• Өнөөдөр 2024-05-02

ГЭРЭЭС НЬ 6.0 САЯ РУБЛЬ, 10 ГАРУЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭ ИЛЭРСЭН ГЕГ-ЫН БАЙЦААГЧ Р.СЭЛЭНГЭ ГЭЖ ХЭН БЭ

2023-05-01,   1371

   Жирийн иргэдийн бүх насаараа зүтгээд ч олж чадахгүй, зүүдэндээ л харж болох их мөнгө төмөр замын хурган дарга, гаалийн байцаагчийн шүүгээнд “хэвтэж” байдаг болов. Өнгөрөгч нэгдүгээр сарын 6-нд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг Эрүүгийн цагдаагийн албаныхан баривчилж, гэрээс нь 7.3 тэрбум төгрөг, 4.0 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ зэргийг хураан авч байлаа. Ард түмний бухимдал арилаагүй байтал ахиад гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний валют, орон сууц, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гарч ирлээ. 
 
Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн баасан гарагт ГЕГ-ын харьяа Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газрын улсын байцаагч Равдандоржийн Сэлэнгийг гэрт нэгжлэг хийсэн. Улмаар 6.0 сая рубль бэлнээр болон 10 гаруй орон сууц, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг эд мөрийн баримтаар хурааж авсан. Одоогоор Р.Сэлэнгийн гэртээ нууж байсан бэлэн мөнгө болон орон сууц, үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох, авлигын сүлжээг нь илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 
 
Тэгвэл АТГ-ынхан анх Гаалийн улсын байцаагч Р.Сэлэнгийг шалгаж эхэлсэн сэжүүр нь алттай холбоотой байсан гэх. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд Г.Т, С.Б гэх хоёр иргэн 2,2 кг алт гутлын уландаа нууж, Замын-Үүд боомтоор Эрээн рүү гарах гэж байгаад баригдсан. Улмаар Г.Т, С.Б нарыг шалгах явцад Гаалийн улсын байцаагч Р.Сэлэнгэтэй холбоотой болох нь илэрсэн аж. Улмаар сэжүүрийн дагуу АТГ-ынхан Р.Сэлэнгийн гэрт нэгжлэг хийж, авлигынх байж болзошгүй их хэмжээний бэлэн мөнгө, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хурааж авсан нь энэ ажээ. 
 
     Гаалийн улсын байцаагч Р.Сэлэнгэ нь гаалийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ГЕГ-ын Статистик, дүн шинжилгээний хэлтэс, Тариф татварын газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газар болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын алба, Гаалийн хяналт шалгалтын албанд тус тус улсын байцаагчаар ажиллажээ. Харин 2015 оноос ГЕГ-ын харьяа Олон Улсын шуудан илгээмжийн гаалийн газарт улсын байцаагч, нягтлан бодогчоор ажиллаж байгаа аж. Р.Сэлэнгэ өөрөө ГЕГ-ын газар, хэлтэс дамжин ажиллаад зогсохгүй, төрсөн дүү Р.Цамбыг 2017 оны арванхоёрдугаар сарын 18-нд Замын-Үүд дэх Гаалийн газарт Улсын байцаагчаар томилуулан ажиллуулж байжээ. 
 
Хамгийн ноцтой нь, Р.Сэлэнгэ гаалийн байцаагчийн албан тушаалаа ашиглан авлигаар олсон мөнгөө төрсөн дүү нараараа дамжуулан “угааж” байсан байж болзошгүй сэжүүрүүд илэрчээ. Тодруулбал, Р.Сэлэнгийн төрсөн дүү Р.Цамба нь Замын-Үүд дэх Гаалийн газарт байцаагчаар ажиллаж байх үедээ буюу 2018 оны ХОМ-тээ орон сууцгүй, 6.5 сая төгрөгийн автомашинтай, хадгаламжгүй, Голомт банканд 20 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлж байжээ. Гэтэл Р.Цамба 2019 онд гаальд ажиллахаа больж, улмаар 2020 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн голын эрэгт “Шинэ сөгнөгөр” нэртэй амралтын бааз байгуулжээ. Түүгээр зогсохгүй, 2022 оноос өөрийн цахим хуудас болон зарын сайтуудад “3 болон 4 өрөө орон сууц бэлэн мөнгөөр худалдаж авна”, “Яармаг хашаа байшин худалдаж авна” гэх мэт зарыг олон удаагийн давтамжтай оруулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад төсвийн цалинтай ажиллаж байх үедээ хувьдаа хадгаламжгүй, дансандаа мөнгөгүй хэмээн мэдүүлж байсан Р.Цамба гэнэт амралтын газартай болж, одоогийн зах зээлд хагас тэрбумаар үнэлэгдэж байгаа дөрвөн өрөө орон сууц худалдаж авахаар зар тавьж эхэлсэн зэргийнх нь цаана эгч Р.Сэлэнгийнх нь авлигын мөнгө байж болзошгүй гэх сэжүүр гарч ирж байгаа юм. 
 
   Цаашилбал, төрсөн дүү Р.Мөнхбаатар нь Өмнөговь аймагт нүүрс тээврийн автомашин барьдаг байжээ. Гэтэл мөн л сүүлийн хэдхэн жилд хөрөнгөжсөн байна. Жишээ нь, ХУД-т орон сууц бэлэн мөнгөөр авна, малчин авна, автомашин зарна, зуслангийн болон амралтын баазын зориулалттай газар зарна гэх мэт заруудыг мөн л сошиалд орчинд олон давтамжтайгаар байршуулжээ. 
     ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь Замын-Үүд болон Гашуунсухайт дахь гаалийн газартай дүйцэхүйц буюу түрийвчээ түнтийлгэх ашигтай байршил гэж байцаагч нар ярьцгаадаг ажээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд гэмт этгээдүүд Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи мансууруулах бодис, алт, монет, мөнгөн эдлэл, үнэт чулуу хууль бусаар оруулж ирэх болон алт, шашин, түүхийн эд өлгийн зүйлс хилээр гаргах нь түгээмэл болсон. Гэхдээ тэд хэн нэгэнтэй тохиролцохгүйгээр буюу “харанхуйгаар” хууль бус бизнесээ явуулах нь асар эрсдэлтэй. Тиймдээ ч тэд Олон улсын шуудан илгээмжийн гаалийн байцаагч нарын хэн нэгтэй холбоо тогтоох, хахууль өгч “замаа цэвэрлэх” шаардлагатай болдог ажээ. Энэ нь ч Р.Сэлэнгэ шиг гаальд удсан байцаагч нарын хувьд “бэлэн хоол” болдог бололтой. 
 

ГЭРЭЭС НЬ 6.0 САЯ РУБЛЬ, 10 ГАРУЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭ ИЛЭРСЭН ГЕГ-ЫН БАЙЦААГЧ Р.СЭЛЭНГЭ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-02 17:13:21
    Tu: Ushuu uhah heregtei.Uur humuus ymaa nuuj bgaa daa.Bugdiig shalgah shaardlagtai bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 17:33:36
    zochin: Ih naydaar n nuursnii hulgain teevriig nuusan SU giin duu ASRALT gj odoo enhiin tagtaa uo.Yagaad zugeer halagdaad yvav.Hen ch duugarch ul bolno gesen batitsaatai uo.SHuuh gj neeren jinhene yltanaa shalgajgui jaraahai l bariad bh uom.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 10:57:01
    Ө: Авилгалд авсан мөнгө төгрөгөө нууж чадахгүй,гэртээ хадгалаад баригдаад тэнэг юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 10:45:40
    Жаамаа : Гаалийн газарын даргынхаа төрсөн өдрийн бэлэг сонгох ярилцаад машин ,мөнгө гэх мэт санал хэлэхэд Даргад ариа жолдоно гэсэнд нэг байцаагч өөрсдийн оронд нэг өдөр байцаагч хийлгэх үү гэхэд бусдууд нь тэгж ч даврааж болохгүй гэсэн гэдэг шүү, үнэн бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 10:23:12
    би: ямар их шунал вээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 10:00:35
    Төрөө: Гаальд 30 жил ажилсан мухарын амарсанаа гээд том тул бийдээ.Сэгсрээд үзвэл их юм гарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 09:56:19
    Иргэн: Саяхан ГЕГ-аас билүү манаы ямарч байцаагчийн гэрээс тийм зүйл илэрээгүй гээд мэдэгдээд байсан биш үү буруу уншсан юм бодов уу харин одоо энд бичсэн нь үнэн бол ГЕГ мэдээлэл гаргах хэрэгтэй юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 09:54:29
    иргэн: гаалиинханаас их юм гарна гаалиинханыг эрүүл мэндиин үзлэгт оруул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 09:43:29
    Янхан Сэлэнгэ: Янхны нүүрийг ил гарга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 09:12:50
    Тлл: Буудмаар байна. Шууд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188