Нигери, Зимбабве, Талави, Танзани зэрэг Өмнөд Африкийн оронд шашны зан үйлтэй холбоотой аллагын хэрэг ихэсжээ. 2022 он гарснаас хойш тус бүс нутагт олон цочирдуулах хэрэг гарснаас, нэр, хаяг нь тодорхойгүй гэгдэх шашны бүлэг хүмүүсийн хийж байгаа үйл явдал гэнэ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Нигери Улсын Акүре хотын нутаг дэвсгэрээс Тимоти Одени гэх этгээд их хэмжээний хүний эд, эрхтэн тээвэрлэж байгаа саатуулагдсан. Сэжигтнийг саатуулсан Олон улсын аюулгүй байдлын сүлжээ агентлаг буюу Амотекун корпусаас шалгалтын ажиллагаа явуулж, Тимоти Одени гэгч нь саяхан оршуулсан иргэдийг булшийг ухаж, эд, эрхтнүүдийг салган улсын хилээр давуулах гэж байсан аж.

Хэрэгтэн Тимоти Одени өөрөө мэдүүлэхдээ “Би хүний аминд хүрээгүй. Миний хуучин ажиллаж байсан газрын дарга маань шашны зан үйлд хэрэгтэй байна гээд надад хүний үхжээгүй эд, эрхтэн “захьсан” юм. Хэрэв би хил гаргаад хүргээд өгсөн бол надад бэлнээр 30 саяыг өгнө гэж амласан. Тиймээс би өөр аргагүй болоод эд, эрхтэн нь үхжээгүй, саяхан оршуулсан хүмүүсийн булшийг ухаж, эд эрхтнүүдийг нь салгаж авсан” гэжээ. Гэсэн ч хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үеэр Амотекун корпусын командлагч Акогун Аделей тэргүүтэй мөрдөх багийнхан нэг хачирхалтай зүйл анзаарсан нь хэрэгтний булшийг нь ухсан, эд, эрхтнийг салган авсан талийгаачид нас бараад удаагүй. Мөн үхлийн шалтгаан нь гаднын нөлөөтэй гэсэн дүгнэлттэй байсан ч, буруутан, холбогдогч нь тодорхойгүй байжээ. Улмаар дээрх хэргийг нэмэлт мэдээлэлд тулгуурлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх ажлын хэсэг гаргаснаар хэрэгтэн Тимоти Оденийг нэг сарын хугацаанд 10 орчим хүний аминд хүрснийг тогтоосон байна. Хэрэгтэн ингэхдээ хордуулах, хурц ирмэгтэй төмрөөр толгой хэсэгт нь цохьсон, түүнийгээ маш сайн нууцалж, ул мөрөө ч далдалжээ. Холбогдох албаны шалгалтаар хэрэгтэн Тимоти Одениг нэгдүгээр сарын 30-ны шөнө талийгаачдын булшийг ухаж, цогцсоос нь үхжээгүй эд, эрхтнийг нь салгаж авсныг тогтоосон юм.

Талийгаачдын булшийг ухаж, үхжээгүй эд, эрхтнийг хилээр давуулах гэж байсан Тимоти Оденигийн хэрэг намжаагүй байтал өнгөрсөн хоёрдугаар сард мөн Нигерид найз залуу нь 20 настай найз бүсгүйгээ хөнөөж, толгойг нь шатаасан хэрэг гарчээ. Уг хэрэг Нигери Улсын Абеокута хотод болсон бөгөөд талийгаач эмэгтэй София Кехиндегийн амийн хөнөөхөд түүний найз залуугаас гадна хэд хэдэн эрэгтэй хүн байсныг шалгалтыг явцад илрүүлсэн байна. Хэрэгтнүүд талийгаач эмэгтэйг хөнөөж, толгойг нь юу ч үлдээлгүй шатааснаа шашны нэгэн зан үйлтэй холбон тайлбарласан аж.
Олон улсын аюулгүй байдлын сүлжээ агентлаг буюу Амотекун корпусаас шашны зан үйлийн шалтгаанаар хүний аминд хүрч, хүмүүст заналхийлж байгаа хэргийг үргэлжлүүлэн мөрдсөөр байгаа юм байна. Тэгвэл Амотекун корпусын үйл ажиллагаагаар илэрсэн нэгэн цочирдом хэрэг нь 10-11 насны 300 орчим хүүхдийг гэрээс нь хулгайлж, хорьж байсан явдал байв. Гэсэн ч дээрх хэрэгт холбогдох хэрэгтнүүд мэдүүлэгтээ мөн л шашны зан үйлийн талаар ярьсан бөгөөд хулгайлсан хүүхдүүдээ нэг хашаанд хорьж, өдөрт нь гаргаж, хоолыг нь өгч, оройдоо хашиж, үг дугарах, ярих эрхгүй “мал шиг” байхыг сургаж, “малладаг” байсан гэв. Одоогоор Амотекун корпусын тусгай алба хоригдоод байсан хүүхдүүдийг сулласан бөгөөд эцэг, эхийг нь эрэн хайж байгаа аж.
Амотекун корпус шашны зан үйлтэй холбоотойгоор ээлж, дараалан гарч байгаа хэргийг үргэлжлүүлэн мөрдөхийн тулд нэмэлтээр 350 алба хаагч, тоотой албаны машин Өмнөд Африкийг орнуудын удирдагчдаас хүсээд байгаа юм байна. Тус корпусаас мэдээлснээр нэр нь тодорхойгүй шашны зан муу үйлийг дэлгэрүүлэхээр төлөвлөгөөт ажил хийж байгаа бүлэглэлтэй холбоотой болон холбоотой байж болзошгүй 150 гаруй хүнийг саатуулаад байгаа аж. Саатуулсан хүмүүсийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд хүн амины хэрэгтэй холбоотойг нь шууд цагдаагийн байгууллагад шилжүүлж байна.

| Хөнөөсөн хүнийхээ булшийг ухаж, эд, эрхтнүүдийг нь салгаж авдаг шашны бүлэглэл Өмнөд Африкийг “там” болгож байна |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |