-Сайн уу. Элсэлтийн ерөхий шалгалтад хос 800 оноо авсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Өнгөрсөн долоо хоногт Элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээлэл минь ил болсон юм. Гэхдээ өнгөрсөн гуравдугаар сард SAT, IELTS-ийн шалгалтуудаа өгсөн байсан. Тууштай хичээснийхээ үр дүнд өндөр оноо авч, дөрвөн жил үнэгүй суралцах эрхтэй болсон доо баяртай байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан суралцах хугацаанд төлбөрийг маань 100 хувь хариуцахаар болсон. Гэр бүлийнхээ ачаанаас хөнгөлж, юунд ч санаа зовохгүйгээр хичээлээ хийх боломж гарч ирлээ.
-Гэр бүлийнхэн нь их баярласан байх даа?
-Ээж минь “Миний охин чадна, ээж нь чамайг бүх чадлаараа дэмжих болно. Хүссэн сургуулиа сонго” гэдэг байсан.
-Шалгалтад хэдий хэдийн хугацаанд бэлтгэсэн бэ, хүндрэлтэй зүйл гарч байв уу?
-Бага ангийн Ч.Ариунтунгалаг багш маань суурийг минь сайн тавьж, эрдэмд дурлуулж өгсөн. Математикийн хувьд Монгол Улсын гавьяат багш Б.Бадарч багшийнхаа сургалтад хамрагдаж бага ангиасаа олимпиадад оролцож ирсэн. Харин хүний амьдралд англи хэл үнэхээр чухал хэрэгтэй гэдгийг дунд ангийн багш минь ухааруулсан. Сайн багш нартай учирсандаа маш их баярлаж явдаг даа. Миний хувьд нэг ч удаа төлбөртэй сургалтад сууж үзээгүй. Хичээл дээрээ олж авсан мэдлэгээ гэртээ баталгаажуулна. Тэгээд интернэтээс нэмэлт мэдээллүүд авч ирсэн.
Энэ хоёр шалгалтад 1-2 сарын өмнөөс бэлтгэж байгаад өгсөн. Олон жил давтаж, тэмцээнд оролцож ирсэн болохоор хүндрэлтэй зүйл бага байсан.
-Цагаа хэрхэн зохицуулж, өдөрт хэдэн цагийг хичээлдээ зарцуулсан бэ?
-Манай гэр сургуулиас бага зэрэг хол зайтай байсан юм. Өглөө хичээлдээ яваад, айлын ганц охин болохоор өдөр гэртээ очиж гэрийнхээ ажлыг амжуулна. Тэгээд буцаж сургууль дээр ирж хичээлээ хийдэг байсан. Энэ хэв маягаар багаасаа явсан болохоор цагаа төлөвлөж сурсан даа.
-Хүн болгонд өөрийн гэсэн сурах арга барил байдаг шүү дээ. Чи англи хэлийг хэрхэн сурсан бэ?
-Би сонирхолтой байдлаар суралцаж ирсэн. Заавал би сурах ёстой гэж өөрийгөө хүчлээгүй. Би дуу сонсох, нэхмэл хийх дуртай. Дуу сонсохдоо эхлээд үгийг нь уншаад, аяыг нь сонсоно. Үүнийхээ дараа дотроо орчуулж сонсоод, мэдэхгүй үгээ шинээр сураад явдаг. Бас юүтүб дээр боловсролын контентууд англи хэлээр үздэг. Дуртай зүйлээ олоод, үүнийгээ сурах арга барилаа болгоход хэл сурах амархан болдог санагдсан. Сагсан бөмбөгийн спортод дуртай хүүхдүүд бичлэгийг нь үзсээр байгаад сурсан байдаг шүү дээ. Үүнтэй л адилхан гэсэн үг.
-Одоо өөр хэл сурч эхэлсэн үү?
-Хятад хэл сурахаар төлөвлөж байгаа. Дэлхийн нэг тэрбум гаруй хүн энэ хэлээр ярьж, ойлголцож байна шүү дээ.
-Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-МУИС-ийн программ хангамжийн ангийг сонгож, суралцахаар төлөвлөсөн байгаа. Арваннэгдүгээр ангиасаа энэ мэргэжлийг судалж, дурлаж эхэлсэн.
-Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллах уу?
-Их сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ ажиллана. Би олж авсан мэдлэгээ ажлын талбарт хэрэгжүүлж, өөрийн болгож авахыг хүсэж байгаа. Үүний дараа гаднын оронд мэргэжлээ дээшлүүлнэ.
-Ирэх жилүүдэд шалгалт өгөх дүү нартаа ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?
-Шалгалтынхаа хэв маягт эртнээс дасаж, өдөр өнжихгүй бэлдэх хэрэгтэй. Мөн цаасаар өгөх үү, техник ашиглаж өгөх үү гэдгээ сайн судлах хэрэгтэй Миний анзаарснаар хүүхдүүд цаг хугацааг нь тулгаж бэлдээд, сандардаг юм шиг санагддаг. Ер нь амжилт гэдэг удаан хугацааны үр дүн шүү дээ. Интернэтэд бэлдэх боломжтой эх сурвалж маш олон бий. Тэндээс өөртөө тохирохыг нь сонгоорой. Амжилт хүсье гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын амьдралд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
(7).jpg)
Сурлагын амжилтын талаар:
● “Математикийн цаг” сонины нэрэмжит II шатны математикийн стандарт уралдаанд тогтмол амжилттай оролцон хоёр алтан медаль, гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль авсан.
● “Кенгуру” ОУ-ын математикийн олимпиадад жил болгон амжилттай оролцдог. 2016-2024 оны хугацаанд гурван алтан медаль, хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль авсан.
● Үлэмж тэнгэр сургуулийн нэрэмжит Аймгийн аварга шалгаруулах нээлттэй уралдаанд удаа дараа амжилттай оролцон хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль авсан.
● МУГБ Б.Бадарчийн нэрэмжит Геометрийн олимпиадаас нэг мөнгөн медаль(2018), нэг хүрэл медаль(2024) авсан. Мөн МУГБ Б. Бадарчийн нэрэмжит түргэн бодолтын олимпиадаас алтан медаль(2020) авсан.
● 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг математикийн “Дэвжээ” тэмцээнд удаа дараалан багаа ахлан оролцож түрүүлсэн. Хоёр удаа “Бүтэн бодогч”, нэг удаа “Өндөр оноот сурагч”-аар шалгарсан. (2023.10︔2024.02︔2024.03) “Ирээдүйн Мянгат-2018” математикийн улсын уралдаанд амжилттай оролцон хүрэл медаль авсан.
● “Мазаалай-2018” математикийн улсын уралдаанд алтан медаль авсан.
● Дорноговь аймгийн Байгалийн ухааны IV олимпиадад амжилттай оролцон мөнгөн медаль авсан.
● 2019 онд Физикийн багийн олимпиадад амжилттай оролцон хүрэл медаль авсан.
● Сайншанд сумын Лаборатори 2-р сургуулийн нэрэмжит үндэсний бичгийн олимпиадад алтан медаль(2024), мөнгөн медаль(2023) авсан.
● 2024 онд үндэсний бичгийн “Тунгаамал” тэмцээнд багаа ахлан оролцож гутгаар байранд орсон.
Нийгмийн идэвх оролцооны талаар:
● Сурагч А.Сувдаа нь 2022.01.12-2023.04.15 хүртэл Дорноговь аймгийн Хүүхдийн Зөвлөлийн нарийн бичгээр ажилласан ба 2023.09.08 хүртэл идэвхтэй гишүүн байсан. Монголын Хүүхдийн Зөвлөлийн Зүүн бүсийн аймгуудын хүүхдийн чуулганд Аймгийн Хүүхдийн Зөвлөлөө төлөөлөн оролцсон.
●2023.04-2023.12 сар хүртэл хугацаанд Дорноговь аймаг дахь Америкийн Соёл Мэдээллийн Төвд дадлагажигчаар ажилласан. Ажиллах хугацаандаа “Speaking Club”, “Secrets Of The Universe” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байсан.
● 2023.10-2024.02 саруудад Дорноговь аймгийн БШУГ, ХГБХХГ-аас зохион байгуулагдсан өдөрлөгүүдэд зочин илтгэгчээр оролцсон.
● 2023.01-2023.02 хугацаанд UniHub-тай хамтран хэрэгжүүлсэн “Робокид” сургалтын багшаар ажилласан.
● 2022.09 сард МТҮП-аас зохион байгуулсан Миний кодын эхлэл хакатонд туслах багшаар ажилласан.
● 2022.06-08 Үндэсний код бичих охидын хөтөлбөр “Girls Code”-т аймгаа төлөөлөн амжилттай суралцсан
● Сэтгэх чадварын намрын сорилго 2017-ТОП үнэлгээ
● Монголын Сурагчдын холбооны “Эрдэм Оюу” мөнгөн медаль авсан.
● Монголын Хүүхдийн Ордоны “Эрдэм” мөнгөн медаль авсан.
● Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын “Шилдэг хүүхэд” медалиар шагнагдсан.
● Тэргүүний Уншигч Д. Нацагдорж тэмдэгтэн
● 2022 оны Сайншанд сумын шилдэг сурагч
● 2023 оны Дорноговь аймгийн оны шилдэг сурагч(сурлагын төрлөөр)
● Аймгийн Засаг Даргын өргөмжлөл
● Сургуулийн Шилдгийн Шилдэг хүүхэд
● 2023 оны есдүгээр сард IELTS олон улсын шалгалтад бие даан бэлдэн 8.0 оноо, 2023 оны арван хоёрдугаар сард SAT олон улсын шалгалтад бие даан бэлдэн 1430 онооавсан.(Math-780 / R&W-650)
● Дээрх оноонуудаа математик, англи хэлний элсэлтийн шалгалтын оноотой дүйцүүлэн 800 оноо авсан.
| А.СУВДАА: ХИЧЭЭСНИЙ ЭЦЭСТ ЭЕШ-Д ХОС 800 ОНОО АВЧ, ИХ СУРГУУЛЬД ДӨРВӨН ЖИЛ ҮНЭГҮЙ СУРАЛЦАХ ЭРХТЭЙ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
Ш.Отгонжаргал Францын Засгийн газрын “Эрдмийн гавьяаны III зэргийн одон” хүртжээ
2026-08-12 16:13:27
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-ийн бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-08-12 15:53:17
З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгч Викториа Делмоныг хүлээн авч уулзав
2026-08-12 15:47:52
2026-08-12 15:31:33
Гадаадын эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
2026-08-12 15:07:36
Ч.НОМИН: Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлтэй боллоо
2026-08-12 14:38:34
Р.НЯМДАВАА: Дэлхийн зарим улс оронд шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн
2026-08-12 13:59:49
Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлд 56 мянга гаруй хүүхдийн хүсэлт иржээ
2026-08-12 09:44:27
АОЗ-ийн дэд ерөнхийлөгч Гордон Танг МҮОХ-д зочиллоо
2026-08-12 09:39:49
Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-12 09:24:58
“COP17” бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-12 09:15:59
Ерөнхий консул А.Дэлгэрмаа, Элчин сайд Мисава Ясүшитай уулзалт хийв
2026-08-12 09:02:16
Солонгосын Үндэсний спортын их сургуулийн төлөөлөгчид ирлээ
2026-08-12 08:38:42
Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт эхэллээ
2026-08-12 08:25:11
2026-08-12 07:10:40
Ахмадуудтай “СОР17” хурлын бэлтгэл явцыг талаар харилцан санал солилцлоо
2026-08-12 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна
2026-08-12 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-08-12 06:00:00
АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-11 17:02:22
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн аялан тоглолт үргэлжилж байна
2026-08-11 16:40:55
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026-08-11 14:11:22
Б.Отгонбаяр таеквондо-гийн Азийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
2026-08-11 13:47:18
Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна
2026-08-11 13:27:40
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2026-08-11 13:10:26
Хятадын анхны 100 тонн даац жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо
2026-08-11 13:08:53
“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ
2026-08-11 13:00:42
Хятад Улс “СОР-17” хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
2026-08-11 12:50:59
“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2026-08-11 12:29:08
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |