдсэн. Улс төрөөс “явсан” МАН-ын 30 гишүүний зургаа нь гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан тул тойрог авч чадаагүй. Ингээд харвал одоогийн МАН-ынхан намынхаа гишүүдийг мөн ч их гомдоож, дайснаа бэлдсэн байна. Ингэж намдаа гологдож хөөгдсөн улстөрчид намынхаа эсрэг схем бэлдэж, хариу барьсан тохиолдол ч ганц нэгээр тогтохгүй.
Тухайлбал, цагтаа МАН-ын “хаан”, Монгол төрийн “эзэн” гэгдэж явсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оймстой нь гозолзуулан ачиж, улс төрийн хамгийн том дайсан мэтээр зарлаж байлаа. Ингээд МАН-д гомдсон Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж, тусдаа гарсан түүхтэй. МАН-аас өрх тусгаарласан МАХН эрх баригчдыг нэгэн цагт багагүй сандрагасан. Тэр тусмаа хувьсгалд үнэнч хууччуул нь МАН-аас гарч, МАХН руу орсноор МАН-ын сонгуулийн саналыг нь ч хувааж амжсан. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Босоо Ганбаа” буюу одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сойж, санал хувааснаар М.Энхболдыг унагааж байлаа.
Удаах нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Түүнийг МАН-ынхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө хүсэлт гаргаж түдгэлзүүлэх хүртэл нь “шахаж”, сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ гаргаад даагүй байхад нь цагдан хорьсон. Унасан хүн ууртай гэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр суллагдсан даруйдаа “Та бүгд сайн байна уу. “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэн баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн мэдэгдэж, өнгөрсөн сонгуулиар Үндсэний эвсэлийг байгуулж, улс төрд эргэж ирсэн. Өдгөө УИХ-д дөрвөн кноптой болсон Н.Номтойбаяр саяхан өрнөсөн МАН-ын зодоон дунд жинхэнэ утгаар нь сэлэм эргүүлж, Засгийн газрыг унагаана гэж хүртэл эрх баригчдыг бөндөгнүүлсэн удаатай.
Цаашлаад намаасаа гологдож, гомдогсдын армид нэгдэж мэдэх дараагийн МАН-ын гишүүд ч өнгөрсөн сар гаруй хугацаанд өрнөсөн улс төрийн тэмцэл дундаас олон төрөх магадлалтай болчихлоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Чулуунзагд нар МАН-д гологдсон улс төрийн томчуудын эгнээг тэргүүлж эхэлбэл дараачийн сонгуулиар мордохын хазгай болж мэднэ. Нэмээд өнгөрсөн сонгуулиар тойргийн гадна үлдэж, албан тушаалын бялуу хуваалтаас хоцорсон хуучуул цөөнгүй бий. Саяхан болсон намын Их хурлаар удирдах зөвлөл битгий хэл Бага хурлын гишүүнээр сонгогдож чадаагүй хууччуул олон байна.
Том зургаар нь харвал Ардын намынхан хулгайгаа нуух гэж шүд сугалж, туг тахисаар арай л олон дайсантай болж байгааг харах цаг болжээ.
Үеийн үед эрх баригч МАН-ынхан дотоод зөрчилдөөнөөсөө болж цав сууж, сонгуульд ялагдал хүлээсээр ирсэн нь бодит үнэн. Хэрвээ эрх баригч намынхан зөөлөн хүчний бодлого явуулж, намд гомдогсдоо найр тавьж, тохироо хийхгүй бол үе үеийн ялагдал хүлээсэн гашуун түүхээ давтаж, дараагийн Н.Энхбаяр, Н.Номтойбаярыг бэлдэж мэдэхээр байна.
| МАН-Д ГОЛОГДОГСОД |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |