Казахстаны Алматы хотод энэ сарын 4-нд эсэргүүцлийн жагсаал эхэлж, хотуудад эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. Учир нь, Казахстаны Засгийн газар шинэ он гарсан даруйдаа шатахууны үнийн хяналтыг цуцалснаар тус улсад шатахууны үнэ огцом өссөн юм. Тухайлбал, Мангистау мужид 11 центээр өгсжээ. Жагсагчид шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор төрийн тэргүүдээ огцрохыг шаардаж, аюулгүй хүчнийхэн, цагдаагийн алба хаагчидтай мөргөлдсөн юм. Удалгүй эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарч, үймээн дэгдэж байна. Тиймээс Казахстаны Аюулгүй байдлын зөвлөлөөс улс даяар дэгдсэн үймээнийг дарахын тулд 14 хоногийн хугацаатай онц байдал зарласан. Онц байдлын хүрээнд гурван хот, 14 бүс нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 19 хүртэл хязгаарласан байгаа юм.

Гэсэн ч үймээн улам ширүүсэж, Казахстан Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаас буусан юм. Өчигдөр Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэхдээ “Аюулгүйн хүчнийхэн болон жагсагчдын хоорондын мөргөлдөөний үеэр багаар бодоход 150 гаруй хүн амиа алдсан талаар дурдсан байна. Мөн эсэргүүцлийн жагсаалд оролцсон 6000 орчим хүнийг баривчлаад байгаа бөгөөд албаныхны мэдэгдсэнээр баривчлагдсан жагсагчдын олонх нь өөр улсын иргэн байсан" хэмээжээ. Казахстан Улсад манай улсын 4000 орчим иргэн оршин суудаг байна. Тэдний төлөөлөл болох Б.Рустемтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Алматы хотод нөхцөл байдал ямар байна вэ?
-Алматы хотын үймээн самуун өнөөдрөөс /өчигдөр/ гайгүй болж байна. Худалдааны төв, нийтийн тээвэр болон аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллаж эхэлсэн.
-Өнгөрсөн хугацаанд юу болсон талаар ярьж өгч болох уу?
-Энэ сарын 4-өөс иргэд жагсаал эхэлсэн. Учир нь, шатахуун, газ, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр нь иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэвч тус жагсаалыг сөрөг хүчнийхэн болон хулгайч нар буруугаар ашиглаж, жагсаалыг үймээн самуун болгосон. Тухайлбал, тэд иргэдийг уруу татаж, дээрэм, хулгай хийсэн. Үүний улмаас иргэд, цагдаагийн алба хаагчид эрсдэж, гэмтсэн. Бараг дайн болсон. Казахстаны Засгийн газар иргэдийн жагсаал, цуглааныг зөвхөн буугаар зогсоосон.

-Гаднаас цэрэг, танк оруулж ирсэн нь үнэн үү?
-2000 гаруй цэрэг орж ирсэн гэсэн. Танк орж ирээгүй юм билээ. Өнгөрсөн хугацаанд олон хүний амь эрсдэхээс гадна, банк, худалдааны төв, АТМ, шатахуун түгээх станц болон дөрвөн зам дагуух ихэнх барилгыг шатаасан.
-Иргэдийг 23:00 цагаас хойш гаргахгүй, тагнаж байгаа гэсэн үнэн болов уу?
-Тийм ээ, биднийг “Гэрээс битгий гар” гэсэн. Худалдааны төвүүдээс дээрэм, тонуулаар алга болсон цахилгаан бараа, гар утас, хувцас зэрэг хулгайд алдсан бүхнийг хайж байгаа.
-Дахин үймээн, самуун болох эрсдэл байна уу. Иргэдийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоо гайгүй байх. Сая үймээн болохоос өмнө 70-80 тенге байсан газ, хүнсний ногоог 120 болгож өсгөсөн юм. Жагсаалын улмаас 60-75 тенге болгож буулгасан. Тэр үед дэлгүүрийн бараа хомсдож, зарим нь хоосорсон.
-Алматы хотод хэдэн жил амьдарч байна вэ. Ар гэрийнхэнтэйгээ сүүлд хэзээ холбогдсон бэ?
-Алматыд хоёр жил амьдарч байна. Монголоос ирсэн хүмүүсийн гудамж байдаг. Тэнд амьдарч байна. Хил хаахаас өмнөхөн ажил хийхээр ирсэн. Аав, ээжтэйгээ сүлжээтэй үед холбогддог. Тэд "Гэрээсээ битгий гар, хүний нутагт хэрэг төвөгт оров” гэж захидаг. Интернэт сүлжээгүй болчихоор их санаа зовдог юм билээ. Энд 07:00-13:00 цагийн хооронд сүлжээтэй байгаа.
-Монголд хэзээ ирэх бодолтой байна вэ?
-Хил нээхээр очно. Эх орон, аав, ээждээ хурдан очмоор байна.
-Үймээн, самууны дараа иргэдийн харилцаа, хандлага өөрчлөгдсөн үү?
-Өмнө нь цагдаа нарыг үзэн ядаж, дургүйцдэг байсан. Харин одоо тэднийг өрөвдөж, тусалж байгаа. Иргэд тайван байна. Харин улстөрчдийн дунд олон асуудал өрнөж байгаа. Цагдаагийн дээд албан тушаалтай гурван иргэн нас барсан. Мэдээгээр өөрсдийгөө “буудсан” гэж ярьсан.
-Монгол иргэн Казахстаны цагдаагийн газар саатуулагдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар сонссон уу?
-Мэдээгүй. Нурсултан хотоос баригдсан байж магадгүй.
| Алматы хотод амьдарч буй монгол иргэн Б.РУСТЕМ: Банк, худалдааны төв, шатахуун түгээх станцуудыг шатааж, 2000 гаруй цэрэг оруулж ирсэн |
|
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |