• Өнөөдөр 2024-12-12

ТАНИЛЦ: ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУДЫН ЭРҮҮ, ӨВДӨГ НЬ НИЙЛСЭН ЗАХИРЛУУД

2024-11-09,   7714

     Эрүү, өвдөг нь нийлсэн эрчим хүчний компаниуд ачааллаа дийлэхээ больсноор, энэ өвөл тэг зогсож, тэс холдоож мэдэхээр аюултай нөхцөлд тулж ирлээ. Өөрөөр бол, энэ өвөл дулаангүй, цахилгаангүй, зуух тойрон дулаацаж, лааны гэрэлд тэмтчиж магадгүй боллоо гэсэн үг. Ингэснээр эрх баригч гурван намын төлөөлөл “Эрчим хүчний реформ” эхлүүлэхээр болов. Реформыг нэгдүгээрт эрчим хүчний үнийг нэмэх, хоёрдугаарт эрчим хүчний төрийн өмчит компаниудын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх асуудлаар эхлүүлэхээр болов. Гол нь, өнгөрсөн хугацаанд эрчим хүчний төрийн өмчит компаниудыг төрийн томчуудын гар хөлүүд, намын тавиулууд удирдаж, авлига, хулгайг цэцэглүүлж ирсэн нь энэ салбарыг дампууруулах, эцсийн бүлэгт нийслэлчүүдийг тэс хөлдөөх аюулд хүргэсэн нэг том шалтгаан гэж УИХ-ын реформчид онцолсон. 
 
Тэгвэл эрчим хүчний компаниудыг хэний, ямар хүмүүс удирдаж байгаа вэ гэдгийг бид баримтаар танилцуулж байна. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УВСААС УЛААНБААТАРТ АВЧИРСАН М.МӨНХӨӨ

     “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Мягмарын Мөнхөө 2.4 тэрбум төгрөгийн таван орон сууц, нэг зуслангийн хаустай, 141 сая төгрөгийн Мерседес бенз С400, Лексус-350 загварын хоёр автомашинтай, 514 сая төгрөгийн хадгаламжтай, 290 сая төгрөгийн авлагатай. 
 
М.Мөнхөө нь Увс аймгийн уугуул бөгөөд Увс аймгийн НАМЗХ-ны тэргүүн, 2016-2020 онд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Улмаар Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болмогцоо буюу сарын дараа М.Мөнхөөг Увс аймгаас авчирч, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. 

БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ “БАЗДАГ” БӨХ

     “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Пүрэвийн Баттулга 78 сая төгрөгийн, эхнэр нь 124 сая төгрөгийн орлоготой, 1.6 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, зуслангийн хаустай, 210 сая төгрөгийн Ланд круйзер-200, Лексус-350 загварын хоёр жийптэй, 274 сая төгрөгийн хадгаламжтай, 88 сая төгрөгийн авлагатай. 
 
П.Баттулга нь Увс аймгийн уугуул бөгөөд эртнээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн Увс аймаг дахь бие төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Тиймдээ ч Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа П.Баттулгыг Төрийн банкны салбарын захирлаар ажиллаж байсан. Улмаар Б.Чойжилсүрэн  Эрчим хүчний сайд болмогцоо буюу яг сарын дараа бие төлөөлөгч П.Баттулгыгаа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Ингээд болоогүй, П.Баттулга нь өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн ИТХ-ын даргаар сонгогдож, тамгаа гардаж аваад байгаа. 
 
Сонирхуулахад, П.Баттулга нь аймгийн заан цолтой, Увс аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХАДАМ АХ Д.ЭНХСАЙХАН

      “Ховд дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Дагийгийн Энхсайхан 47 сая төгрөгийн орлоготой, 598 сая төгрөгийн орон сууцтай, 100 сая төгрөгийн авлагатай. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн төрсөн ах. 

ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНЫ ХААЛГЫГ ХОЁР УДАА ТАТАЖ БАЙСАН Г.БАЛЖИННЯМ

    “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Гомборагчаагийн Балжинням 350 сая төгрөгийн орлоготой, 929 сая төгрөгийн орон сууцтай. Өмнө нь “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа буюу 2014 оны тавдугаар сард 2.4 тэрбум төгрөгийн хэргээр УМБГ-ын Эдийн засгийн хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчдөд баривчлагдаж байсан. Дөрвөн сарын дараа буюу 2014 оны есдүгээр сард АТГ-аас Г.Балжиннямыг эрчим хүчний тендерүүдээс 7.4 тэрбум төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргээр шалгаж эхэлж байв. 

АВЛИГА АВЧ БАЙХДАА ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДСАН Ч АЛБАН ТУШААЛТАЙГАА ҮЛДСЭН Л.ЭРХБААТАР

     “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Лэгцэгийн Эрхбаатар 144 сая төгрөгийн орлоготой, 755 сая төгрөгийн орон сууцтай, 74 сая төгрөгийн хадгаламжтай. 2016 оноос хойш Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Орхон аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Батлуттай тун ойр харилцаатай гэлцдэг. Улмаар 2021 оны наймдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болсноосоо жилийн дараа буюу 2022 оны есдүгээр сарын 6-нд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид Л.Эрхбаатарыг бусдаас 100 сая төгрөгийн авлига авч байхад нь баривчилсан байдаг. 2023 оны зургадугаар сард Л.Эрхбаатарын хэргийг прокурорт шилжүүлсэн. Гэвч түүнээс хойш хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй замхарсан. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭНГИЙН НУТАГ НЭГТЭЙ, ХОББИ НЭГТЭЙ ДҮҮ Ц.АМАРСАНАА

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Цэрэндоржийн Амарсанаа 807 сая төгрөгийн орлоготой, 1.3 тэрбум төгрөгийн орон сууцтай, 62 сая төгрөгийн хадгаламжтай, 472 сая төгрөгийн авлагатай. 
 
Ц.Амарсанаагийн тухайд, Хөвсгөл аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн нутгийн дүү. Мөн Ц.Амарсанаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн үүсгэн байгуулж, 10 гаруй жил удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-нд харьяалагддаг аймгийн алдарт уяач. Намтрын тухайд, 2011 оноос хойш Баянзүрх, Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн үдийн цайны хүнсийг бэлтгэдэг төрийн өмчит “Өсвөр үе хүнс” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Барилгын хөгжлийн төвийн захирлаар томилогдож, энэ албан тушаалдаа найман жил дархлагдсан. Ингээд 27 хоногийн өмнө буюу өнгөрөгч аравдугаар сарын 4-нд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод буй. 

МАХН-ЫН УГШИЛТАЙ, ХАМГИЙН БАЯН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН

     “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Дашын Бямбасүрэн 622 сая төгрөгийн орлоготой, 4.7 тэрбум төгрөгийн гурван орон сууц, нэг зуслангийн хаус, 2.2 тэрбум төгрөгийн хадгаламж, 1.2 тэрбум төгрөгийн авлагатай. Увс аймгийн уугуул, Төрийн банкны орлогч захирлаар ажиллаж байсан. 2020 онд МАХН-ын “Та бидний эвсэл”-ээс Н.Энхбаярын хүү Э.Батшугар, туслах Б.Тулгатай хамт СХД-т нэр дэвшээд ялагдаж байв. Гэсэн ч “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. 

ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ХОТЫН ДАРГА АСАН Т.БИЛЭГТИЙН ХҮҮ Б.ДАШДАВАА

     “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Билэгтийн Дашдаваа 167 сая төгрөгийн, эхнэр нь 245 сая төгрөгийн орлоготой, 837 сая төгрөгийн гурван орон сууц, зуслангийн хаустай, 101 сая төгрөгийн хадгаламжтай, 190 сая төгрөгийн авлагатай. Б.Дашдаваагийн тухайд, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан анхны “шувуу” буюу Хотын дарга асан Т.Билэгтийн хүү. 2016 оны сонгуулийн дараа “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, 2019 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр тус тус дэвшиж, 2023 оноос гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ХУД Ө.ЖАРГАЛСАЙХАН

     “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Өглөгчийн Жаргалсайхан 86 сая төгрөгийн, эхнэр нь 68 сая төгрөгийн орлоготой, 505 сая төгрөгийн хоёр орон сууцтай, 155 сая төгрөгийн хадгаламжтай. Ө.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн асан Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр, “Дорнод финанс” ХХК-ийн Ерөнхий захирал Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү. Эхнэр Д.Оюунбаяр нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажилладаг. Сонирхуулахад, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар түүний өмнө Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорбаатарын худ Г.Отгонбаатар ажиллаж байсан. 

МАН-ЫН “ГАЛ ТОГОО”-НООС ДЭВШСЭН Г.ТЭНГЭР

     “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Гончигзэвэгийн Тэнгэр 112 сая төгрөгийн, эхнэр нь 107 сая төгрөгийн орлоготой, 1.7 тэрбум төгрөгийн орон сууц, зуслангийн хаустай, 163 сая төгрөгийн хадгаламжтай. 
 
Г.Тэнгэрийн тухайд, МАН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд байх үед дэд сайдаар нь ажиллаж байсан. Хамгийн сүүлд, 2018 онд Японд Элчин сайдаар томилогдохоор яригдаж байсан ч бүтэлгүйтсэн. Ингээд "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. 

ГОВЬ-АЛТАЙН ЗАСАГ ДАРГА БАЙХДАА АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙСАН Ш.АМГАЛАНБАЯР

     “Багануурын цахилгаан станц” төслийн удирдагч Шархүүгийн Амгаланбаяр 58 сая төгрөгийн орлоготой, 272 сая төгрөгийн хоёр орон сууцтай, 29 сая төгрөгийн хадгаламжтай. Ш.Амгаланбаяр нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс буусны дараа жил буюу 2010 онд Ш.Амгаланбаяр Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдож, 2015 он хүртэл ажилласан. Засаг дарга байхдаа буюу 2012 оны хавар эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгагдаж байсан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн найз. Ш.Раднаасэдийг МХЕГ-ын дарга байх үед буюу 2015-2016 онд Ш.Амгаланбаяр Зам тээвэр, холбоо мэдээллийн хяналтын хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ЦОГЦОЛМААГИЙН НӨХӨР Ч.САРАНЖАВ

     “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн удирдагч Чулууны Саранжав 1.3 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай. УИХ-ын гишүүн асан, Боловсролын сайд асан Ц.Цогзолмаагийн нөхөр. 
Нэгтгэж харвал, эрчим хүчний төрийн өмчит компаниудыг төрийн томчуудын тавиулууд, намын бялуу хүртэгчид голдуу удирдаж байгаа нь тодорхой харагдаж байна. Бид дараагийн дугаартаа эрчим хүчний төрийн өмчит компаниудын захирлуудын хураасан хөрөнгүүдийг цувралаар танилцуулах болно.  
Үргэлжлэл бий...
 

ТАНИЛЦ: ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУДЫН ЭРҮҮ, ӨВДӨГ НЬ НИЙЛСЭН ЗАХИРЛУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 77
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-11 10:03:40
    Малуудад: Хулгай нэвт нүүрлсэн газар хулгайлах хэмжээг нь нэмэж бна гэсэн үг бишүү их хурлын малууда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-11 10:03:32
    Малуудад: Хулгай нэвт нүүрлсэн газар хулгайлах хэмжээг нь нэмэж бна гэсэн үг бишүү их хурлын малууда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-10 11:31:33
    Zochin: Erchim hunchniihnees terbumtanguud tordog. Ternii ed horongiig huraaval tsahilgaani uniig nemeh shaardlagagui bno. Avilgaltai temtseh gazar ajlaa hiigeechee. Iim barimttaig medseer baij
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-09 23:18:57
    Зочин: Худалдан авах үйл ажиллагаа нь бараг ашиг сонирхлоор нэгдсэн бүлэг бдаг шдээ. Төлөвлөгч худалдан авах ажиллагааны ажилтан нягтлан худалдан авах ажиллагааны баг бүгд гар хөлүүд бдаг даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-09 20:25:16
    Зочин: Ийм байхад хөгжинө гэж хаашаа харсан юм байхав, идэж уух, авлигадаж ашиглах зорилгоор л очсон хүмүүс шүү дээ, ашигтай ажиллах тухайд бүүр ч саналтгүй, алдагдалтай л гарна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-09 20:00:09
    Зочин: Монгол улс Чойжилсүрэн гэж хэнд ч дийлдхээргүй чимээгүйхэн засаглалд орж бгаан бишүү.Яасан ч олон төрлийн дундаршгүй мэдлэгтэй юм.ямар ч засгийн үед голлох яаманд заларч л бх юм.МАНын мөнгийг босгож өгдөг блохоор дийлдэхгүй хүчтэн юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-09 19:48:49
    зочин: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ НҮҮРЛЭСЭН УНАЛТ ҮНЭ ТАРИФТАА Ч БГАА Л БАЙХ.ГЭХДЭЭ ЭНЭ ЗАХ ЗАМБАРААГҮЙ УРАГ ТӨРӨЛ НАЙЗ НӨХДИЙН БИЗНЕСЭЭС ДУНДААС НЬ ЯМАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ДЭЭГҮҮР АЛБАН ТУШААЛТАНД ОЧДОГЫГ ХӨРӨНГӨ ОРЛОГЫНМЭДҮҮЛЭГ НЬ ХАРУУЛААД БГААН БИШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-09 16:30:49
    Зочин: Солих хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-08 13:38:26
    Анхаар!!!!: Бодмоор юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 15:39:09
    Zochin: Чойжилсүрэн гэх Увсын хулгайчыг засгаас зайлуулаачээ! Энэ хулгайчид монгол улс хэзээ өртэй болсон юм бол!!! Оюун-Эрдэнэ танай засгийг хамгийн муухай харагдуулж байгаа наад увсын хулгаачаасаа салахгүй бол засаг чинь ганхаад уналаа хөөш!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-07 11:04:56
    Иргэн: Диспетчерийн төвийн захирал гэгч Балжинням нь Даваасүрэнгийн тавиул гэж сонссон Даваасүрэн 6 жилийн өмнө эрчим хүчний сайд байхдаа хашрыг захиралаар тавиад эрчим хүчний байрыг 3 тэрбумаар засуулж мөнгө идсэн. Балжинням нь урд нь мөнгө идээд шалгагдаж байсан хулгайч нар гэнэлээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 23:23:44
    Zochin: Диспетчерийн үндэсний төвд ажилд ороход хахуул нь 30 сая ороод Биндэръяа хэмээх Даваасүрэнгийн хормойн эмэгтэйн засаглалд багтаж шингэх асуудалтай. Бүлэг ургийн мод шиг болсон. Ах дүү хамаатан садангаар дүүрсэн. Хөвсгөлийн иргэдээр дүүрсэн. Амарсанаа хэмээх Убдс захирлын 2 догч эмэгтэй. Захирлаасаа илүү эрх мэдэлтэй. Ажилд ороход захиралд нь өгөх төлбөр хүлээн авагч бие төлөөлөлтэй айхтар вант улс бий дээ. Энгийн инженер бид ороход босго өндөр газардаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 23:04:52
    Zochin: Диспетчерийн үндэсний төвд ажилд ороход хахуул нь 30 сая ороод Биндэръяа хэмээх Даваасүрэнгийн хормойн эмэгтэйн засаглалд багтаж шингэх асуудалтай. Бүлэг ургийн мод шиг болсон. Ах дүү хамаатан садангаар дүүрсэн. Хөвсгөлийн иргэдээр дүүрсэн. Амарсанаа хэмээх Убдс захирлын 2 догч эмэгтэй. Захирлаасаа илүү эрх мэдэлтэй. Ажилд ороход захиралд нь өгөх төлбөр хүлээн авагч бие төлөөлөлтэй айхтар вант улс бий дээ. Энгийн инженер бид ороход босго өндөр газардаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 23:04:51
    Zochin: Диспетчерийн үндэсний төвд ажилд ороход хахуул нь 30 сая ороод Биндэръяа хэмээх Даваасүрэнгийн хормойн эмэгтэйн засаглалд багтаж шингэх асуудалтай. Бүлэг ургийн мод шиг болсон. Ах дүү хамаатан садангаар дүүрсэн. Хөвсгөлийн иргэдээр дүүрсэн. Амарсанаа хэмээх Убдс захирлын 2 догч эмэгтэй. Захирлаасаа илүү эрх мэдэлтэй. Ажилд ороход захиралд нь өгөх төлбөр хүлээн авагч бие төлөөлөлтэй айхтар вант улс бий дээ. Энгийн инженер бид ороход босго өндөр газардаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 18:45:11
    Энхээ: Новшнуудыг чаддаг бол алах юмсан.Хамаг хөрөнгийг нь хураагаад насаар нь гуйлгачин болгохсон.Удахгүйээ.Та нарыг....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 15:12:04
    Erdenesuvd: Арай ч дээ сэтгэлгүй бүлгээрээ баяжиж идэж ханадаггүй хүмүүс вэ Сайхан сэтгэл гаргаж нүглээ наманчилж ТЭЦ шинэчлэж засварлах хөрөнгө гаргавал таарна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 10:19:31
    зочин: Энхсайхан гуай насаараа эрчим хүчни салбарт ажилласан байх шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 09:33:12
    Нэргүй: Арай юу.Шинэчилж хөгжүүлэх залуу толгой алгаа.Бүгдийг нь солих хэрэгтэй.Мэрэгжлийн чадварлаг залуусаа дэмжье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 08:14:56
    Иргэн: Лалрын хулгайчууд бүгд холбоотой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 05:48:04
    Garshil: Uvsiinhan 3 huniin 2 ni hulgai gej unen baina shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 22:48:31
    Иргэн: Бидний үед нэг мөнгө байсанг 6 оронтой тооноос 9 улмаар 12 оронтой болгон маш хурдан өсгөж идсэн хүмүүс байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 22:00:15
    holbai: uvsiinhan arai l dawraad ulsaa sunuuhduu tulj bndaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 21:58:20
    anand: uu zaza oruulsan nz hamaatanguudtai n turuus zailuulaache ene choijilsurengee ene hun erchim huchiig huch hawseaad suhruulj bgn bndaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 21:50:51
    Зочин: Хөрөнгийг хурааж улсаа алдагдалгүй болго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 21:32:50
    Хуц: Эд нарын хууль бус хөрөнгийг нь хурааж эрчим хүчний реформыг шинэчилж хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 21:23:28
    ГАНБОЛД : Эрчим хүчээ аврах хамгийн хурдан маш зөв реформ бол засаглал энэ луйварчид намын тавиул нөхдийн хөрөнгийг нотлуулж чадахгүй бол хөрөнгийг нь хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 21:06:27
    Хаук: Жинхэнэ төрийн мөнгөөр тансаглаад баяжсан оуйварчид улсыг эдгээр нь хэвтүүлсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 20:47:11
    Зочин: Эрчим хүчний салбарын алдагдыг эд нар үүсгэсэн байтал ард түмэн хувьдаа завшсан мөнгөнийх нь төлөө өнөөдөр хомсхон орлогоноосоо тог дулааны мөнгө нэмж төлөхөөр боллоо. Аж ахуйн нэгжүүдийг бүр илүү харж дарамталлаа. Тэд нар орлого олохын төлөө чин үнэнчээр хөдөлмөрлөөд зогсохгүй ажилчиддаа нийгмийн даатгал төлдөг. Монголд үйлдвэр үйлчилгээ хөгжих боломж алга, хужаагийн болсон болоогүй юм чирж авчирч нэгнээ шулж амьдрахаас өөр гарц байхгүй. Одоо тэгээд хүнсний бүх үйлдвэрүүд барааныхаа үнийг нэмнэ шд.Ёстой ямар үйлийн үр нь байсан болоод монголыг МАН гэсэн хулгайчууд там руу чирээд яваад байнаа?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 14:35:37
    Ган: ёооо жинхэнэ хогийн гаруд бна даа. Тэр чойжисүрэнтэйгээ хамт эрэг рүүгээ тонил. Дандаа нэр муу, удам муутай, ар өврийн хаалганы сда-нууд. Хахаж үхэцгээгээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 10:39:21
    МБ: Төрийн нэрээр хулгайчаар мэргэшсэн луйварчингууд . Эрчим хүчний салбарыг биш амиа бодсон сүгнүүд эд нар л энэ уналтыни цэгт хүргэсэн. Цаана нь хань хамсаатан гээд гөлийсөн хулгайн мэргэжилтэнгүүд байгаа. Чойжилсүрэн ч зартай хулгайч юмаа. Хаана ч ажилласан дандаа хулгай луйвар, ичиж үхмэар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 10:30:03
    Орхон: Энэ хулгайч нарыг л шалгаад, хөрөнгийн нь хураахад л эрчим хүч ашигтай ажиллана штээ. Эрчим хүчний хамаг ашиг эд нарын оффшорт л орсон нь ойлгомжтой юм бишүү. Эрчим хүчний үнэ нэмэх гэж улайрч байгаа хүмүүс эд нарын хамсаатнууд байж таарна. Үнийг нь нэмж байгаад улам их хулгайлах гэж улайраад байгаа юм бишүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 10:27:24
    Орхон: Энэ хулгайч нарыг л шалгаад, хөрөнгийн нь хураахад л эрчим хүч ашигтай ажиллана штээ. Эрчим хүчний хамаг ашиг эд нарын оффшорт л орсон нь ойлгомжтой юм бишүү. Эрчим хүчний үнэ нэмэх гэж улайрч байгаа хүмүүс эд нарын хамсаатнууд байж таарна. Үнийг нь нэмж байгаад улам их хулгайлах гэж улайраад байгаа юм бишүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 09:06:30
    Эрдэнэ : Зартай хулгайч ихэмсэг хулгайч нар бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 08:50:51
    Иргэн: Аймагт Эрчимт гарсан сайд бүр нэг тоолуур шахдаг болиоч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 07:00:56
    Нэргүй: Бүгэд зайлаа ямар идэж ууж хандаггүй хог шаарнууд бэ. Үхэж зайлаа. Хулгайчид.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 05:49:26
    Зочин: Эрчим хүчний салбар эрүү өвдөг нь нийлж хуучирхад захирлууд ч хамаагүй л дээ. Цаг урсаж тоноглол хуучирна хэнээс ч хамаарахгүй. Угаасаа тариф нь шинэчлэл хийх хөрөнгө босгох боломжгүй байдаг юм. Захирлуудыг улс төрөөр тавьдаг нь үнэн. Тэдний зарим нь хэмжээндээ цуслах гээд орсон жаахан мөнгөнөөс засварын материалд чанар муутай юм шахдаг. УБЦТС - ийн хангамжийн албаны дарга Оюунчимэг гэж авгай Ааяа авилгач Раднаасэдийн эгч нь энэ компанийн хамаг сэлбэг материалд чанаргүй юм шахаж гаршсан. Тэрийгээ бас хугацаанд нь нийлүүлэхгүй удааж сөхөрсөн газрыг өшиглөж байгаа хүн байна. даа 8 жил боллоо дархлагдсан луугар гэдэг л болж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-05 02:53:15
    Зочин: Энэ бичвэрээ бүх сайтаар түгээнэ үү. Өргөн олон мэдэг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 22:59:59
    Mc no na : Чойжилсүрэн гэдэг хатуу сэтгэлтэй луйварчинг Увсынхан нээрээ сонгож ч хууртаж ч ханахгүй юм аа. Бараг Хүрэлбаатараас дор луйварчин биздээ. Одоо тогны үнэ нэмнэ гээд л хуцаж байна тийм л юм бол сонгуулиас өмнө ярих нь яасан юм бол. Ард түмнээ шулж алдагдал нөхөхийн оронд өөрсдийн зардлаа танаж алдагдлаа нөхөх сэтгэлгүй новш юм даа. Дараа сонгуульд яах бол доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 21:47:21
    Зочин: Эрчим хүчний байгууллагуудад удирдах ажил хийж тэрбумтан болсон УИХ ын гишүүдийн тавиулуудыг бүгдийг нь халж хариуцлага тооцох хэрэгтэй. Ийм шуналтангуудаас болж ДЦС, Эрчим хүч доройтож эцэст нь тариф нэмж ард түмнээр төлүүлж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 21:42:42
    Баядууд: УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН УДИРДЛАГА Г.БАЯРСАЙХАН, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Ш.МӨНХЖАРГАЛ, Д.БЯМБА-ОЧИР НАРЫН ХЭСЭГ БҮЛЭГ ОЛГИАРХИ НАРЫН НЭРС ЯАГААД БАЙДАГГҮЙ БАЙНА. АА ТЭР ТАЛААС ЭНЭ МЭДЭЭГ СЭВЭЭД Л БАЙГАА ЮМ БАЙНА ДАА... БАРИЛГА БАЙШИН ШИНЭЭР БАРИАД ДУЛААНЫ ХОЛБОЛТ ХИЙХЭД Л АЖЛУУДЫГ НЬ АМАНДАА ОРСОН МӨНГӨНИЙ ТОО ХЭЛЖ АВДАГ ХУЛГАЙ НАРЫН НЭРС БАЙХГҮЙ ШААСССССССС ННННН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 19:52:07
    Батмөнх: Хамгийн хогийн хамгийн мөнгөтэй дарга бол дулааны шугам сүлжээний лаларын дарга 200-н байртай гэж байгаам даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 19:22:32
    Зочин: Таван толгой, Эрдэнэбүрэн гийн ДЦС-ууд чинь хэзээ байгуулагдчих ва?дулаан, цахилгаан гаргах болоогүй юу? Төрөөгүй хүүхдүүддээ ч байр, хаус, албан тушаалд тавьчих шахжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 18:44:09
    Номтой баярын зөв : Эрчим хүчний хулгайгаа эхлээд цэгцлэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 18:18:10
    Уншигч: Энэ баячууд идсэн хөрөнгөнөөсөө станцаа хөгжүүлвэл яасан юм вэ бараа шахаж байгууллагаа алдагдалтай болгосон биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 18:06:13
    ард: Төрийн албан тушаалыг сонгон шалгаруулах цаг нь болжээ Нутгаргаж гүйцлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 17:36:16
    Болд: Энэ хулгайчуудаар төлүүлээд өргүй болно ард түмэн төлөх ёсгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 17:19:48
    Enhee: Iim hvn svgnvvd Hagarch Delberch vhdeggvi ee tegeed Hvvr yumaaaa pvv paa tvi chortuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 16:57:00
    Зочин: Дарга нар нь хөрөнгөжсөн, мөнгөжсөн хүмүүс байдаг юм байна. ТӨХК гээд жил бүр төрийн өмчийн хорооноос олон сая төгрөгөөр урамшуулж, төрийн өмчийн хорооны удирдлагууд ч сая саяар нь шагнал авдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 16:49:44
    иргэн: яаая, ямар баян юм бэ, манай эрчим хүчнийхэн, тэгэхээр салбар нь дампууралгүй яахав дээ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 16:22:30
    Зочин: Ээ базарваань. Эрхэлсэн салбар элгээрээ, эзэд түшмэд тэрбумтангууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 16:21:35
    Ган: Үнэ нэмэхээс өмнө дотроос нь эрүүлжүүлэх байсан Тэгвэл ашигтай ажиллаад эхлэнэ Бүгдийг ард түмний нуруунд үүрүүлэх гэсэн дампуу төр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 16:17:02
    Зочин: Бие биенээ дээш нь татдаг гоё шүү атаархчихлаа, цэвэр цусны монголууд нь яадаг билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 15:43:04
    Зочин: Дөрвөн Ойрадуудыг малгайн залааг 4 хуруу илүү гаргаж болохгүй айргийг цагаа гэж нэрлэж бай гэдэг үгийг мартаа юу наадуул чинь амь нэгтэй нэгийгээ маш түргэн дээш нь татдаг яг жоом шиг өсч арвиждаг тийм л хүмүүс шүү дээ яах гэж УИХ д сонгосон юм бээ сонгогч ард түмэн та нар алдаа л хийсэн одоо яая гэхэв дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 15:09:57
    Бадарч: Хувьчлахаас өөр зам байхгүй. Хувьцаат компани бол дэмий. Зүгээр шууд хувьчлах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 15:00:07
    Бадарч: Төрийн компаниуд чинь мөнгө иддэг газар шүү дээ. Гэрлийн үнэ угаасаа өндөр байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 14:15:05
    Иргэн: Ёооё тоггүй сууна гэж арай ч дээ. Өвөл болж хүйтэрч бна. Хурдан арга хэмжээ аваачээ. Хэддүгээр зуун билээ. Тог цахилгаангүй болохдоо тултал дампууруулах гэж Ичээчээ улс орноос. Хужаа хасаг гэд хуцаад бсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 13:38:48
    Зочин: Ийм бүтэхгүй хүмүүсийг хаанаас хэн цуглуулж ирээд энэ чухал салбарт тавьдаг байна. Чойжилсүрэнгийн хийж байгаа ажил байхдаа ийм амьтад удирдахаар Эрчим хүчний салбар өөдлөхгүй элгээрээ хэвтэх нь тодорхой. Мэрэгжилийн хүмүүс байдаггүй юм уу? Чаддаг хүмүүсээр ажлын хийлгээч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 13:38:27
    Зочин: Ийм бүтэхгүй хүмүүсийг хаанаас хэн цуглуулж ирээд энэ чухал салбарт тавьдаг байна. Чойжилсүрэнгийн хийж байгаа ажил байхдаа ийм амьтад удирдахаар Эрчим хүчний салбар өөдлөхгүй элгээрээ хэвтэх нь тодорхой. Мэрэгжилийн хүмүүс байдаггүй юм уу? Чаддаг хүмүүсээр ажлын хийлгээч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 13:37:37
    Зочин: Ийм бүтэхгүй хүмүүсийг хаанаас хэн цуглуулж ирээд энэ чухал салбарт тавьдаг байна. Чойжилсүрэнгийн хийж байгаа ажил байхдаа ийм амьтад удирдахаар Эрчим хүчний салбар өөдлөхгүй элгээрээ хэвтэх нь тодорхой. Мэрэгжилийн хүмүүс байдаггүй юм уу? Чаддаг хүмүүсээр ажлын хийлгээч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 13:08:29
    Зочин: Эхлээл энэ заваан гэмт хэргийн үүр болсон төрөл садангийн мод болсон асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Төгрөгийнхөө ханшийг өсгөх хэрэгтэй. Туршилтаар олон нийтэд мэдээлэлгүй монополийн эсрэг газрын хяналтан дор ганц нэг том компанийн цахилгаан дулаан үнийг нэм. Үнийг яаж хөөрөгдөхийг нь ажигла. Хүнсний том компаниудын үнийг шат дараагаар нэг нэгээр нь нэм. Ингэж л ард түмнтй нуруун дээр бодитой үнэ тогтоно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 12:46:46
    Иргэн : Энэ бузаруудыг төр түмэн мэдэхгүй л бн даа гэж бодож явлаа!!! Үйлийн үр яаалтчгүй байдаг юм бн!!! Мафиуудын нэр устай нь тавьсан бн!!! Одоо Уих-сууж буй Орхон аймгийн Батлут Хөвсгөлийн Даваасүрэн гэх мэтийн хулгайчдын нэр бн!!! Увсын Ц, Нямдорж сайд ч мөн ч олон увсчуудыг эрчим хүчний системд тавьж идэж уусан даа!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 12:46:15
    зочин : Эрчим хүчний салбар элгээрээ мөлхсөний учир зангилаа тайлагдаж байгаан биш үү. Үе үеийн тавиулууд, цүнх баригчид ЭХ-ний байгууллагуудыг удирдаж, төсөв тэндэр цохиж, өөрсдөө болон өөд нь татсан сайд албан тушаалтнаа мөнгөөр цатгаж, ЭХ-ийг туйлд нь хүртэл сөхрүүлж, эцэст нь ард иргэдээр төлүүлнэ гээд хуцалдаад байхийн. Ялангуяа ногоон Чойжилсүрэнгийн үед МУ-ын ЭХ-ний салбар Увсынхны гарт оржээ. Даанч хувьчлана гэж хуцаад байсан, ийм учиртай юм байж. Барилга баарцаглуулж ханасан, одоо ЭХ-ээр тоглох санаатай гөлөн ногоон дөрвөд. Бүгд албан тушаалтны хамсаатан , наймаалжны тэмтрүүл шиг сүлжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 12:36:04
    Зочин: Бузаруудыг буудаж алах хэрэгтэй.монгол улс ч хөөрөхий болол доо яандаа.хойч үё үр хүүхдүүд минь.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 12:35:32
    Эд нарын идсэнийг зогсоосон бол төсөв алдагдалгүй байх байсан..эд нар: Хэмнэцгээё
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 12:35:05
    П дондог: П дондог оюунэрдэнэд хамаг учир байна даа арай дэндүү байна энэ чоожоог түргэн зайлуулах хэрэгтэй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 12:32:49
    Чойжилсүрэнгтйн 10 жил хамууд бүгд бгах: Тэд санхүү хариуцаад тэндэр цохиод явж багаа Баасанжав дарга .тэндэрийн дарга бямба .....гээд 39 хүн бгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 12:09:30
    Зочин: Чойжилсүрэн ч эрчим хүчийг базчихаа шив дээ. Тэгээд л бяр нь амтагдаад Монголыг элгээр нь мөлхүүлэх гээд байж ядаж буй хэрэг байх нь. Дцс3-г Оросуудад өгчихсөн. Дцс-4 г өөрөө базна. Ингээд жижигхэн Монгол Ойрад цагаачдын хоол болжээ. Тэгээд элгээрээ хэвтсэн хойно нь, ямар ч үнэ цэнэгүй болох үед нь хувьчлах шийдвэр гарангуут өөртөө авах нь. Мөөн мөн. Нэг хэсэг Ан-н З.Энхболд төрийн өмчийг яг ингэж залгидаг байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 11:56:41
    Сүнс: Алтангэрэл сайд гэх шиг сайдаас алд....орк юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 11:56:35
    Сүнс: Алтангэрэл сайд гэх шиг сайдаас алд....орк юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 11:40:47
    И: Монгол улс буруу замаар явсаар одоо мөхөлдөө ирсэн. ЧОЙЖИЛСҮРЭН мэтийн хүмүүс сайд, дарга байна гэдэг ОюунЭрдэнэ мэтийн л толгойд багтдаг бх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 10:53:38
    Бүгд: Бүгд хахаж, дэлбэрч үхээд тамдаа унанаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 10:22:12
    Ү: Энэ олон хулгайчдыг зайлуулахын тулд хамгийн түрүүнд гацаа Чойжилсүрэнг зайлуулах хэрэгтэй. Тэгж байж реформ явагдаж магадгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 09:53:27
    ИРГЭН: АЖИЛ ХИЙЖ МЭДЭХГҮЙ ХҮҮРНҮҮДИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 09:01:50
    Иргэн: Наад хэдэн хулгайч нарынхаа хөрөнгийг хураагаад эрчим хүчний өр зээлээ нимгэлээч .Алтангэрэл сайдаа нөгөө хөрөнгө хураах тухай хууль юу болсон бэ? Аягүй бол цаад 126 чинь татгалзаад Амарбаясгалан дарга нь алх цохиод хэлэлцэхгүй л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 08:08:08
    4: Муу луйварчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 08:08:07
    4: Муу луйварчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 07:49:27
    S: ANUSDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188