• Өнөөдөр 2024-10-06

“БОРДЮР АЖИЛЛАГАА”-Г ХЭНТИЙНХЭН ГОЛЛОН ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААГИЙН УЧИР ЮУ ВЭ, ХОТЫН ДАРГА АА

2024-09-13,   5282

       Хотын дарга Х.Нямбаатар хагас сар гаруй бордюрт хайр зарлахаас өөрийг хийсэнгүй. Бордюрыг муулсан болгонтой Х.Нямбаатар муудалцаж байна. Жишээ нь, Х.Баттулга бордюр муулж байгаад Х.Нямбаатарт “гардуулсан”. Хариуд нь Х.Нямбаатар Х.Баттулгын булайг нь дэлгэж, өдөрт нэг баримтыг нь илчилнэ гэдгээ амласан. Тэр байтугай, сүүлийн үед Х.Нямбаатар сольсон бордюруудаа эртний хөөрөг шиг нандигнаж, шөнө бүр эргэж тойрдог, эмтэрсэн эсэхийг нь нэг бүрчлэн шалгадаг боллоо. Хоёр хоногийн өмнө нэг бордюр хагарч эмтэрсэн байхыг олж, “хэргийн эзэн”-ийг эрэн сурвалжилсны эцэст З.Энхболд алх бариад явж байсныг тогтоож, олон нийтэд зарласан. З.Энхболд дөрвөн жил модон алх барьж, УИХ-ын даргын сэнтийд суусан хүн. Тэгэхээр Х.Нямбаатарт З.Энхболдыг л алх ашиглахдаа мэргэжлийнх гэж тооцсон байх талтай. Ямартай ч, Х.Нямбаатарын хувьд бордюр бол бүх юм нь болчихсон аятай л байна. 
 
Гэтэл Хотын дарга Х.Нямбаатараас гадна бордюрт хачин их хайртай, хамгаалагч нэг байгууллага гарч ирсэн нь Монголын авто замчдын холбоо. Жишээ нь, өнгөрөгч мягмар гарагт Монголын авто замчдын холбооноос хэвлэлийн бага хурал хийж “Монгол хүн дээлээ солихдоо эмжээрээ сольдог шиг бордюроо заавал солих ёстой” гэх мэтээр уянгалж, улаанбаатарчуудыг “найрах” гэж оролдсон. Эгээ л “Ийм сайхан бордюрыг ингэж битгий харлуулаач” гэж уйлцгаасангүй. 
 
       Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар болон Монголын авто замчдын холбоо хүч хавсран, бордюрыг ийн цээжээрээ хамгаалж буйн цаана их учир бий бололтой юм. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатарыг Хэнтий, бүр Бэрхийн угшилтайг хүн бүр мэднэ. Тэгвэл өдгөө Улаанбаатарын “бордюр ажиллагаа”-г Хэнтийнхэн голлон гүйцэтгэж байгаа бөгөөд гол нь тэд Монголын авто замчдын холбоог хамтран удирддаг болж таарч байна. 

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ХЭНТИЙН УУГУУЛ М.ГАН-ЭРДЭНЭ "ЗААМБАР" ХХК-ААРАА "БОРДЮР АЖИЛЛАГАА"-НААС 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВСАН

      Монголын авто замчдын холбооны тэргүүнээр Занабазарын Батбаяр, гүйцэтгэх захирлаар нь Манлайн Ган-Эрдэнэ гэгч ажилладаг. З.Батбаяр, М.Ган-Эрдэнэ хоёр 1997 онд Техникийн их сургуулийн авто замын инженерийн ангийг хамт төгссөн, 30 гаруй жил нөхөрлөж буй найзууд. Гол нь, З.Батбаяр, М.Ган-Эрдэнэ хоёр “Заабар” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэдний “Заабар” ХХК нь “бордюр ажиллагаа”-ны цөм хэсэг буюу Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх, бордюрыг нь солих 5.7 тэрбум төгрөгийн тендерийг авсан. Одоог хүртэл З.Батбаяр, М.Ган-Эрдэнэ хоёр бордюраа сольж дуусаагүй, Нисэх, Яармагийнхнийг түгжрүүлж, бухимдуулсаар буй. 
 
Тэгвэл Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал, “Заабар” ХХК-ийг эзэмшигч М.Ган-Эрдэнэ нь Хэнтий аймгийн уугуул. Хэнтий аймгийн 1-р сургуулийг 1993 онд төгссөн. Сонирхуулахад, 2020 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргаас ЦЕГ-ын даргаар томилогдож асан Ж.Болдын нөгөө анги, нэг төгсөлтийнх. 
Тайлбар: Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал, "Заабар" ХХК-ийг эзэмшигч М.Ган-Эрдэнэ болон тендерийн баримт

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ХЭНТИЙН ХҮРГЭН Д.БАТБАЯР "БАТКУБИК" ХХК-ААРАА "БОРДЮР АЖИЛЛАГАА"-НААС 18 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВСАН

 
     Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Доржпаламын Батбаяр гэх эр ажилладаг. Д.Батбаяр нь “Баткубик” ХХК-ийн Ерөнхий захирал. Харин Д.Батбаярын “Баткубик” ХХК нь энэ онд нийслэлийн дөрвөн байршилд зам засах, бордюр солих 18 тэрбум төгрөгийн тендер дангаараа авсан. Өөрөөр хэлбэл, “бордюр ажиллагаа”-г голлон гүйцэтгэж буй компани. Тухайлбал, “Баткубик” ХХК нь: 
 
- Богд уулын арын авто замыг шинэчлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер
 
- Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх 2.7 тэрбум төгрөгийн тендер
 
- Амгалангийн авто замыг шинэчлэх 4.7 тэрбум төгрөгийн тендер
 
- Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг буюу Нарны замыг шинэчлэх 9.4 тэрбум төгрөгийн тендер тус тус авсан. 
 
      Гэтэл Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Баткубик” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Батбаярын эхнэр Батмөнхийн Энхтуяа нь мөн л Хэнтий аймгийн уугуул. Хэнтий аймгийн Хэн хэнтий цогцолбор сургуулийг 1997 онд төгссөн. Илүү ноцтой нь, Б.Энхтуяа нь өдгөө “бордюр ажиллагаа”-г зохион байгуулж буй Нийслэлийн Замын хөгжлийн газарт лавтай 2017 оноос хойш Авто зам, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Санхүү хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Гэхдээ нөхрийнхөө “Баткубик” ХХК-ийг АТГ-т мэдүүлээгүй байна. Ашиг сонирхлын асар ноцтой асуудал мөн биз дээ. Адаглаад л маргааш зарлагдах тендерийн мэдээллийг өмнөх шөнө нь эхнэр нь нөхөртөө шивнэчихсэн байвал яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. 
Тайлбар: Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Баткубик" ХХК-ийн захирал Д.Батбаяр, эхнэр Б.Энхтуяа болон тендерийн баримт
Нэгтгэж харвал, “бордюр ажиллагаа”-наас Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ “Заабар” ХХК-аараа 5.7 тэрбум төгрөг, Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаяр “Баткубик” ХХК-аараа 18 тэрбум төгрөг буюу буюу нийт 23.7 тэрбум төгрөг авсан байна. Гэтэл М.Ган-Эрдэнэ нь Хэнтийн унаган, Д.Батбаяр нь Хэнтийн хүргэн. Тэгээд болоогүй, тэд Х.Нямбаатарт хүч хавсарч, Монголын авто замчдын холбоогоороо бордюр өмөөрсөн хэвлэлийн хурал хүртэл хийж байна. Энэ санаандгүй давхцал гэж үү.  
 
 
 
 

“БОРДЮР АЖИЛЛАГАА”-Г ХЭНТИЙНХЭН ГОЛЛОН ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААГИЙН УЧИР ЮУ ВЭ, ХОТЫН ДАРГА АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 48
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-04 21:55:29
    Иргэн : Бордюр оруулж ирдэг компанийн эздийн охидынх нь бэлэг эрхтэн рүү эдгээр бордюрийг чихэж хийцгээе!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-17 20:04:22
    Наран: Ахмадын хорооллын урд замын сольж байгаа нь чулуун биш цементэн бродюр бнаа, энийг шалгах арга бна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-17 08:01:35
    oyun: Энэ Нямбаатар юу ч хийж чадахгүй мөртлөө өөрийгөө голохгүй юм хийдэг дүр үзүүлж ийш тийшээ үсчиж явах юм даа.Яагаад энэ хүнийг том том албан тушаалд томилох ёстой юм бол доо.Яана даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-16 07:02:05
    Бэрхийн уугуул: За энийг АТГ шалгах нь уу, харж л байя
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-16 06:45:20
    хотын даргад: ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замыг хэзээ засах вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-15 17:54:07
    Зочин: Тев талбайгаа ч цэвэрлэж чадахгуй, хотыг хог болгосон хэруулч этгээдийг солимоор байх юм!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-15 08:55:25
    иргэн: Ямар гоё бороотой хот бэ,ямар муухай замтай хот бэ,энэ хотын дарга зам дээр биш бордюр дээр явдаг байхаа.Урагдаж муудсан дээсний эмжээр солиод өмсдөг гэж сонсоогүй л юм бна.Арай л юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-15 01:00:51
    Bi bi: Сда барьж аваад буудаад өгөөрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 23:22:26
    Зочин: Монгол улсыг хэнтийн гарууд идэж ууж бас дампууруулж дууслаа. Монголын гал голомтыг сахигч БХКийг хүртэл хэнтийн нэртэй нөхдүүд дуусгаж бн. 22 оны 5сар өмнөх захирлыг сүр дуулиантай барьж бсан нөхөд хангамжийн сэлбэгийн нөөцийг 42 тбумаар өсгөж 2 жил дарөалан хүний амь эрсдсэн үйлдвэрийн осол гаргаж түүнийгээ нуун дарагдуулж бүр нас барсан хүний аавд гавьяат уурхайчин өгч ам тагласан бх юмаа. Төр энэ уурхайн удирдлагад бгаа хэнтий нэртэнгүүдийг зайлуулж монгол улсаа аврахгүй бол дууслаа. Ичиж үхээч оюунэрдэнээ, хэнтийхэн миньнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 20:53:08
    1: Угаасаа ойлгомжтой 1 л өдөр хахаж үхнэ л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 18:43:38
    Боохой: Чулуун боржууруудаар сольж байна лээ.Чулуугаар эдэлгээтэй урт настай боржуурууд суулгачихвал боржуурын тэрбумтанууд боржуурын бизнес байхгүй болно.Тэгээд л Нямбаатарын эсрэг дайн зарлаж байгаа биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 16:09:37
    Ли ли: Хүүхэд бордюр сольж байхаар замаа өргөсгөөд..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 15:06:07
    Иргэн: Энэ ч МАН АН ын өлөнгүүдийн хийдэг л луйвар бус уу. Нэг л ажил хийж буй дүр эсгээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 14:33:19
    З: Үнэн бол хэрэг алга, нуль хулгайч нар болжээ, араа даах л юм байхдаа энэ нөхдүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 14:33:18
    З: Үнэн бол хэрэг алга, нуль хулгайч нар болжээ, араа даах л юм байхдаа энэ нөхдүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 13:32:31
    Зочин : Хүнийг муулах гүтгэх ,доромжлох ажиллагааг хийдэг зохион байгуулалттай бүлэг хүмүүс одоо овоо мэргэшиж , бичих зохиох, таах , талцуулах ажиллагаа нь сүрхий. болж байна шүү. Хотын гудамж талбай өнгөтэй болох тусам гүтгэлэг нэмэгдэнэ , хачир ихсэнэ , зохиож нэмнэ шүү .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 12:35:13
    Ganaa: Энэ нөхөр Хэнтийн хэн, Увсынхан гээд дурдаж өгч, өөрөө ханахын юм бол доо, Манжийнх юм болов уу даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 12:27:06
    Зочин : Хүнийг муулах гүтгэх ,доромжлох ажиллагааг хийдэг зохион байгуулалттай бүлэг хүмүүс одоо овоо мэргэшиж , бичих зохиох, таах , талцуулах ажиллагаа нь сүрхий. болж байна шүү. Хотын гудамж талбай өнгөтэй болох тусам гүтгэлэг нэмэгдэнэ , хачир ихсэнэ , зохиож нэмнэ шүү .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 10:34:37
    Zochin: Улайм цайм тэндер нэрээр улсын төсөвийн мөнгийг баруун солгойгүй цацаж байгаагын нэг хэлбэр Нямбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа бусуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 10:34:22
    Zochin: Улайм цайм тэндер нэрээр улсын төсөвийн мөнгийг баруун солгойгүй цацаж байгаагын нэг хэлбэр Нямбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа бусуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 10:33:27
    Zochin: Улайм цайм тэндер нэрээр улсын төсөвийн мөнгийг баруун солгойгүй цацаж байгаагын нэг хэлбэр Нямбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа бусуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 10:16:06
    Америкийн Хятадын Хэнтий аймаг гэж байхгүй нь ойлгомжтой : Пп
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 10:16:05
    Америкийн Хятадын Хэнтий аймаг гэж байхгүй нь ойлгомжтой : Пп
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 10:16:04
    Америкийн Хятадын Хэнтий аймаг гэж байхгүй нь ойлгомжтой : Пп
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 10:16:03
    Америкийн Хятадын Хэнтий аймаг гэж байхгүй нь ойлгомжтой : Пп
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 09:53:38
    Зочин: Бродюр яахав . Нэг удаа сайн хийлгэчих хамгийн гол нь хийж байгаа ажилчид нь стандарттай хийлгэчих Нямбаатар. Бусад идэж уусан язгууртан гаралтай хүмүүст анхаарлаа хандуул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 09:06:16
    Зочин: Бродюр солих ажил зөвхөн Нямбаатарын үед л гарч ирээ юу. Тэгж хардаад бгаа бол АТГ-д өгөөд шалгуулаач, нийтлэл бичиж хүмүүсийг турхирч бхр. Бродюрыг нь солихгүйгээр замыг нь засах ёстой бсн гэж үзэж бвл. Үеийн үед бие биеийнхээ хж буй ажлыг харлуулаад л, гацаагаад бхр яаж ажил урагшлах юм билээ дээ. Монгол хүн ам цөөтэй, хөөгөөд үзвэл бүгд л бараг хамаатан шахуу болдог бздэ. Бат-Үүлийн үед мөнгө ихтэй бсн, бас л их шүүмж дагуулж бсныг хүмүүс мартчихсан л бгаа даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 09:04:32
    Zochin: Ховд, Увсынхан энэ улсыг сүүлийн 60 жил сандайлаад өөдлүүлээгүй. Ховд Увсынх л биш бол өөр хаанахынх ч байсан яадаг юм. Сүржигнэх гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 09:02:39
    Зочин: Зссссс. Аль нутаг нь ямар хамаа байнаа. Гол нь хууль журмаараа явсан уу л гэхээс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 08:47:38
    Иргэн: Нийслэлийн замын газрын хэдэн үл бүтэх нөхдий хийж байгаа заваарсан ажил. Хусагдхаасаа өмнө хусчих гээд улайрцан. За засварын хэлтсийн дарга Энхбаатар, захиргааны хэлтсийн дарга Эрдэнэсайхан, Энхбаатарын туслах зам засварын ажлын төсөв тооцж, хөрөнгө оруулалтыг шийддэг Энхтуяа гэсэн үл бүтэх этгээдүүд хотын шинэ удирдлагуудын тархийг сайхан угааж амьдралд нэг олдсон боломж гээд бондын мөнгөөр боржур ажиллагааг хэрэгтэй хэрэггүй газар хийж бн мөнгөөр ч нэг гулинаж баына даа. Иингэж зам засдаггүы баыгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 08:03:41
    Зочин: МАНАН-гаа дэмжээд толгой дээрээ шээлгээд сууж байгаа нь хохь л болоод байна. Ямартай ч 4 жил болох байх даа. Хөөрхий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 08:03:34
    Зочин: МАНАН-гаа дэмжээд толгой дээрээ шээлгээд сууж байгаа нь хохь л болоод байна. Ямартай ч 4 жил болох байх даа. Хөөрхий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-14 07:19:35
    Зочин: Хохинээ хохино ингээд идүүлээд луйвардуулаад сууж байхдаа таарсан үхэр монголчууд яаж ч дарлагдаж мөлжлөгдөж байхдаа хонь шиг дуугүй байдаг тэнэгүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 23:29:01
    Зочин: Хэнтийнхэн голлож буй нь өмнөх жилүүдийнхийг нь Увсынхан голлон авч байсанаас болж байгаа юм аа. Одоо ойлгов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 23:25:28
    Зочин: Урьдынх шигээ Увсынхан голлон гүйцэтгэх ёстой гэж нийтлэгч, коллеги үзэж байгаа нь илэрхий л дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 23:09:34
    Зочин: Манай монголчууд наад хулгайгаа болчихгүй бол ард түмэн ирээдүйн үр хүүхдүүдийнхээ төлөө босоход бэлэн байгаа шүү, яасан нутгаараа хамтраад гар дүүрдэг болоо вэ? Одоо шударга хүн олдохгүй бол ард түмэн өөрсдөө хувьсгалаар шийдэе!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 23:09:34
    Зочин: Манай монголчууд наад хулгайгаа болчихгүй бол ард түмэн ирээдүйн үр хүүхдүүдийнхээ төлөө босоход бэлэн байгаа шүү, яасан нутгаараа хамтраад гар дүүрдэг болоо вэ? Одоо шударга хүн олдохгүй бол ард түмэн өөрсдөө хувьсгалаар шийдэе!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 22:21:38
    Билгээ : Дарга нарын хулгай яасан их юм бэ? Шоронд суудаггүй дарга нар олширлоо. Хариуд нь Монгол Улс хулгайд идэгдэж хөгжил 80 - 100 жилээр удааширч байна. Хулгайн мөнгө хар мөртэй, хар мөнгө гай дуудна хоол болохгүй нэг өдөр толгой цусдна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 22:12:25
    зочин: САЯХАНЫГ ХҮРТЭЛ НИЙСЛЭЛИЙН АВТОЗАМЫН ГАЗРЫН ДАРГА ХИЙЖ БАЙСАН БАЯРСАЙХАН ГЭГЧ ИХ Ч МӨНГӨ ИДСЭН ДЭЭ УДАХГҮЙ ИЛРЭНЭ ДЭЭ НЯМБААТАРЫН НАЙЗ ШҮҮ ДЭЭ СУПЕР ГАР ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 21:49:53
    И: Ингэж их яриа, хэл ам болж байхад Ерөнхий сайд дуугуй бгаа нь энэ нийтлэлээр батлагдаж бнадаа. Хайран хөрөнгө. Нөгөө сүрхий шүүмжилдэг АН, ХҮН -нхан хамтраад таг. Монгол сөнөнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 21:17:26
    Зочин: Ийм төрийн мөнгийг тeндэр нэрээр авч баяжсан нутаг ус, нэг сургууль, танил тал нэрээр албан тушаалд томилогдон очиж төрөөс мөнгө идсэн улсаас салах арга сонгууль лав биш юм байна энэ мөнгөтэй хүмүүс сонгуульд нэр дэвшээд мөнгөөр ямар нэг аргаар гарч ирээд л хуйвалдааны аргаар дахин идэж байх юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 20:14:02
    Ard hun: Mongolchuudiig taltsuulaad baigaarai ene bichsen nuhur
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 20:05:03
    Зочин: Оюунэрдэнэ Нямбаатар нарын шахаа цавчаа л байхгүй юу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 12:04:06
    Zochin: Тэгнэ дээ. Муусайн юмнууд. Өлөн гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 10:41:46
    зочин: Нямбаатар аа санал асуулга хийхгүйгээр зам засварын ажлаа шууд зогсоогоод шалгуулчих. Хичээл сургууль эхэлсэн түгжрэл оргил үедээ хүрчихсэн байхад зам засвар хийх хэрэггүй шүү дээ. Тэгээд ч бондын хөрөнгө гэдэг чинь зээлийн хөрөнгө гэсэн үг биз дээ. Бордюрийн хувьд боржин чулуу цемент хоёрын чанарт ялгаа байхгүй. Бага тойруугийн замын цементэн хашлага 1970-иад оны сүүлчээр хийсэн одоог хүртэл засвар шинэчлэл хийгээгүй ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 10:16:55
    Зочин: Таалагдсангүй. Увсынхан байсан бол ингэж бичих байсан болов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 09:49:31
    zochin: pee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-13 09:36:28
    зочин: Заабар компани чинь Содбаатарынх ш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188