• Өнөөдөр 2025-02-07

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧИЙН ТӨЛБӨРТ ХЯТАД РУУ ШИЛЖҮҮЛСЭН МӨНГӨ СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ БОЛООД ОРЖ ИРСЭН ЮМ БИШ БИЗ

2025-02-07,   14364

    Урьд жилүүдэд утаа байсан ч энэ өвлийнх этгээд байна. Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-д айлчлав. Тэр тэнд 2022 оны налгар намраар нэг очсоноос хойш гурван жилийн дараа дахин очиж буй нь энэ. Бас сарын өмнө Хотын дарга Х.Нямбаатар “Тавантолгой түлш” ХХК-д айлчилсан. Хотын дарга болсноосоо хойш анхных нь. Өөрөөр бол, Улаанбаатарын утаа Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын хоолойг ч хорсгох хэмжээнд хүрчээ гэсэн үг. 
 
    Гол асуудал нь, утаа яагаад ингэж ихсэв гэдэг асуулт. Энэ асуултад, Байгаль орчны яам болон Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Барьцалдуулагчийн чанар урьд жилүүдийнхээс муудсан” гэдэг хариулт өгсөн, өчигдөр. Өөрөөр хэлбэл, хулхи барьцалдуулагч хэрэглэж байгаагаас болж утаа ингэж ихэссэн гэсэн үг. 
 
Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК барьцалдуулагчийнхаа 50 хувийг Хятадаас, 50 хувийг нь дотоодоос авдаг гэх. Тэгэхээр утааг нэмээд байгаа хулхи барьцалдуулагч нь дотоодынх уу, хятадынх уу гэдэг асуулт гарч ирнэ. Дотоодын барьцалдуулагчийг “Гарааны баргил тех” ХХК, “Хангайхан өндөр” ХХК, “Барилтрейд” ХХК гэсэн гурван компани нийлүүлдэг. Тэд дуу нэгтэйгээр “Бид барьцалдуулагчаа 2-3 жил туршиж, чанарыг нь баталгаажуулж байж нийлүүлсэн. Харин Хятадаас оруулж ирж байгаа барьцалдуулагч утааг ихэсгээд байна” гэх тайлбар өгсөн. Тэр тусмаа “Хангайхан өндөр” ХХК-ийн захирал Ю.Идэрцогт “Утаа ихсээд байгаа нь хятадын барьцалдуулагчаас болоод байгааг баттай хэлье. Хар тугалга, хүнцэл ч ихээр агуулагдсан байж болзошгүй хятад барьцалдуулагчаас татгалзаач” гэжээ. Тэгэхээр утааны “буруутан”-аар Хятад барьцалдуулагч тунаж үлдэж байна. 
 
    “Тавантолгой түлш” ХХК-ийн шилэн дансыг шүүж үзвэл, өнгөрөгч 2024 онд БНХАУ-ын “Zhongxin new material technology” компаниас барьцалдуулагч худалдан авч, төлбөрт нь нийт 33.5 тэрбум төгрөг шилжүүлжээ. “Тавантолгой түлш” ХХК жилд 25 мянган тонн барьцалдуулагч хэрэглэдэг, нэг тонныг нь 2.5 сая төгрөгөөр худалдаж авдаг гэхээр жилд нийт 60 тэрбум төгрөгөөр барьцалдуулагч авдаг гэсэн үг. Өнгөрөгч 2024 онд БНХАУ-ын “Zhongxin new material technology” компани руу 33.5 тэрбум төгрөг шилжүүлсэн гэхээр нийт барьцалдуулагчийнхаа тэн хагасыг энэ хятад компаниас худалдаж авсан гэсэн үг. “Zhongxin new material technology” компанийн нийлүүлсэн барьцалдуулагчаар үйлдвэрлэсэн шахмал түлшийг одоо гэр хорооллын айлууд түлж, утаа олгойдуулж байгаа. Тэгэхээр Улаанбаатарын утаа ингэж ихэссэний гол буруутнаар БНХАУ-ын “Zhongxin new material technology” компани тунаж үлдэж байна. 

“ZHONGXIN NEW MATERIAL TECHNOLOGY” КОМПАНИ БАЙГУУЛАГДААД ХОЁРХОН САРЫН ДАРАА “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

    Судалж үзвэл, “Zhongxin new material technology” компани 2022 оны зургадугаар сарын 29-нд БНХАУ-д байгуулагджээ. Ноцтой нь, ердөө хоёрхон сарын дараа буюу 2022 оны есдүгээр сарын 2-нд “Тавантолгой түлш” ХХК-аас “Zhongxin new material technology” компанийн данс руу “Барьцалдуулагчийн төлбөр” утгаар 2.5 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үүнээс хоёр сарын дараа буюу 2022 оны арваннэгдүгээр сард дахиад 3.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Өөрөөр бол, “Тавантолгой түлш” ХХК байгуулагдаад хоёрхон сар болж байсан “Zhongxin new material technology” компаниас 2022 оны төгсгөлд нийт 6.1 тэрбум төгрөгийн барьцалдуулагч худалдан авч ашиглажээ. Нэг тонн нь 2.5 сая төгрөг гэж тооцвол 2440 тонн буюу “Тавантолгой түлш” ХХК нийт барьцалдуулагчийнхаа 9 орчим хувийг энэ компаниас авчээ гэсэн үг. 
 
Харин 2023 он гарснаас хойш “Zhongxin new material technology” компаниас барьцалдуулагч авахгүй байж байгаад 2023 оны аравдугаар сард хоёр удаагийн гүйлгээгээр 2.5 тэрбум төгрөг шилжүүлжээ. Нэг тонн нь 2.5 сая төгрөг гэж тооцвол 1000 тонн буюу “Тавантолгой түлш” ХХК нийт барьцалдуулагчийнхаа 5 орчим хувийг энэ компаниас авчээ гэсэн үг. 
 
Гэтэл дээр дурдсанчлан, өнгөрөгч 2024 онд өнөөх “Zhongxin new material technology” компани “Тавантолгой түлш” ХХК-ийн нийт барьцалдуулагчийн 50 гаруй хувийг дангаараа нийлүүлж, нийт 33.5 тэрбум төгрөг шилжүүлж авсан. 
 
    Дээрх баримтуудаас гурван асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, “Тавантолгой түлш” ХХК дотоодын компаниудаас барьцалдуулагч авахдаа 2-3 жил туршигдаж, чанар нь мэргэжлийн лабораториор баталгаажсан байх ёстой гэх хатуу шаардлага тавьдаг мөртлөө яагаад байгуулагдаад ердөө хоёрхон сар болж байсан “Zhongxin new material technology” компаниас барьцалдуулагч авч эхэлсэн бэ. Арай, манай хэн нэг эрх мэдэлтэн нь “Zhongxin new material technology” компанийг хятадуудтай хамтран байгуулж, барьцалдуулагч шахаж эхэлсэн юм биш биз. Хоёрдугаарт, “Тавантолгой түлш” ХХК 2023 онд “Zhongxin new material technology” компаниас барьцалдуулагчийнхаа 5 хувийг авсан мөртөө 2024 онд 50 хувь болгож огцом нэмсний цаадах шалтгаан юу вэ. Арай, УИХ болон НИТХ-ын сонгуулийн санхүүжилт босгохын тулд “Zhongxin new material technology” компанийг ашигласан юм биш биз. Гуравдугаарт, өнгөрөгч 2024 онд “Zhongxin new material technology” компани руу барьцалдуулагчийн төлбөрт шилжүүлсэн 33.5 тэрбум төгрөгийн талаас илүүг сонгуулийн санхүүжилтэд зарцуулж, үлдсэнээр нь хямд, хулхи барьцалдуулагч оруулж ирж, үр дүнд нь Улаанбаатарын утаа ингэж ихэссэн юм биш биз. 
 
Тэгвэл дээрх асуултуудад хариулт хайж үзье. Өнгөрөгч 2024 онд “Тавантолгой түлш” ХХК-аас “Zhongxin new material technology” компани руу гүйлгээ хийсэн огноог шүүж үзэхэд маш ноцтой сэжүүр гарч ирж байна. 

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ААС “ZHONGXIN NEW MATERIAL TECHNOLOGY” КОМПАНИ РУУ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ҮЕЭР 13.5 ТЭРБУМ ТӨГРӨГ, НИТХ-ЫН СОНГУУЛИЙН ҮЕЭР 7.0 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ

      “Тавантолгой түлш” ХХК 2024 оны нэгдүгээр сараас хойш “Zhongxin New material Technology” компани руу сард 1-2 удаа гүйлгээ хийдэг байснаа 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу зургадугаар сард есөн удаа, НИТХ-ын сонгуулийн өмнөхөн буюу есдүгээр сард дөрвөн удаа гүйлгээ хийж, нийт 20.5 тэрбум төгрөг шилжүүлжээ. Өөрөөр бол, өнгөрөгч 2024 онд нийт 33.5 тэрбум төгрөг шилжүүлснээс 20.5 тэрбумыг нь УИХ болон НИТХ-ын сонгуулиас хэдхэн хоногийн өмнө шилжүүлсэн гэсэн үг. 
 
Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид 2024 оны зургадугаар сарын 4-нд хандивын дансаа нээж, зургадугаар сарын 10-нд сурталчилгаагаа эхлүүлж,  зургадугаар сарын 28-нд иргэд саналаа өгсөн. Гэтэл “Тавантолгой түлш” ХХК-аас “Zhongxin New material Technology” компани руу хийсэн есөн удаагийн гүйлгээний эхнийх нь яг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хандивын дансаа нээсний маргааш, сүүлийнх нь санал хураалтын өмнөх өдөр байжээ. 
 
Тухайлбал, 
 
2024 оны зургадугаар сарын 5-нд 561 сая төгрөг
 
2024 оны зургадугаар сарын 5-нд 3.7 тэрбум төгрөг
 
2024 оны зургадугаар сарын 5-нд 1.4 тэрбум төгрөг
 
2024 оны зургадугаар сарын 11-нд 1.0 тэрбум төгрөг
 
2024 оны зургадугаар сарын 11-нд 1.1 тэрбум төгрөг
 
2024 оны зургадугаар сарын 19-нд 2.4 тэрбум төгрөг
 
2024 оны зургадугаар сарын 20-нд 1.2 тэрбум төгрөг
 
2024 оны зургадугаар сарын 20-нд 1.7 тэрбум төгрөг
 
2024 оны зургадугаар сарын 27-нд 537 сая төгрөг тус тус шилжүүлжээ. 
 
     УИХ-ын сонгуультай давхцуулан ийнхүү 13.5 тэрбум төгрөг шилжүүлснээсээ хойш долоо, наймдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-аас гүйлгээ хийгээгүй. Улмаар Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу намууд 2024 оны есдүгээр сарын 2-нд НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулж, есдүгээр сарын 3-нд олон нийтэд зарласан. Гэтэл НИТХ-д нэр дэвшигчид доторсны маргаашнаас буюу 2024 оны есдүгээр сарын 4-нөөс эхлэн “Тавантолгой түлш” ХХК өнөөх “Zhongxin New material Technology” компани руу дөрвөн удаагийн гүйлгээгээр 7.0 тэрбум төгрөг шилжүүлсэн байгаа юм. Дөрөв дэх гүйлгээ нь НИТХ-д нэр дэвшигчид сурталчилгаагаа зогсоохоос гурав хоногийн өмнө байжээ. 
 
Тухайлбал, 
 
2024 оны есдүгээр сарын 4-нд 1.1 тэрбум төгрөг
 
2024 оны есдүгээр сарын 16-нд 1.1 тэрбум төгрөг
 
2024 оны есдүгээр сарын 17-нд 2.4 тэрбум төгрөг 
 
2024 оны аравдугаар сарын 1-нд 2.4 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна. 

 “ZHONGXIN NEW MATERIAL TECHNOLOGY” КОМПАНИ РУУ ШИЛЖҮҮЛСЭН 33.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 20.5 ТЭРБУМЫГ НЬ СОНГУУЛЬД АШИГЛАЖ, ҮЛДСЭН 13 ТЭРБУМААР НЬ ХУЛХИ БАРЬЦАЛДУУЛАГЧ ОРУУЛЖ ИРСЭН ҮҮ

     Яг УИХ-ын сонгуулийн өдрүүдтэй давхцуулж, ядахад халуун зунаар “Барьцалдуулагчийн төлбөр” утгаар 13.5 тэрбум төгрөг, араас нь дахиад НИТХ-ын сонгуультай яг давхцуулан 7.0 тэрбум төгрөг, нийт 20.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Энэ сэжүүрээс, өнгөрсөн онд “Zhongxin new material technology” компани руу “Барьцалдуулагчийн төлбөр” гэх утгаар нийт 33.5 тэрбум төгрөг шилжүүлснээс 20.5 тэрбум төгрөгийг нь буцаан авч УИХ болон НИТХ-ын сонгуулийн санхүүжилтэд зарцуулаад, үлдсэн 13 тэрбум төгрөгөөр нь Хятадаас хамгийн хямд, чанаргүй, хулхи барьцалдуулагч оруулж ирж, эцэст нь Улаанбаатар хотын утаа ингэж ихэссэн байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. 
 
Сонирхуулахад, хэрвээ дээрх 20.5 тэрбум төгрөгийн сонгуулийн зарцуулалтад зарцуулахаар “Zhongxin new material technology” компаниас буцааж авсан  хардвал холбогдож болзошгүй нэг хэрэг бий. Тодруулбал, НИТХ-ын сонгуулийн дараахан буюу 2024 оны аравдугаар сард БНХАУ-ын хууль хяналтын байгууллагууд манай улсын оюутнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буйгаа дипломат шугамаар мэдэгдсэн байдаг. Тодруулбал, Засгийн газрын тэтгэлгээр БНХАУ-д суралцдаг Монгол оюутнууд Хятад иргэдээс их хэмжээний мөнгө дансаараа хүлээн авч, түүнийгээ Монгол иргэд рүү дамжуулан шилжүүлснийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлс нээ ийнхүү 2024 оны аравдугаар сард манайд мэдэгдсэн. Энэ асуудлаар 2024 оны аравдугаар сарын 25-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тайлбар өгөхдөө “Шалгагдаж байгаа хэрэг учраас хэдэн оюутан байгаа, хэнтэй холбоотой гэх мэт нарийн мэдээллийг бидэнд өгөхгүй байгаа. Бид Бээжин дэх Элчин сайдын яам, Шанхай дахь Консулын газраараа дамжуулаад тус улсад суралцаж байгаа оюутнууддаа дансаараа Хятад иргэдээс мөнгө хүлээж авахгүй байх сэрэмжлүүлэг хүргүүлсэн” гэх тайлбар өгч байв. 

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ А.АМАРТҮВШИН “ZHONGXIN NEW MATERIAL TECHNOLOGY” КОМПАНИТАЙ ХОЛБООТОЙ ЮУ

    Хэрвээ “Zhongxin new material technology” компани руу “Барьцалдуулагчийн төлбөр” гэх утгаар мөнгө шилжүүлж, түүнийгээ УИХ болон НИТХ-ын сонгуульд зарцуулсан гэж хардвал энэ ажиллагааг хэн зохион байгуулсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.  
 
Харамсалтай нь, Хятад талын бүртгэлээс Хятадаар ч, Англиар ч хайгаад “Zhongxin new material technology” компанийн албан ёсны хаяг, ардах эзнийг нь мэдээлэл олдсонгүй. Цүнхэнд явж байдаг цаасны компани аятай огт ор мөргүй ажээ. 
 
     Харин манай Төрийн худалдан авах ажиллагааны цахим санд “Zhongxin new material technology” компани 99236946 гэх гар утасны дугаар, [email protected] гэх цахим шуудангийн хаяг л бүртгүүлсэн байна. Манайд бүртгүүлсэн бүртгэл нь ердөө л энэ. 
 
Тэгвэл үлдээсэн ганц ул мөр буюу 99236946 дугаарын утас болон [email protected] цахим шуудангийн хаягийн эзэмшигчийг шүүж үзэхэд Баттулгын Амарбат гэх залуугийнх ажээ. Гудамжинд тааралдсан хүнийхээ гар утас, цахим шуудангийн хаягийг нь компанийнхаа холбоо барих хэсэгт бүртгүүлээгүй нь тодорхой. Өөрөөр бол, “Жуншинь шинэ материалын технологи” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр нь Баттулгын Амарбат гэх залуу ажилладаг гэсэн үг. 
 
Цааш хөөвөл, Баттулгын Амарбат нь уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний “Майн тех бластинг” ХХК-д менежерээр ажилладаг залуу ажээ. Дээрээс нь, “Майн тех бластинг” ХХК-ийн холбоо барих бүртгэлд Б.Амарбатын дээр дурдсан [email protected] цахим шуудангийн хаяг давхар бүртгэлтэй байна. Тэгэхээр “Zhongxin new material technology” компани нь Б.Амарбатаар ч, цахим шуудангийн бүртгэлээрээ ч “Майн тех бластинг” ХХК-тай холбогдчихож байгаа юм. 
 
Тэгвэл “Майн тех бластинг” ХХК-ийг Нямбуугийн Оюунцэцэг гэх эмэгтэй эзэмшдэг. Гэхдээ “Майн тех бластинг” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааг Н.Оюунцэцэгийн төрсөн дүү Н.Батбаяр нь хариуцдаг ажээ. Харин Н.Батбаярын тухайд, 2019 оноос “Монголросцветмет” ТӨХК-ийн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн даргаар, 2022 оны зургадугаар сарын 29-нөөс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа нэгэн ажээ. Сонирхуулахад, “Zhongxin new material technology” компанийн байгуулагдсан огноо, Н.Батбаярын “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон огноо хоёр яг нэг өдөр давхцаж таардаг аж. 
 
    Цааш хөөвөл, Н.Батбаярын гэр бүлийн хүнийг нь Ж.Чулуунаа гэдэг ажээ. Ж.Чулуунаа нь 1997 онд МУИС-ийн төгссөн, 2001 оноос ХЗДХЯ-д, 2007 оноос “МИАТ” ТӨХК-д ажиллаж буй нэгэн аж. Сонирхуулахад, МУИС-ийн 1997 оны төгсөлтийнхөн одоогийн улс төрд алдартай. Тухайлбал, 1997 онд МУИС-ийг Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэр, Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг, УИХ-ын гишүүн Б.Түвшин, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Боловсролын сайд П.Наранбаярын эхнэр Д.Туул, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай “Хүчит шонхор” захыг хамтран эзэмшигч, төрсөн эгч Т.Сайнхүү, “Рио Тинто”-гийн Худалдаа эрхэлсэн захирал Б.Болдын эхнэр Ч.Сайнзаяа нар төгссөн байдаг. 
 
Цаашилбал, Ж.Чулуунаагийн төрсөн дүүг нь Ж.Сувдаа гэдэг. Монголбанкны Хянан шалгагчаар ажилладаг Ж.Сувдаагийн нөхөр нь “Рио Тинто” компанийн Монгол дахь салбарын Бизнес хөгжил хариуцсан Ахлах зөвлөхөөр ажилладаг Амгаланбаярын Энхтүвшин гэж залуу бий. А.Энхтүвшингийн аав нь М.Энхболдын дотнын найз, ЗЦГ-ын даргаар зургаан жил, ОБЕГ-ын даргаар таван жил, ШШГЕГ-ын даргаар ажилласан Бригадын генерал Ц.Амгаланбаяр.
 
     Илүү сонирхолтой нь, А.Энхтүвшингийн төрсөн ах нь Хотын дарга Х.Нямбаатарын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Амгаланбаярын Амартүвшин байх ажээ. А.Амартүвшингийн тухайд, өнгөрөгч НИТХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс хамгийн олон сонгогчийн саналаар гарч ирсэн. Улмаар Хотын дарга Х.Нямбаатар түүнийг Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоороо томилж, дэргэдээ авсан. Олны таамагт огт байгаагүй томилгоо байсан гэж хэлж болно. Дээрээс нь, А.Амартүвшин хагас сарын өмнө Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчийн хувиар хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш утаа 50-60 хувь буурсан. Технологийн ямар нэгэн алдаа гараагүй. Юм түлж л байгаа бол утаа гарах нь ойлгомжтой. Иргэдийн угаартаж нас бараад байгаа шалтгаан нь буруу галлагаа, стандарт бус зуухтай холбоотой” гэх тайлбарыг өгч, олны эгдүүцлийг төрүүлээд буй нэгэн. 
 
Эцэст нь нэгтгэж харвал, “Zhongxin new material technology” компани байгуулагдмагцаа л “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч нийлүүлж эхэлсэн, 2024 онд Тавантолгой түлш” ХХК-ийн барьцалдуулагчийн тэн хагасыг нийлүүлэхээр болж, 33.5 тэрбум төгрөг авсан, тэгэхдээ тэр мөнгөнийхээ талаас илүүг УИХ, НИТХ-ын сонгуультай яг давхцуулж авсан, нийлүүлсэн барьцалдуулагчаас нь болж Улаанбаатарын утаа урьд жилүүдийнхээс эрс нэмэгдсэн, эцсийн цэгт Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшинтэй холбогдож байгаа зэргээс дүгнэвэл хэтэрхий олон “но” энэ компанид байна. Бүр цааш хөөвөл, Хотын дарга Х.Нямбаатарын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Zhongxin new material technology” компанитай холбоотой юу, энэ компаниар дамжуулан сонгуулийн санхүүжилт босгох ажлыг хариуцсан уу, орлогчийн сэнтий нь шагнал байсан уу гэдэг асуултууд ч гарч ирэхээр байна. Энэ асуултуудын хариултыг уншигч танд үлдээе. 
 

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧИЙН ТӨЛБӨРТ ХЯТАД РУУ ШИЛЖҮҮЛСЭН МӨНГӨ СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ БОЛООД ОРЖ ИРСЭН ЮМ БИШ БИЗ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 68
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-17 10:55:22
    Монгол: Ухнаа хулгайлнаа гээд овголцон Хулхьсүх гэдэг нэг сэжгийн хулгайч байгаа бизээ. Монголын тэргүүн луйварчинг төрийн тэргүүнээр тавьсан одоо уйлаад яахавдээ гэдэг байхаа хохино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-16 17:47:31
    Баярболд: Санхүү нь чухам яасныг мэдэхгүй. Барцалдуулагч бол нунтаг Хүхэр байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-16 12:10:38
    Х: Удам дамжсан хулгайч л бна!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 23:47:54
    МОНГОЛ: 126 утаагаа ордноос гаргаж цөөл. Оюун ухаан нь манантсан хаашаа юмнууд суугаад байна. Данхар бүтэц хэрэггүй байна. Цөөн хүн амд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 23:47:53
    МОНГОЛ: 126 утаагаа ордноос гаргаж цөөл. Оюун ухаан нь манантсан хаашаа юмнууд суугаад байна. Данхар бүтэц хэрэггүй байна. Цөөн хүн амд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 17:06:42
    Зочин: Үнэхээр Но той Ноц той мэдээ бна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 15:39:05
    Баярсайхан : Пост
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 12:59:43
    Хүүк: Бузар халтарууд идсэн зарсан мөнгөө одоо татвараар биднээс гаргуулж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 11:38:45
    tttulahiinhend: huue ene TT tulsh kompania gazriin hursnuus archij hayaachee!! Mongol ulsiig hun amtai n suiruulj utaanii golomt uushignii hort havdriin eh uusver bolgoj hunii ami avch odtol horduulaad bhd n zugeer l shuumjleed baigaad bh yumuu???!!!! Deerhi ner buhii humuusee ch zailuulj hariutslaga tootsohon ard tumendee medeeldeg bolj bj iim baidal davtagdahgui. odoo ch utaa hamgiin baga orchintoi Han uuld tsonh nevt ugaar unertej bn shuud hordmoor ih utaatai bairshluudad huurhii huuhduud humuus n yaj amid yawna ve?! uneheer setgelgui aimaar humuusee nasaar n shorond hj hariutslaga uuruuldeg bolson tsagt Mongol tsewer agaaraar amisgalah bh shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 11:25:52
    Иргэн: Утаатай үед энэ нөхдийн хэдэн хжвь нь хотын утаан дотор амьдардгийг судламаар байна, ялангуяа тэр нүүрстэй холбоотой нөхөдийг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 11:25:51
    Иргэн: Утаатай үед энэ нөхдийн хэдэн хжвь нь хотын утаан дотор амьдардгийг судламаар байна, ялангуяа тэр нүүрстэй холбоотой нөхөдийг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 11:20:00
    Zochin: Ийм баримт байгаач манай улсад л лав шийдэгдэхгүй дээ.Хэд хоног шуугиж байгаад л таг болчихно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-15 04:31:23
    Зочин: Ийм тодорхой баримт байхад Хууль хяналтынхан хөдлөхгүй байгаа нь МАН-н хамгийн сайн хийж чадах ажил Сонгуулийн үеэр КОНТИНАР дүүрэн мөнгө орж ирээд алга болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 20:10:32
    nice: good job
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 18:38:52
    Уншигч: Ингэж тодорхой уялдаатай баримттайгаар сэтгүүлч гаргаж нийтэд танилцуулж байгааг Дөрөвдөгч засаглал гэх байх даа. Хуулийнхан ингэж шалган тогтоож, шийдвэрлэж чадаж байна уу. Харьцуулж үзэж байх нь шийдвэр гаргагч нарт хамаатай биз ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 16:38:50
    Эрдэнэ: Манай хууль хяналтынхан хэлгүй короля болжээ.Амандаа мөнгө гудруулаад таг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 13:11:06
    Zochin : Mongolchuudiig horoo gesen daalgawartai yum uu geed Chinburen gishuun asuuj baisan shuu, niilj hamtraad horduulj baigaa yum bna l daa denduu doromjilj bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 12:29:47
    Хүн: Малнуудаа. Хятадуудад итрэж болно. Гэж үү Зориуд хятад төрийн бодлороор хортой барьцалвуулагч нийлүүлэхээ тэд ямар тэнэг мтнгол биш юм чн мэдэлгүй яахав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 11:32:14
    Ц.Тунгалаг.: Төсвийн мөнгийг ямарч ариг гамгүй , өөриймсөг сэтгэлгүй зарцуулдаг нь эндээс харагдаж байна !!! Заавал сайжруулсан түлш гэж Хятад руу мөнгө урсгаж байхаар , Налайхынхаа түүхий нүүрсээ түлсэн нь дээо биз дээ !!! Монголчууд аа !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 11:29:14
    Зочин: Монгол улс тусгаар тогтнолоо алдах болж байна уу. Энэ төрд Монголоо гэсэн сэтгэлтэй нэг ч хүн алга. Тэднийг шүүх хуулийн байгууллага ч алга шиг байна. Бүгд эдний гар хөл болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 11:17:45
    Зочин: Энэ нямбаатар арай л бндаа. Хууль хяналтынхан шалгаачээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 11:03:31
    Нийслэлийн 10002 иргэн: Сэтгүүлчид баярлалаа. Хорт утаа, нүүрсний 44 их наяд, БСЗээл, ЖДҮ гэх мэт хулгайн ард МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд гараад ирэх юм, бүх хулгайг тэд хамсаатнуудтайгаа хийж байна,ард түмэн жагсаад,эсэргүүцээд байгаа нь зөв юм байна. Ганжавхлан гээд одоо энэ талбай дүүрэн жагсаж байгаа залуучууд эсэргүүцээгүй бол энэ онд бхс 2026 онд хорт утаагаар хордуулж хөнөөх нь ээ иргэдээ! Яасан хар дотортой хүмүүс вэ, эрүүл мэнд, амь насныхаа хохирлыг энэ луйварчдаас нээцгээе!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 10:36:41
    Д.Отгонцэцэг: Шалгуулах нь зүйтэй хэний ямар улсын бизнесийг дэмжээд бга юм хичнээн монгол хүн хордож үхэж бна ер нь байгалийн нүүрсээ түлсэн дээр үнэндээ элэг нэгт монголчуудаа гэсэн сэтгэл алгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 10:24:41
    Нуг хуг хаг: Дэлхийн зах зээл дээр 2006 онд бсан үнэнээс 3 дахин хямдарсан бгаа шүү авч хэрэглэж бсан хүний хувьд!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 10:15:57
    Зочин 43: Ийм сайхан тодорхой мэдээлэл бэлдсэн та бүхэнд талархалаа. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан утасны хөврөөг тайлах болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 10:15:30
    Зочин 43: Ийм сайхан тодорхой мэдээлэл бэлдсэн та бүхэнд талархалаа. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан утасны хөврөөг тайлах болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-14 00:41:15
    Man: Ugasal ene lalrin nam 2017 songuilar hujiagas 3 say dolrin sanhvjilt awsan gel tv ger yriad baisan bezde tuhain ved
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 22:34:20
    Зочин: Нөгөө шүүр шанага яасан бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 22:34:19
    Зочин: Нөгөө шүүр шанага яасан бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 22:34:17
    Зочин: Нөгөө шүүр шанага яасан бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 22:29:42
    5Н: Оюукын далд бизнес ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 22:28:08
    Т Нарантуяа: Түлшний талаар мэдээлэл бичсэнд баярлалаа.Ард түмний эсрэг гэмт хэрэгт үйлдсэн мэдээлэлд нэр дурдагдсан хүмүүсийг эх орон ард түмнээ гэсэн чинь сэтгэлтэй хууль хяналтын албан хаагчид байгаа бол хянаж шалгаад зохих шийтгэлийг нь оноож цаашилбал хатуу арга хэмжээ аваарай.Миний хувьд ард түмнээ хоморголон устгах санаатай үйлдэл гэж харж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 22:27:21
    иргэн: Бузар Нямбаатартай холбоотой юм байна хортой утаанд хордсон төлбөрөө энэ хулгайчаар гаргуулая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 22:25:03
    D: SEKSEER VANXANDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 21:50:49
    Э.Ч: Тэгээд эд нараа шалгуул АТГ БАЙДАГ ЮМ БОЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 21:46:55
    Ман: Бузрууд хуйвалдан хулгайлаад оронд нь гурилаар түлшээ барьцалдуулдаг гээ биз дээ.... нянбактерт ч их учир бий дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 21:15:08
    Цэндээ: АТГ-т өгч шалгуулах нь зөв байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 20:31:10
    Баагаа: МАН н үнэн төрх яг харагдаж байна. Энэ ноцтой асуудлыг бүр нарийвчлан судлах хэрэгтэй байна. Их том асуудал гарч ирнэ дээ!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 20:31:02
    Баагаа: МАН н үнэн төрх яг харагдаж байна. Энэ ноцтой асуудлыг бүр нарийвчлан судлах хэрэгтэй байна. Их том асуудал гарч ирнэ дээ!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 20:25:12
    Зочин: Угаасаа л тодорхой байна шүү дээ Сонгуулиар ажилласан хэдэн мянган хүний цалин гэх мөнгийг өөр хаанаас гаргах вэ дээ Он сар өдөр нь ч таарч бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 20:19:05
    hun: ******** hud ym bichsen baihiin lol hamaagui sonin sonin humuusiin holbon niiluuleedl haha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 18:15:31
    Зочин: АТГ болон Тагнуулын газар анхааралдаа авч шалгаж тогтоож буруутай нь тогтоогдвол хохирлыг төлүүлж яланд явуулах нь зөв шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 17:51:26
    Зочин: Нямбаатар ч түлш зэргийн хэдхэн төгрөгийг тоож, очиж очиж М.Энхболдын фракц угшилтай хүмүүсд итгэж мөнгө угаахгүй л дээ. Амартүвшин нь харин наад хятад компанитай холбоотой сонгуульд их мөнгө өгөөд орлогч болсон байж магад. Ашиг сонирхлын зөрчилтэй чадвар муу, мөнгөөр төрийн алба авах гэдэг орлогчдоосоо салах хэрэгтэй шүү Нямбаатараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 17:11:38
    З0ЧИН: Мэргэжлийн хяналтаас лабораторийн туршилт шинжилгээ хийж аль нь чухам ямар хортой г.м. тогтоож дүгнэлгүйгээр зүгээр л энэ энэний хүн, тэр тэрний хамсаатан гээд улс төржүүлээд л орхичих юм уу. Эсвэл шинжилж тогтоож чадах эрдэмтэн мэргэжилтэнгүй болсон юм уу, эсвэл улс төржүүлж бодит байдлаас анхаарал сарниулахаар өөр юм яриад эхлэв үү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 16:57:47
    Зочин: Амгаланбаяр гэж М.Энхболдын фракцын хөрөнгөлөг хурандаа нарын нэг байсан одоо хүүхдүүдээ төрд чихээд л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 16:02:37
    зочин: эзэн нь тодорхой юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 15:50:23
    Зочин: Мэдэж ядах юухан байхав дээ.Ард түмнээ ядуу амьдруулж амьдаар нь тарчилгаж байгаа та нарын үр хүүхдүүд их л зовж үхнэ дээ.Бухимдсан олон олон хүн улныхан өөгд л үүнийг ярьж бна.Арга нь тасарсан хүмүүний үг бус уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 15:42:45
    Намжил : Одоо утаа,угаартаж үхсэн хүн нтр ярихаар бас л туршилт байсан гэх вий дээ. Буруу хийсэн бүх юмаа туршилт гэнэ шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 15:39:47
    Зочин: Манайх 2019 оноос л сайжруулсан түло хэрэглэж байна. Миний санахын эхний 1 2 жил их сайн илчтэй утаагүй байсан харин дараагаас нь эрс муудсан. 2019, 2020 онуудад ямар барьцалдуулагч ашиглаж байсан бэ гэдгийг энд бичээгүй байхын. Тэр үед ашиглаж байсан нь л их сайн байсан. Хойших нь бол маш муу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 14:40:24
    иргэн: Гарцаагүй араанд хийчихсэн болтой. Манай хэдийн яаж гүрийхийг харцгаая.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 14:32:17
    Би: Ёстой л барьц алдуулагч юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 14:12:30
    Зочин: Шахмал түлш анхнаасаа л ийм хортой байсан. Юу гэж хуйвалдахаа аль хэдийн төлөвлөцгөөсөн нь тодорхой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 14:06:20
    Хортой барьцалдуулагч: Ямар мэдлэггүй бас жигшиж гутмаар бодлогот шийдвэр гаргадаг салбар мэргэжилтэн дарга даамлууд вэ. Бүлээхэн эко чулуун нүүрс байхад хямдхан зарчихаад оронд нь тэр бум тэр бусаар хортой хог худалдаж аваад тэгээд мэдлэг туршлагагүй хольж хутгаад ард түмэнд тулгаж зараад.... хэлэх ч үг алга даа үнэхээр....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 13:53:40
    Иргэн: Цогтбаяр сэтгүүлчид баяр хүргэе. Та эрлээ үргэлжлүүлээрэй. Таныг дарамтлах вэ дээ, болгоомжтой байгаарай. Амжилт хүсье ээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 12:59:01
    Алх : Уб муу муухай бүхний ард МАН байдаг.УБ утаа,ногоон автобус ,газрыг нь зарж бетонон ширэнгэ болгосон нөхдүүд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 09:43:42
    zochin: zasgiin gazar zailaacheeeeee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 23:16:34
    Уншигч: Энэ маш сайн логиктой сайн бичсэн нийтлэл бна. Хэргийн эзэн нь Нямбаатар өөрөө. Захиалагч нь бас Нямбаатар. Өнгөрсөн онд их зам тавиулдаг тэндээс бас сонгуулийн мөнгө босгосон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 22:44:00
    Зочин: Хэнтийн 3 гэж дээр нт амарбаяслан эд нар Монгол улсыг яаг хааш нь явуулах гээд бнааа энэ улс энэ 3 хүний цёд мөхөх тавилантай боллоо доо айх айдас гэж энэ улсуудад бна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 22:43:59
    Зочин: Хэнтийн 3 гэж дээр нт амарбаяслан эд нар Монгол улсыг яаг хааш нь явуулах гээд бнааа энэ улс энэ 3 хүний цёд мөхөх тавилантай боллоо доо айх айдас гэж энэ улсуудад бна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 21:01:59
    Иргэн: Нямбаатар, цаана нь Оюун-эрдэнэ байгаа нь тодорхой болж байгаа юм биш үү?! Биш үү гэж яах аргагүй гаолууллаа даа үеэл ах дүү хоёр!!!одоо хуулийнхан яах бол гэдгийг л харах үлдлээ дээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 16:40:28
    Bugdiig ni shalgah ni zuitei : Nyambaatar Amgalan baatar hoyoriig bol bvr sain shalga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 16:20:55
    Зочин: Ер нь Нямбаатар, Л. Оюунэрдэнэ нарыг өөрсдий нь маш сайн шалгах хэрэгтэй. Эд нар монголчуудаар тохуурхан тоглож дууслаа. Мөн ГХсайд Батцэцэг гэгч авгайг ч шалгах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 13:58:00
    үнэн байх аа: бараг үнэн байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 12:57:58
    зочин: Сайн бичжээ. Заавал эцсийн шийдийг нь холбож дахин бичээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 10:35:43
    Зочин: Амгаланбаяр Ми Энхболд нар төрийн албанд хаа сайгүй өөрийн хүнээ байрлуулсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 10:33:07
    Зочин: ANUSDI80955877SEKSYGR VANXANDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 10:26:33
    зочин: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж ийм л байх ёстой гэхдээ мухарлах ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-08 10:22:49
    зочин: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж ийм л байх ёстой гэхдээ мухарлах ёстой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188