Өмнөд Африкт илэрсэн B.1.1.529 буюу коронавирусийн омикрон хувилбар дэлхийн Засгийн газруудын “толгойны өвчин” болж байна.
30 гаруй мутациас бүрдсэн коронавирусийн омикрон хувилбар тархсантай холбоотойгоор дэлхийн орнууд Өмнөд Африк болон Ботсвана руу зорчих нислэгтээ хориг тавьж, тус газраас зорчиж ирэх иргэдийг хүлээн авахгүй, хатуу хөл хорионы хяналтад байлгаж байгаа талаар Олон улсын агаарын тээврийн холбооноос мэдээлсэн. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа ийн хориг тавьж, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн ажлыг цалгардуулж байгаад талаар Олон улсын агаарын тээврийн холбооны ерөнхий захирал Вилли Уолш “Цар тахлын эсрэг гээд нислэгтээ хориг тавих нь асуудлын шийдэл биш” хэмээсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн омикрон хувилбар Өмнөд Африк, Австрали, Их Британи, Герман, Израиль, Итали, Чех, Хонконг зэрэг оронд илрээд байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө Өмнөд Африкаас Дани, Нидерланд руу аяллаар очсон хүмүүсийн PCR шинжилгээний хариу гарч, тус хоёр оронд нь омикрон хувилбар батлагдав.
Омикрон хувилбар тархаж байгаагийн нэгэн том шалтгаан нь аялал, олон улсын нислэг болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Өмнөд Африкаас Нидерландад очсон аяллыг нисэх онгоцны нийт 61 хүний 14-өөс нь омикрон хувилбар илэрсэн. Мөн цаашид ч ойрын хавьтал болсон хүмүүсээс нь илрэх аюулд нүүрлээд байна. Мөн Австралийн Сиднейд аяллаар очсон жуулчнаас омикрон хувилбар илэрсний дараа Австрали Улсын Инсбрук хотод омикрон хувилбарын сэжигтэй тохиолдлууд илрээд байгаа юм.

Шинээр дэгдэж байгаа коронавирусийн омикрон хувилбарын талаар АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи “Шинэ төрлийн омикрон хувилбар манай АНУ-д ч ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид тэр бүр оношлоод илрүүлээд байж чадахгүй. Тиймээс бүх юманд бэлтгэлтэй байцгаая” хэмээн нэгэн сэтгүүлд ярилцлага өгсөн байна.
Өмнөд Африкийн Анагаах ухааны ассоциацын тэргүүн Анжелик Кутзе шинэ төрлийн коронавирусийн омикрон хувилбарт хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр халдварласан хүнд сульдах шинж тэмдэг ихээр ажиглагдаж байгаа талаар “The Daily Telegraph”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Эхний ээлжид омикрон хувилбараар өвчилсөн хүнд их хэмжээний сульдах шинж тэмдэг илэрч, өндөр халуурах, зүрхний цохилт нь ихсэх шинж тэмдэг, зовиур илэрсэн юм. Харин амтлах, үнэрлэх мэдрэмжид ямарваа нэгэн өөрчлөлт гараагүй бөгөөд ихэвчлэн 20-30 насныхан ихэвчлэн өвчилж байгаа талаар ярьсан байна.

Мөн доктор Анжелик Кутзегийн мэдээлснээр коронавирусийн шинэ төрлийн омикрон хувилбар нь бага шинж тэмдэгтэй илэрч байгааг судалгааны дүнгээс танилцуулав. Австрали Улсад батлагдсан омикрон хувилбарын гурван хувилбарын хоёр тохиолдол нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан, шинж тэмдэггүй 20-30 насны залуус байжээ.
Өмнөд Африкт B.1.1.529 буюу омикрон хувилбар дэгдсэн тухай мэдээ олон улсад тарснаас хойш 30 гаруй мутациас бүрдсэн уг хувилбар АНУ, БНХАУ-ын зах зээл дэх газрын тосны үнэд асар их нөлөөлсөн байна.
Омикрон хувилбар дэгдэж, олон улс яаралтай арга хэмжээ авч эхэлснээс хойш 24 цаг хүрэхгүй хугацаанд газрын тосны үнэ 10 хувиар унасан.
АНУ-д газрын тосны фьючерс үнэ 11 хувиар унаж, нэг баррель нь 70 ам.доллар болсон бол, дэлхийн газрын тосны жишиг Брент төрлийн газрын тосны үнэ мөн адил буурч, нэг баррель 73 ам.доллар руу унажээ.
Газрын тосны үнэ Dow индекст 1000 гаруй нэгж буюу 2.8 хувиар, S&P 500 болон Nasdaq индекст хоёр хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Харин Азийн зах зээлийг тэргүүлэгч Хонконгийн Hang Seng индекст 2.7 хувиар, Японы Nikkei индекст 2.5 хувиар, FTSE100, Францын CAC40 болон Германы DAX зэрэг индекст 3-4 хувиар унасан аж.

| Коронавирусийн ОМИКРОН хувилбарын талаар бид юу мэдэх ёстой вэ |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |