НИТХ-ын тогтоол, Хотын дарга Х.Нямбаатарын захирамжаар 10 хоногийн дараагаас буюу ирэх сарын 8-наас Улаанбаатар хотын серитэй улсын дугаарыг шинээр олгохгүй. Гэхдээ бусдаас Улаанбаатар хотын серитэй улсын дугаарыг нь шилжүүлж буюу худалдаж авах боломжтой.
Гол асуудал нь, түгжрэл бууруулах нэрээр халхавчилсан Х.Нямбаатарын энэхүү шийдвэр нь улсын дугаарын хар захын бизнесийг цэцэглүүлнэ гэх шүүмжлэлүүд гарч буй. Тодруулбал, Улаанбаатар хотын серитэй улсын дугаарыг, ялангуяа ижил цифрээс бүрдсэн азийн, алтан гэгдэх улсын дугаарыг дамлаж зардаг бүхэл бүтэн хар зах манайд бий. Эрх мэдэл, танил талтай нь азийн, алтан дугаарыг худалдаанд гарахаас нь өмнө хямд, хуучин автомашин дээр бүртгүүлээд авчихдаг. Тэгээд цааш нь өндөр үнээр дамлаж худалддаг. Жишээ нь, Улаанбаатар хотын серитэй, 1111 гэх цифртэй улсын дугаар хар зах дээр 40-50 сая, 9999 цифртэй улсын дугаар 60-70 сая орчим төгрөгийн үнэтэй байдаг гэхээр ямар ашигтай бизнес болох нь ойлгомжтой биз. Тэгэхээр ирэх сараас Улаанбаатар хотын серитэй улсын дугаарыг хориглохоор энэхүү далд бизнес улам цэцэглэж, азийн, алтан дугаарын үнэ ч тэнгэрт хадна гэсэн үг.
Тэгвэл Улаанбаатар хотын серитэй азийн, алтан дугаараас хамгийн их ашиг олдог нэгэн гэр бүлийг одоо танилцуулъя.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан, “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийг танихгүй хүн үгүй байх. Тэгвэл түүний төрсөн дүү нь Б.Төгсбаяр гэж эмэгтэй бий. Анх Зам, тээврийн хөгжлийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. 2019 оноос Гашуунсухайт дахь гаалийн газарт улсын байцаагчаар, 2020 оноос хойш Улаанбаатар хот дахь гаалийн газарт Гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байгаа.
Тэгвэл Б.Цогтгэрэлийн төрсөн дүү, Гаалийн ахлах байцаагч Б.Төгсбаяр нь ХОМ-тээ 24 автомашинтай гэж мэдүүлжээ. Тухайлбал,
-
Nissan cedric
-
Kia bongo
-
Hyundai starex
-
Hyundai verna accent
-
Hyundai avante XD
-
Hyundai starex
-
Nissan bluebird
-
Hyundai porter
-
Toyota rav-4
-
Toyota carina
-
Mitsubishi outlander
-
Toyota chaser
-
Toyota chaser
-
Honda integra
-
Toyota prius
-
Nissan patrol
-
Nissan Qashqai
-
Hummer H2
-
Hyundai verna accent
-
Toyota land cruiser 100
-
Mitsubishi RVR
-
Toyota prius
-
Honda integra
-
Toyota carina гэсэн 24 автомашин эзэмшдэг гэж мэдүүлсэн байх юм. Анзаарвал, Б.Төгсбаярын 24 автомашины олонх нь 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр үйлдвэрлэгдсэн, одоо Улаанбаатар хотын авто зам дээр төдийлөн тааралдахаа больсон Accent, Cedric, Carina, Bluebird зэрэг автомашинууд байна. Гол асуулт нь, Гаалийн ахлах байцаагч, 30 гаруйхан настай Б.Төгсбаяр хуучин загварын, хэрэглээнээс шахагдсан энэ олон автомашиныг гараашдаа хадгалахын учир нь вэ.
Судалж үзвэл, Б.Төгсбаярын нөхөр Зуунбилэгийн Хонгор гэж залуу бий. Харин З.Хонгорын төрсөн дүү нь Зуунбилэгийн Сайнхүү гэж залуу бий. Тэгвэл З.Хонгор, З.Сайнхүү гэх төрсөн ах, дүү хоёр автомашины азын, алтан гэхдэх улсын дугаарын дамын наймаачид ажээ.
Тодруулбал, Б.Төгсбаярын нөхөр З.Хонгор сошиал сүлжээнд өөрийн хаяг болон 99850044 дугаарыг ашиглан
-
1111УЕС улсын дугаарыг 40 сая төгрөгөөр
-
7777УЕ улсын дугаарыг 55 сая сая төгрөгөөр
-
4444УБЛ улсын дугаарыг 25 сая төгрөгөөр
-
9999УЕТ улсын дугаарыг 65 сая төгрөгөөр тус тус зарах зарыг олон давтамжтайгаар нийтэлсэн байна.
Харин З.Хонгорын төрсөн дүү З.Сайнхүү нь сошиалд Tamir Temka гэх хаягаар, өөрийн 91777919, 99113751 гэх гар утасны дугаарыг ашиглан хэдэн зуун азын, алтан дугаарыг худалдаалдаг юм байна.
Тухайлбал, З.Сайнхүү нь 9999, 8888, 5555, 7777, 6666, 4444, 3333, 2222, 1111, 0001, 0003, 0004, 0006, 0009, 0010, 0101, 0102, 0202, 0505, 0606, 0707, 0808, 0111, 0550, 5005, 0202, 1313, 1414, 6677, 2288, 2299, 8899 тэргүүтэй хэдэн зуун азын дугаар зарахаар өдөр тутам сошиал сүлжээнд зар нийтэлдэг ажээ.
Эндээс харвал, эхэнд дурдсан Б.Төгсбаярын 24 автомашин дээр З.Хонгор, З.Сайнхүү гэх төрсөн ах, дүү хоёр азын, алтан дугааруудаа авч, цааш нь дамладаг байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. Нэг жишээ дурдахад, доорх зураг дээр З.Хонгорын ард 7000УЕЕ улсын дугаарттай Nissan patrol Y62 загварын жийп автомашин харагдаж байна. Тэгвэл 7000УЕЕ улсын дугаарыг нь шүүгээд үзэхээр энэ улсын дугаар нь 2009 онд үйлдвэрлэгдэж, 2012 онд орж ирсэн Hyundai Starex автомашин дээр бүртгэлтэй байх ажээ. Харин Б.Төгсбаярын 24 автомашины дунд Hyundai Starex автомашин бий. Тэгэхээр З.Хонгор, З.Сайнхүү хоёр азын, алтан дугааруудыг хямд, хуучин автомашинууд дээр авч, цааш нь үнэд хүргэж дамладаг байж болзошгүй таамаг баталгаажиж байгаа юм.
Эцэст нь бас нэг гол асуулт нь, З.Хонгор, З.Сайнхүү гэх 30 гаруйхан насны ах дүү хоёр энэ олон азын, алтан улсын дугааруудыг яаж авдаг вэ.
Нэгдүгээрт, З.Хонгорын эхнэр Б.Төгсбаярын төрсөн ах нь 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар, 2018 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөхөөр ажилласан, “Шилэн” хочит Б.Цогтгэрэл. Тэгэхээр Б.Цогтгэрэл эрх мэдлээ ашиглан Зам, тээврийн яамны харьяа АТҮТ-өөс З.Хонгор, З.Сайнхүү хоёрт азын, алтан дугаарууд гарган өгч, тэд цааш нь дамлах байдлаар хамтарч ирсэн байж болзошгүй гэсэн үг. Сонирхуулахад, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Төвийн бүсийн тойрогт Б.Цогтгэрэл нэр дэвшихэд З.Хонгор, З.Сайнхүү хоёр хоёулаа 10, 10 сая төгрөг хандивлаж, сурталчилгааны санхүүжилтийг нь босголцжээ. Мөн “Шилэн” хочит Б.Цогтгэрэл 2012 онд үүсгэн байгуулсан “Ус мөрөн олон” ТББ-аа 2020 онд хүргэн З.Хонгорынхоо төрсөн дүү З.Сайнхүүд шилжүүлж байсан баримт ч байна. Эндээс харвал, Б.Цогтгэрэл хүргэн З.Хонгортойгоо болон түүний дүү З.Сайнхүүтэй маш дотно харилцаатай гэсэн үг.
Хоёрдугаарт, З.Хонгор, З.Сайнхүү хоёрын ээж нь М.Сугарсүрэн гэж хүн бий. М.Сугарсүрэн нь “Буурал” хочит А.Гансүхийг Зам, тээврийн хөгжлийн сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан. 2017 онд А.Гансүхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилогдох үед М.Сугарсүрэн мөн л ҮАБЗ-д мэргэжилтнээр даган ирж байжээ. Өөрөөр хэлбэл, З.Хонгор, З.Сайнхүү хоёрын ээж М.Сугарсүрэн нь “Буурал” хочит А.Гансүхээр дамжуулан Зам, тээврийн хөгжлийн яаманд нөлөөтэй нэгэн байж ирсэн гэсэн үг.
Ямартай ч Улаанбаатар хотын серитэй, азийн, алтан дугаарын хар захыг базсан З.Хонгор, З.Сайнхүү гэх төрсөн ах, дүү хоёрын цаадах нөлөөг товч танилцуулахад ийм байна. АТГ нэн даруй анхааралдаа авах нь зүйтэй биз ээ.
ЗТХ-ИЙН ДЭД САЙД АСАН, “ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.ТӨГСБАЯРЫН 24 АВТОМАШИН БА ХҮРГЭН З.ХОНГОРЫН “АЛТАН” ДУГААРЫН БИЗНЕС |
|