Ард түмнийг ногоон хашаа, ноттой хөшөөний хэрүүл хийсээр байх хооронд эрх баригчид чухал хуулийн төслөө кнопдох гээд бэлтгэл ажлаа хангачихсан сууж байна даа, цаана чинь.
Санаатай ч юм шиг санамсаргүй ч юм шиг хаврын чуулганаар гурван том хуулийг энэ удаагийн Их хурал хэлэлцэх нь тодорхой боллоо. Эхлээд Сонгуулийн тухай хуулийг ирэх зургадугаар сараас өмнө өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж ирсэн. Удалгүй Сонгуулийн хуулийг өөрчлөөд МАН парламентад олох болохгүй тодорхой гэдгийг ойлгосон тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгүүлж эхлэв.
Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал аваад эхэллээ. Удалгүй Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцүүлэхээр болов. Аль аль нь парламентын засаглалд салхи сэвэлзүүлэх том төслүүд. Тиймдээ ч хэдхэн цагийн дотор хэлэлцээд шийдэх, асуудал биш. Гэвч аль алийг нь яаралтай хэлэлцүүлэх шаардлага бий. Хууль санаачлагчдад аль алийг нь энэ хаврын чуулганаар хэлэлцүүлээд батлуулчих амбицтай байгаа нь тодорхой байна. Харин хэний хуулийг түрүүлж хэлэлцэж, хэн нь эрх мэдлээ баталгаажуулах вэ гэдэг битүүхэн өрсөлдөөн Төрийн өндөрлөгүүдийн хооронд өрнөж эхлэв.
УЛС ТӨРИЙН НАМЫГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГА ХАВРЫН ЧУУЛГАНААР БИЕЛЛЭЭ ОЛОХ УУ

Ерөнхийлөгчийн хориг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд орж, дэмжигдсэн нь У.Хүрэлсүх намдаа одоог хүртэл ямар нөлөөтэй байгаа вэ гэдгийг харуулсан.
Үргэлжлүүлээд хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг Их хуралд өргөн мэдүүлэв. Өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанаар уг хуулийг хэлэлцүүлэх эсэх асуудлыг оруулж, гишүүдийн олонх дэмжсэн. Нэг ёсондоо энэ хаврын чуулганаар амжиж хэлэлцүүлэн, батлуулах зорилго Ерөнхийлөгчид байна гэсэн үг. Ухаандаа 18 жил өөрчлөлт оруулаагүй, өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл Их хуралд ирж байсан ч парламентын босгыг давж чадалгүй бүдэрсэн хуулийг Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтэй зэрэгцүүлэн оруулж ирсэн нь анхаарал татаж байна.
Өргөн барьсан хугацаа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал авах хугацаатай яв цав давхацсан. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийг парламентын ардчиллыг төлөвшүүлнэ гэж зорьсон энэ үед хам хум хэлэлцэж боломгүй баймаар. Нөгөө талаараа Үндсэн хуульд орох өөрчлөлтийг хэлэлцүүлсний дараагаа уг хуулийн төслийг хэлэлцүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй нийцүүлэн батлах нь хуулийн агуулгыг баяжуулна. Мөн Сонгуулийн тухай хуультай уялдуулан батлуулах хууль мөнөөс мөн. Гэтэл Ерөнхийлөгч Үндсэн хуулиас мөн өргөн мэдүүлсэн хуулийн төслөө батлуулж, парламентын гишүүдэд “тал засах” зорилго байна уу гэдэг агуулга харагдаж байна.
Их хуралд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуулийн дараа хэлэлцүүлбэл, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж амжих уу гэдэг асуудал ч сөхөгдөнө. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэлчихвэл дундуур нь өөр асуудал хэлэлцүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Дээр нь Үндсэн хуулийг яаралтай хэлэлцүүлж, Сонгуулийн тухай хуулийг зургадугаар сараас өмнө өөрчлөх ёстой.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БУЮУ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АМБИЦ
.jpg)
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон даруйдаа л эцэг хуульд гар хүрч, эрх ямбаа нэмэх, улс төрийн карьераа улам бүр лавшруулах амбицтай байв. Тиймдээ ч МАН, МАХН-ыг нэгтгэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан ажлыг хэсэг томилж, Шинэ Үндсэн хуулийн төслийг бичүүлж эхлүүлсэн. Харамсалтай нь, шинэ Үндсэн хуулийг ард түмэн нийтээрээ хүлээн зөвшөөрөөгүй, хориг саад ихтэйн дээр МАН-ын нэр хүнд уначихсан учир шинэ Үндсэн хуулийг түр хойш тавив. Харин Үндсэн хуульд цөөн хэдэн заалт оруулж, дараагийн сонгуульд олонх болох шинэ зураг зурж эхэлсэн нь яалт үгүй Ерөнхий сайдын хувьд эрх мэдлээ зузаатгах том амбиц харагдаж байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг түр хойшлуулж, Сонгуулийн тухай хуулиар зохицуулалт хийхийг оролдсон ч одоогийн парламентын гишүүдийн дэмжлэг Л.Оюун-Эрдэнэд хэрэг болсон. Тиймээс дан ганц Сонгуулийн хуулиар асуудлыг шийдэж чадахгүйд хүрэв. Л.Оюун-Эрдэнэ одоогийн парламентын гишүүтэй гар барилцаж, хамтарч ажиллахаар Үндсэн хуулийг өөрчлөх ажлаа эрчүүлэв бололтой. Үндсэн хуульд орох гол заалт нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, мөн Цэцийн гишүүний бүрэн эрхийг сунгахгүй байх, нам байгуулах чанга босгыг болиулах, хүний эрхтэй холбоотой асуудлыг ҮХЦ-ээр хэлэлцдэг болох зэрэг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар боловсруулаад байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй тохиролцсон эсэх асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд улс төрийн намуудтай зөвшилцөлд хүрэхээс гадна Ерөнхийлөгчтэй ойлголцохгүй хэлэлцүүлнэ гэдэг амаргүй. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хооронд хуулийн төслөө хэн нь хэлэлцүүлэх вэ гэдэг нууцхан өрсөлдөөн өрнөж байхыг ч үгүйсгэхгүй юм
| ХЭН НЬ ТҮРҮҮЛЭХ ВЭ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |