• Өнөөдөр 2024-05-03

Г.МӨНХБАЯР ХОТЫН ДАРГА БАЙХДАА ХУВЬДАА АВСАН 14.5 ГА ГАЗАР ДЭЭРЭЭ 1800 АЙЛЫН ХОРООЛОЛ БАРЬЖ, ХАГАС ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХААР ЗЭХЭЖ БАЙНА

2024-02-05,   7296

     ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД БОЛОН БУСДАД ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.
 
    Улаанбаатар хотыг хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ болгож хувиргасан гол буруутнуудын нэг нь Хотын дарга асан Г.Мөнхбаяр. Үүнийг намтар нь ч хэлээд өгнө. Тэр 2000 оноос хойш Ардын намаас албан тушаалын “аагтай” болгоныг авч, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, Хотын ерөнхий менежер, НИТХ-ын дарга, Хотын дарга, Барилга, хот байгуулалтын сайд гэх мэтээр даргын суудал дамжиж заларсан. Угтаа Улаанбаатар хотод 2000 оноос хойш баригдсан барилга байшин бүр Г.Мөнхбаярын гараар дамжсан гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Өдгөө тэр Туркэд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын сэнтийд тухалж буй. 
 
Хүнээр бол эрийн цээнд хүрч, эхнэртэй болох хугацаа буюу бүтэн 20 жил хотыг удирдалцсан Г.Мөнхбаяр АТГ-т өөрийн хөрөнгө орлогоо тун “ядруухан”-аар мэдүүлдэг. Өнгөрсөн 2022 онд л гэхэд 1.3 тэрбум төгрөгийн гурван орон сууцнаас өөр овойж оцойх хөрөнгөгүй, дансандаа 700-хан мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Гэхдээ энэ нь хотоос хулгайлсан, хумсалсан хөрөнгө түй ч байхгүй гэж харагдах гэсэн түүний “бяцхан” заль юмсанж. 
 
Үнэн хэрэгтээ Г.Мөнхбаярын хотоос “хулгайлсан” газар, хууль бус хөрөнгийг түүний төрсөн дүү Г.Мөнхбал нь захиран зарцуулж, зохицуулдаг ажээ. 
 
Тодруулбал, Г.Мөнхбаярын төрсөн дүү Г.Мөнхбал нь “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тулгат-Өргөө” ХХК-тай хамтран эзэмшдэг. Судлаад үзвэл, “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг 2011 оны гуравдугаар сарын 31-нд байгуулжээ. Ингээд ердөө 21-хэн хоногийн дараа буюу 2011 дөрөвдүгээр сарын 21-нд Хотын дарга Г.Мөнхбаяр 348 дугаартай захирамжаар төрсөн дүү Г.Мөнхбалынхаа “Ти энд Эс Эн Эйч” ХХК-д Хан-Уул дүүргийн XVI хороо, Сонсголонгийн гүүрнээс Нисэхийн тойрог явах зам дагуух 145,000м2 буюу 14.5 га газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар олгосон байгаа юм. Тэгээд болоогүй, энэхүү 14.5 га газрыг Туул голын эрэгт тавхан алхмын зайд шахаж, онцгой хамгаалалтын бүс дотор хууль зөрчиж олгосон. Өөрөөр бол, албан тушаалаа урвуулан ашиглаж, Усны тухай хууль ноцтой зөрчин байж энэ газрыг төрсөн дүүдээ олгосон гэсэн үг л дээ. 
     
     Ингээд Г.Мөнхбаярын төрсөн дүү Г.Мөнхбалын “Ти энд Эс Эн Эйч” ХХК нь 14.5 га газар дээрээ 1800 айлын “Элеганс” нэртэй цогцолбор хороолол барьж эхэлсэн. “Элеганс” цогцолбор хороолол нь дотроо дөрвөн давхар спорт цогцолбортой, 150 хүүхдийн цэцэрлэгтэй, 145 айлын амины хаустай, тус бүр 16 давхар 17 блок орон сууцнаас бүрдэх нүсэр хороолол ажээ. Г.Мөнхбал энэхүү хорооллоо хятадуудаар бариулж байгаа бөгөөд “Хас дөл” ХХК-ийн нэр дээр 120 ажилчин, “Чансаа холдинг” ХХК-ийн нэр дээр 100 ажилчин Хятадаас оруулж ирсэн байна. 
Тайлбар: Г.Мөнхбаяр, Г.Мөнхбал нарын Сонсголын гүүрний хажууд барьж буй 17 блок "Элеганс" хороолол ба эзэмшил газар
Дээр дурдсанчлан Г.Мөнхбал нь “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг “Тулгат-Өргөө” ХХК-тай хамтран эзэмшдэг. Харин “Тулгат-Өргөө” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Су Ямин, Гуо Жиашин гэх хоёр иргэн эзэмшдэг. Судлаад үзвэл, БНХАУ-ын иргэн Су Ямин, Гуо Жиашин хоёр нь “Элеганс” хорооллыг барих санхүүжилтийг гаргаж байгаа Г.Мөнхбалын хөрөнгө оруулагчид нь ажээ. Өөрөөр хэлбэл, Г.Мөнхбал 14.5 га газраа гаргана, харин Су Ямин, Гуо Жиашин хоёр хороолол барих мөнгөө гарна. Ингээд “Элеганс” хорооллыг хамтран барьж, худалдсаны дараа ашгаа тэнцүү хувааж авах гэрээтэй ажээ. Өөрөөр бол, 14.5 га газрын эзэн Г.Мөнхбаяр “Элеганс” хороолол баригдаж, зарагдаж дуусмагц нийт ашгийн талыг халааслахаа тэвчээртэй хүлээгээд сууж байхад л хангалттай аж.
Тайлбар: 1800 айлын, 319 тэрбум төгрөгийн "Элеганс" хороолол
Тэгвэл Г.Мөнхбал болон Су Ямин, Гуо Жиашин гурвын “Элеганс” хорооллоос хүртэх ашгийг тооцоолж үзлээ. Тооны машинд ч “багтахааргүй” том тоо гарч ирж байгааг онцлох нь зүйтэй. Тодруулбал, өдгөө “Элеганс” хороолол ид баригдаж буй бөгөөд ээлжийн орон сууцнууд нь өнгөрөгч 2022 онд ашиглалтад орж, борлуулагдаж эхэлсэн. Нэг айлын орон сууц нь дунджаар 71.3м2 талбайтай, нэг м2 нь 2.5 сая төгрөгөөр буюу 177.5 сая төгрөгөөр зарагдаж буй. Нэг айлын орон сууц нь 177.5 сая төгрөгөөр зарагдах нийт 1800 айлын хороолол гэж тооцохоор нийт 319 тэрбум төгрөгөөр зарагдана гэсэн үг. Нэмээд дөрвөн давхар спорт цогцолбор, үйлчилгээний төв, 145 айлын амины хаус, 150 хүүхдийн цэцэрлэг зэрэг нь зарагдана, түрээслэгдэнэ гэж тооцож үзвэл нийт 500 тэрбум буюу хагас их наяд төгрөгөөр борлуулагдах хороолол гэсэн үг юм. Бүх зардлаа хасаад, үлдэх цэвэр ашгаа хөрөнгө оруулагч хятадуудтайгаа тэнцүү хуваана гэж үзвэл Г.Мөнхбалын халаасанд хамгийн багадаа 100 тэрбум төгрөг орж ирэх нь л дээ. Мэдээж, энэ мөнгө Г.Мөнхбалын халааснаас Г.Мөнхбаярын халаас руу дамжих нь ойлгомжтой. 
 
Ингээд харвал, Г.Мөнхбаярын Хотын дарга байхдаа хувьдаа авсан 14.5 га газар нь одоо багадаа л 100 тэрбум төгрөг болж түүний халаасанд орох нь. “Газар олгов” гэсэн ганцхан гарыг үсэг нь 10 гаруйхан жилийн дараа 100 тэрбум төгрөг болно гэсэн үг шүү дээ.  Газрын наймаа ямар ашигтайн ганцхан жишээ бол энэ. Товчхондоо, Туркэд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын сэнтийд тухалж байгаа Г.Мөнхбаяр хотын даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийнхөө гарын үсгээр өөртөө 14.5 га газар олгосон, Хятадуудтай хамтарч хагас их наядын хороолол босгосон, хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуун дарагдуулсан гэх мэтээр АТГ-т дуудагдах, цаашлаад торны цаана суух  “болзол”-оо хэдийнэ хангачихсан ажээ. 
 
Уг нь Г.Мөнхбаярыг, түүний хамаатан садныг ч төр хангалттай эрхлүүлсэн. Эхэнд дурдсанчлан Г.Мөнхбаяр 33 жил төрд ажиллаж, үүнээс 23 жилд нь дандаа дарга, сайд сэтэр зүүж яваа. Тэгээд болоогүй, Г.Мөнхбаяр Хотын дарга байхдаа төрсөн эгч Г.Сонинцэцэгийгээ нийслэлийн өмчит III байр буюу “Урт цагаан” худалдааны төвийн эзэн болчихсон. Өдгөө “Урт цагаан” худалдааны төвийг алтны мөнгөний дархан, үсчин, гуталчин, Хятад, Солонгос хоолны ресторануудад дамлан түрээслээд сар бүр хэдэн арван сая төгрөгийн сул ашиг халааслаад сууж байдаг. Төрсөн дүү Г.Сонинболор нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр дархлагдчихсан. Бас нэг дүү Г.Чоглоонамжил нь МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчээр ажилладаг, гэх мөртөө 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж бэл бэнчингээ гайхуулсан. Цаашилбал, хүргэн Ж.Уламбаяр нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын дарга, хүргэн Б.Баярсайхан нь Ховд аймгийн ИТХ-ын дарга асан, төлөөлөгч, үеэл Ц.Ганданповорн нь Ховд хотын захирагч гэх мэтээр Г.Мөнхбаярын төр дэх ургийн мод саглайна.   
 

Г.МӨНХБАЯР ХОТЫН ДАРГА БАЙХДАА ХУВЬДАА АВСАН 14.5 ГА ГАЗАР ДЭЭРЭЭ 1800 АЙЛЫН ХОРООЛОЛ БАРЬЖ, ХАГАС ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХААР ЗЭХЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 48
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 14:30:59
    Наран : Хурааж аваад улсын орлого болго..Мөнхбаярыг барьж шоронд хий Богд уулын амыг там болгосон шуналтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-09 03:38:06
    Зочин : Төр эргэх , үнэн хэзээ нэг цагт ил болохд үр хүүхдүүд нь үйл лайгын үүрэх л байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 15:32:55
    Зочин: Мөнх амьдрах биш дээ, ийм их мөнгөөр яах ч билээ дээ. Хүний шуналаа гэж... Ард түмэн нь ийм ядуу байхад амин хувиа бодож баяжих хэрэг байна уу? Ичих хэрэгтэй. Тэгээд энэ барьсан байшингаа алтаар барьсан юм шиг үнэтэй зарна гээч. Хулгайн мөнгөө шингээх, угааж өсгөх арга нь орон сууц барьж дамлан зарах гэж сонссон юм бна. Энэ том том хороолол барьж байгаа хүмүүс бүгд no-той гэж хардаж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 13:51:44
    зочин: нэх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 10:39:28
    Иргэн: Mөнхийн шидийг олж хөрөнгөө үеийн үед төрөл саднаараа эдлэж жаргах болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 10:30:39
    Иргэн : Миеэ Энхболдыг бузарыг дэлгэвэл барагдахгүй!!! Миеэгомбо гуай үр хойчис Монголын Гал голомтыг ингэж самрах юм байна гэж хэн санахав!!! МАН-АН цаашид Монголын төрийг авч явна гэхэд хэн итгэх вэ??? Ийм луйварчитайгаа хариуцлаг тооцож чадахгүй нам байгаад хэрэггүй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 23:46:43
    Тагнуул: мие. Энхболд, Билэгт эд нар маш их хөрөнгөтэй тэрбумтангууд, тэд мөнгөө Оргилийн Ганбаад хөрөнгө оруулалт хийж мөнгөө эргэлдүүлж арвижуулдаг. Ганбаа нэр цэвэр учир ашигладаг юм. Билэгтийн хүү нь Дашдаваа нь Эрчим хүчний дарга болсон. Эрчим хүчнийхэн бөөн авилгал бдг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 23:36:01
    Tuya: Эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашиглах шиг болж дээ ,арай арай ард түмэн, эх орныхоо төлөө юу хийсэн хүн бэ болж дээ хуулийнхан,АТГ шалгаад бүх булхайг нь гаргаад хариуцлага хүлээлгэнэ биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 22:06:41
    д: Тэгнээ хувхай луйварчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 18:11:19
    Үнэн ялна: Ханадаггүй ээ хахаж үхэх вий дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 17:51:10
    Зочин: ГАЗАР НАЙМААЛЬЦДАГ асуудлыг даруй зогсоо. Энэ чиглэлээр ашиг ологсдыг шалгаж шангы ннь хүртээ. Орлогыг нь хурааж улсын төмөр нүүр , хууль хатууг харуул!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 12:51:14
    Zochid: Ard tumendee Heregtei baishin barilga bosgoj utaag bagasgahad tustai l yavj bui Hun BN.Harin Hamgiin muu Sul Tal ni ah duus ni Adil deeshee mandaj buid l bga umuu? Chogloonamjil chin uurin Abiasys mergejileer sain yabsan bishuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 12:36:02
    Zochin: Eh ornii gazar shoroo goo ed naraar Ingej togluulah ch gej
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 12:33:52
    Зочин : Улс ийим мэтийн хулгайч ,луйварчдыг барьж хөрөнгө хурааж цэгцлэлэээсэй дээ , .ингэж албан тушаалаар шагнуулж байдаг ч монгол улсын хөрөнгө бусниулж байна ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 12:28:46
    Uranchimeg: Миёэ Энхболдын жинхэнэ тролл дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 11:23:20
    Адилаа: Албан тушаал эрх мэдлээр авсан түмний өмчийг хурааж авах хэрэгтэй. Энэ хулгайч л их хэмжээний гсзар авч болдог банкнаас чөлөөтэй зээл авч болдог ийм байж болохгүй ээ. Ард түмэн энэ мэтээр бүх боломжоо алдсаар хараад суусаар байх уу. Бүгд эрх мэдлээрээ хулгайлж баяжсан шүү нэгийг бодох цаг болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 11:17:51
    Зочин: Мөнхбаяр инженер мэргэжилтэй, Хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт сантехникчээс эхлэн ажилласан, мундаг ажилтай, санаачлагатай залуу байсан даа. Нэг харлуулахаараа бүр ах дүү, хүргэн бэртэй нь холбоод үнэхээр хүнийг хэлмэгдүүлж сурсан МАНгарууд шүү. Хэнд садаа болсон юм бол доо. Шударга ёс тогтоох гэж лав биш шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 11:16:07
    Зочин: Мөнхбаяр чинь Улаанбаатар хотын инженер мэргэжилтэй, Хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт сантехникчээс эхлэн ажилласан, мундаг ажилтай, санаачлагатай залуу байсан даа. Нэг харлуулахаараа бүр ах дүү, хүргэн бэртэй нь холбоод үнэхээр хүнийг хэлмэгдүүлж сурсан МАНгарууд шүү. Хэнд садаа болсон юм бол доо. Шударга ёс тогтоох гэж лав биш шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 10:55:29
    zocjin: ******** ******** hujaanuudaa oruulaad irj.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 10:28:56
    Амар: М.Энхболдын тавиулууд Батбаяр.Мөнхбаяр.араас нь Билэгт гээд бүгд дээлээ нөмрөх цаг нь болсондоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 10:18:07
    Зочин : Сонсголонтгийн замд баригдсан хятадуудын оффисийн барилга бдаг. Энэ мэтчилэн зөндөө хужаа нар суурьшиад бна Энэ Мөнхбаяраар хөөж гардуулах тооцоог хийлгэ. Хэн оруулж ирнэ тэр хүн хужаагаа гаргах тооцоог хийлгэж бх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 08:53:34
    Зочин: Харлуулах гээд ядчихаж. Инженер мэргэжилтэй хотыг удирдаж байсан ганц хүн байхаа. Ажил хэрэгч, инженерийн байгууламжийг анхаарсан хүн. Одоогийн идэж уухаас өөр юм хийгээгүй нөхдөөс өөр шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 07:44:31
    Цэцгээ цэцэг: Яармагт хогийн хонгор байсан газар Хотхон босгосон нь сайхан л харагдаж байна.Энхбаяр Энхболд 2 Дүнжингарав Богд уулын ойролцоо газруудыг бараг бүгдийг нь зарж гишгэх газаргүй болгосон доо хө .Хятадуудын хүчийг ашиглаж бариулсан бол болж байна.Ер нь энэ хүн Хотын төвийн дулааны шугам сүлжээг бүрэн шинэчилж сольсон гавъяа бий .Батүүл Сумьяабазар эгээл биш .Зарж байгаа үнэн нь ч болж байна хө Цогцолбор хотхон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 07:38:02
    Зочин: Энэ Мөнхбаяр чинь үхээгүй юм уу.... шулуун замдаа орсон гэж яригдаад л бсан...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 07:25:35
    Zochin: Сэтгүүлч дүү нь ахынхаа өгсөн газрыг хүнд луйвардуулаад нөгөөх нь хужаа нарт хэдэн тэрбумаар зарчихсан. Заргалдах гэхээр ахых нь нэр гарчихгээд яаж ч чадахгүй байгаа гэсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 06:46:38
    Zzz: Харахад овоо сэлүүхэн хороолол юм бна,үнэ ч боломжийн.Улс татвараа авахад л асуудалгүй юм бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 06:28:09
    Эхнэр: Бас эхнэрээ солиод залуухан хүүхэн шаацан овоо муу гар шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 02:49:40
    Итгэлт баян: Хүрээний бузрыг яривал "далай далай...!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 02:01:23
    зочин: өлөн гуйлгачид юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 22:49:52
    Ац: Хогын ноовш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 22:41:15
    Иргэг: Золбин новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 22:04:12
    Zochin: Ulsiin mungu idej nuurs hulgailaa yu? GADNII HURUNGU ORUULALTAI L YM BN
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 20:09:54
    Зочин : Шуналын тулам
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 18:06:39
    Би: Шорон2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 17:19:13
    Жаргалан: 14.5га газар аваад хотын хөдөөд сайхан бүтээн байгуулалт барьсан бна. Ямар банк дампууруулаад төсвийн мөнгө 44их нядаар нь идээд улсынхаа газар нутгийг зарчихсан биш Хятад хүнээр бүтээн байгуулалт хийлгэсэн сайн байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 16:24:41
    Уншигч: Газраа харийханд худалдаагүй хороолол барьж бүтээн байгуулалт хийж байгаа нь буруу юу байна нүүрсний хулгайчид шиг бол яана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 16:24:35
    Уншигч: Газраа харийханд худалдаагүй хороолол барьж бүтээн байгуулалт хийж байгаа нь буруу юу байна нүүрсний хулгайчид шиг бол яана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 16:15:06
    Судлаач иргэн: Хөрөнгө олж ирээд орон сууц барьсан бол гавьяатай шүү..бусад хулгайчид шиг тэрбум их наядаар хулгайлаад аваад явсан биш..газар гэдэг чинь дээр нь хэрэгтэй юм барих л зориулалттай..төсвөөс татварын мөнгөөр баривал иргэдэд маш их хохиролтой..сургууль, цэцэрлэг тоглоомын талбай ногоон байгууламж спорт цогцолбор гараж асуудалыг сайн шийдээд тэгээд болооштээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 15:51:40
    Хоосон хоцрогч: Мөнхбаярын хошногийг сайн төнхсөн байна шүү. Хотын дарга хүн хир зулалгүй яахав. Харин бага биш үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 15:33:53
    Haha: Хохинээ энэ ул шал чацга нэртүүд нам дагасан өлөн авилгач том жижиг хулгаачуудад тонуулаад боломжоо алдаад сурчихсаншдэээ гол нь хатуу ялгүй болхооор хэнч хулгаа авилгал хиинэ малуудааа ядаж солонгос шиг авилга хулгааа хэрэгт хатуу ял өгдөг нэхдэг болжэээж монгол солонгос шиг хөгжинө тэнэгүүдэээ худлаа хоорондоо нам намаа өмөөрч хуцалдсан жингэрүүд ээлж ээлжээрээ энэ монголын баялгииг тонооод дууслааа бөөн өр өр л үлдэж газар нутгаа хужаад өгвии бүүр автобус хүртэл хуучнаар сольж ашиг олдог нүгэлт хүүрүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 15:29:24
    Уншигч: элэг нь хатаад үхэж б гаа гээд жижиг хар юм гүлдийгээд л яваад б сан. ХҮМҮҮС ӨРӨВДӨӨД Л нүгэлийн тулам байж ......... М. Энхболдын ойрын хүн гээд л ..........одоо шалга хэрэг оройтохгүй гэдэг биз дээ ...........АТГ ажлаа хийх б хаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 14:50:52
    111: Мөнхбаярын хөрөнгө болон бүх хамаатан садных нь хөрөнгийг хураагаад цаазаар аваачвал хахуул авдаг хүмүүст цочироо болно.Хятад шиг хатуу хуультай болох хэрэгтэй!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 14:37:41
    Нацагаа: үнэн мэдээлэлийг сайтар шалгах хэрэгтэй энэ сайт хангалттай баримттай мэдээлэл гаргааад л байх юм, хууль хяналтын хан харж шалгаж буй юм байна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 13:49:13
    Иргэн: Хөрөнгийг нь хураагаад насаар нь шоронд суулага
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 11:43:17
    Прок: Бузар хүүр юмаа. Ийм юмнуудыг зүгээр явуулаад дээр нь албан тушаалаар булаад байдаг нь сонин. Бүгд хоорондоо ролбоо сүлбэнтэй юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 08:57:22
    S: SEXSDI XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 08:54:03
    үнэн дээ: Газрын наймаачид - олон. Мөнхбаярын өөр ч газар байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 08:20:32
    zochin: mundag zohiol baina
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188