Эцэг хуульд гар хүрэх МАН-ын төлөвлөгөө биеллээ олоход тун ойрхон байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлах учиртай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг жил гаруйн хугацаанд хийнэ, хийхгүй гэж МАН-ынхан шаналсан. Тэрбайтугай шинэ Үндсэн хуулийн төсөл хүртэл боловсруулж үзээд амжилт олоогүй. Сонгууль болохоос нэг жилийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хуулийн зохицуулалттай учир МАН-д шинэ хууль хэлэлцэх нь битгий хэл, хуучин хуульдаа бүрэн эрх зүйн шинэчлэл хийх ч хугацаа үлдсэнгүй.
Уг нь Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар дөрвөн зүйл, заалтад өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авсан.
Өнгөрсөн лхагва гарагт хуулийн төсөл өргөн мэдүүлэх хүртэл дөрвөн зүйл заалтыг өөрчлөх юм байна гэсэн ойлголт ард түмний дунд байв. Тодруулбал, Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” 66.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” гэх заалт. Түүнчлэн 16.1-т “Төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж 66.1 дэх хэсгийн “томилно” гэснийг “томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэж, 66.2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж өөрчлөх юм байна гэсэн ойлголт олны дунд байв. Энэ дөрвөн зүйл, заалтад өөрчлөлт оруулахыг МАН бүлгийнхэн ч дэмжсэн.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц болон хүний эрхтэй холбоотой заалтууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр бүрдэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэг удаа томилно гэх зүйл заалт олны анхааралд байсныг Ерөнхийлөгч хориглосон нь илэрхий байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Их хуралд суудалтай намуудтай зөвшилцөхөөс гадна Ерөнхийлөгчтэй ойлголцолд хүрч байж хэлэлцүүлэх бичигдээгүй хууль үйлчилдгийн жишээ энэ болов.

Мэдээж Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад гишүүдийн тоо өөрчлөгдөх, тогтолцоог яаж шийдвэл зохих вэ, гэдэг хэлэлцүүлэг өрнөнө. Хэдийгээр гишүүдийн тоог 152 байхаар хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч улс төрийн намууд болон МАН-ын гишүүд тоог дахин ярилцах шаардлага бий гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан энэ хоёр заалтыг Сонгуулийн хуулиараа зохицуулж болох байсан ч ийн МАН-ынхан Үндсэн хуулиар баталгаажуулж амжлаа. Ухаандаа иргэдээс авсан санал ямар ч хүчингүй болж байна гэсэн үг.
Хэлэлцүүлгийн явцад МАН-аас гишүүдийн тоог 120-д хүргэж, сонгуулийн тогтолцоог 60:40 харьцаатай сонгох тооцоолол гаргаад байгаа гэх. МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийг чамгүй удаан ярьж, гаргалгааг хайсан. Өөрөөр хэлбэл, намуудтай ч, гишүүдтэй ч ойлголцолд хүрч, ногоон гэрлээр батлуулах бүх тохироогоо хийчихсэн гэж үзэж болно. Түүнчлэн энэ удаагийн өөрчлөлтөөр эрх баригч намынхан ойрын 20 жилийн улс төрийн зураглалаа гаргачихсан гэсэн үг. Гишүүдийн тоог нэмснээр МАН-аас хэдэн гишүүн дараагийн Их хуралд орж, АН болон бусад улс төрийн хүчнээс хэд байх вэ, хэдэн жил энэ өөрчлөлт өөрсдөд нь ашигтай байх вэ гэдэг бүх тооцооллоо гаргах хангалттай цаг хугацааг тэд зарцуулсан. Гагцхүү тоо болон тогтолцооны энэ өөрчлөлт улс орны хэтийн зорилго, ард түмний амьдралд ахиц авч ирэх үү, үгүй юү гэдэг нь цаг хугацааны асуудал байх нь. Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс гишүүдийн тоог нэмэх нь парламентын тогтвортой байдлыг хангах, гишүүдийн кнопын эрхийг хязгаарлах чухал өөрчлөлт гэдгийг онцолж байгаа.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Их хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон. Ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-иас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан.
Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай” гэх байр суурийг илэрхийлсэн.
Гишүүдийн тоог нэмснээр УИХ-д суудалтай намуудын тоо нэмэгдэх ч, МАН-ханд ашигтай хувилбар. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудаас тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагаараа МАН намын дэмжлэг авч, парламентад дахин олонхын төлөөлөл болох магадлал өндөртэй байна.
| ТОО, ТОГТОЛЦОО ХОЁРЫГ ӨӨРЧЛӨХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ УХРАЛТ УУ, ДЭВШИЛ ҮҮ |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |