Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар батлан даалтад гараад удаагүй байгаа. Зургаан жил хоригдсон Т.Чимгээгийн ээж Ц.Марууштай ярилцлаа.
-Таны бие тавтай юу. Охинтойгоо уулзаж амжсан уу, та?
(37).jpg)
-Бие минь сайн байгаа. Заримдаа даралт л ихсэх юм. Бусдаар ер нь тун давгүй байна. Би Дорноговь аймагтаа байгаа учраас охинтойгоо уулзаж чадаагүй л явна. Хөл хорио тавигдсан ч халдварын эрсдэлээс болж Улаанбаатар хот явж чадахгүй байгаа. Вакциндаа бүрэн хамрагдаагүй учраас хот руу явуулахгүй байна. Улаанбаатар хот руу явах нэг өдөр ирж, бор охинтойгоо уулзах өдөр ирнэ гэдэгт итгэж байгаа. Тэр өдрийг л тэсэн ядаж, хоног тоолон өнгөрөөж байна. Гэхдээ бас хэцүү нэртэй газраас суллагдсан болохоор сэтгэл бага зэрэг уужраад байгаа шүү. Охиныгоо гэртээ хэдэн хүүхэдтэйгээ байгаа гэж бодохоор бүтэн нойртой хонож чадаж байна. Гэхдээ ч тайвшрах болоогүй байна даа. Дахиад хориод авах вий гэхээс айж, зүрх салганаад байх юм. Хэрэв миний охиныг нэг мөсөн цагаатгаад суллачихсан, хэргийг үйлдсэн этгээд илэрсэн бол ямар сайхан бэ. Тэгсэн бол 80 жил амьдарсны гавьяа, энэ олон жил нойргүй хонож, зовж шаналсны минь хэрэг гарах байлаа. Ийм өдөр ирнэ л гэж амьд явж байна даа.
-Хэргийг дахин шалгаж эхэлсэн үү?
.jpg)
-Охины тань биеийн байдал ямар байгаа вэ. Утсаар байнга ярьж байгаа юу?
-Өдөртөө 1-2 удаа утсаар ярьж байгаа. Заримдаа нэг өнжөөд ярьдаг. Өнөөдөр (өглөө) эрт залгаад баярын мэнд хүргэж, эмчилгээндээ явах гэж байгаагаа хэлж байсан. Зургаа, долоон жилийн дараа охин минь чөлөөтэй, өөрөө утсаар залгаад ээждээ баярын мэндчилгээ дэвшүүлж байна гэж бодохоор хэзээ ч авч байгаагүй сайхан бэлэг шиг л санагдаж байна шүү. Охин минь эмчилгээгээ хийлгээд, бие нь дээрдэж байна гэсэн.
-Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Хэцүү нэртээс гарч ирсэн даруйдаа хамаг бие нь хавагнаж, хэцүү байсан. Нүүр, ам нь хүн харахын аргагүй хавантай. Одоо эмчилгээгээ хийлгээд гайгүй болж байгаа байх л гэж бодож сууна. Эрх биш, болох байх л гэж итгэх юм. Хэдэн сар л эмчилгээ хийлгэх шаардлагатай. Бие нь ер нь зовиуртай байна гэж гарч ирснийхээ дараа хэлж байсан. Тийм хэцүү газарт бүтэн зургаан жил хоригдсон хүн ямар л олиг байв гэж дээ.
-Охины тань аюулгүй байдлыг хэр хангаж байгаа вэ. Төрөөс хамгаалалт гэж өгсөн гэж сонссон. Үнэн үү?
-Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй гэсэн яриа гарч байсан ч хамгаалалт гэж төрөөс өгөөгүй. Төр өгөх ёстой үгүйг ч сайн хэлж мэдэхгүй юм. Ах, дүү, гэр бүлийнхэн нь л харж хандаж, эмнэлэг рүү байнга хамт явж байгаа. Би хол байгаа болохоор охиныг минь ганцаараа явж байхад нь янз бүрийн муу зүйл болох вий гэж санаа зовдог. Гэрийнхэнд нь “Ганцааранг нь явуулж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэд “Юу гэж тэгэх вэ” гэж байна лээ. Байнга л гэрийнхэн нь хамт явж байгаа. Элдэв муу мэдээ сонсогдох вий гэж үнэхээр айх юм аа. Санаа зовох зүйлийн нэг бас энэ байна даа.
-Охиныгоо гарч ирээдээ утсаар ярих тэр мөчид бол үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ олон жил амьдарсны хэрэг бас гарч, охинтойгоо хатуу хяналт дор бус, гэртээ уулзах өдөр ирдэг л юм байна гэж бодож байлаа. Охинтойгоо яриад л уйлчихсан. Нулимс гэдэг чинь асгараад байдаг юм билээ. Сэтгэл дэвтээд эхний долоо хоног бол хачин сайхан байсан. Нэг л бие хөнгөрөөд, цээжинд тээглээд байсан бул хар чулууг татаад гаргаад ирсэн юм шиг л байлаа. Харин одоо бүрэн суллагдаагүй гэж бодохоор л айдас, эргэлзээ сэтгэл түгшээгээд байх юм. Гэхдээ хэргийн үнэн зөв тогтоогдох байх л гэж бодож сууна. Үнэнийг олох гээд л батлан даалтад гаргасан болохоор бас учиртай байх аа.
-Эх хүн охиныгоо хэцүү нэртэй газар хоригдож, эрүү шүүлт амсаж, ял эдэлж байгааг харах хамгийн хэцүү байсан байх.
-Дэлхий хөмрөх шиг санагддаг юм билээ. Амьдын там гэдэг чинь тэр байсан. Хүн яах учраа олохгүй тэвддэг, айдаг, сандардаг юм билээ. Олон ч муухай бичлэг үзсэн дээ. Тэр бүрт л зүрх хаагдчих гээд хэцүү байсан. За “Өнөөдөр яаж байгаа бол” гэж бодохоор л дотор харанхуйлаад, гол зураад байдаг юм билээ. Ямар ч хамаагүй аргаар охиноо тэр муухай газраас гаргаад ирэх юм сан гэж хэдэн жил сэтгэлээ шаналгаж, уйлж хонож байлаа. Охиноо л гаргаж байвал өлсгөлөн зарлаад үхсэн ч яах уу гэж бодож байсан. Би сайндаа л тав хоног суугаад бурхан болох байсан байх. Тэгээд ч хамаагүй охин минь суллагдаж байвал надад харамсах юм байгаагүй. Хүүхдүүд минь хүлээн зөвшөөрөхгүй, арга буюу Хүрэлээ маань ганцаараа өлсгөлөн зарласан. Дорноговь аймгаас ах, дүү нар нь очиж, хамт суулт зарлах хүсэлтэй байсан ч хөл хорионы улмаас хүү минь ганцаараа суусан. Охин минь тэр хэцүү газарт, хүү минь хүйтэнд талбай дээр суучихсан байдаг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л тэр юм билээ. Хүүг минь өлсгөлөн зарлаж байхад эмч нар зүрхний хэм алдагдалтай, сахрын өвчтэй байна гэж хэлэхээр нь айж байлаа. Гэнэт зүрх нь хаагдчих вий гэж бодогдоод. Гэхдээ миний хүү дүүгийнхээ төлөө зургаа, долоон жил өөрийнхөө амьдралыг хаяж, тасралтгүй, шантралгүй тэмцсэн. Тэмцэлдээ ч хүрлээ. Өлсгөлөн зарлаж байж л энэ улсыг хөдөлгөж, дүүгээ суллалаа шүү дээ, үнэндээ. Хэрэв тэгээгүй бол өдийд ч суллагдаагүй ч байж магад.

-Дүүгээ суллагдсаны дараа таны хүү Хүрэлбат юу гэж хэлж байна вэ?
-Т.Чимгээгийн сэтгэл санаа ямар байна вэ?
-Анх гарч ирээд тогтворгүй, маш их айдастай байсан. Одоо сэтгэл санаа нь сайхан болж байгаа санагдсан. Эсвэл ээжтэйгээ ярих даа хичээгээд, намайг санаа нь зовчих вий гэж бодоод байж магадгүй. Гэхдээ л сэтгэл нь цаанаа түгшээтэй л байгаа байх даа.
-Охин тань нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа юу?
-Тиймээ, нөхөр нь ажил хийдэггүй. Чимгээг л харж байгаа. Бурхан болсон охиных нь ганц хүү тэдэнтэй хамт бий. Охины минь үйл лай нь багадсан юм шиг том охин нь осолд орчихсон. Хүүг нь харах болгондоо “Талийгаач охин минь ийм сайхан нялх үрээ орхиод түрүүлээд явчихдаг” гэж бодогдоод байдаг юм. Миний хүүхдүүдийн зовлон бол багадаагүй шүү дээ.
-Хэрэг гардаг өдөр Т.Чимгээ ээжийнхээ хажууд байсан гэж мэдүүлдэг юм билээ. Үүнийг нь та олон удаа баталж, хэлж байсан уу?
-Тиймээ, миний хажууд Дорноговь аймагт байсан нь үнэн шүү дээ. Би хэлэх ёстой, хөлөө хүрэх газартаа очиж хэлсэн. Чимгээ маань 1969 онд төрсөн. Тухайн хэрэг гарах үед гурван нялх хүүхэдтэй байсан. Бага нь хоёр ой дөнгөж хүрч байсан байх. Охидууд нь нэг, зургаадугаар ангид байсан. Хүү нь хоёр ойтой байсан.
-Та Б.Содномдаржаагийн ээжтэй уулзаж байсан уу?
| Т.Чимгээгийн ээж Ц.МАРУУШ: Охиныг минь бүр мөсөн суллачихсан бол хэчнээн сайхан бэ |
|
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
2026-04-06 17:00:00
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
2026-04-06 14:00:00
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |