2017 онд Улсын Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр ирэхдээ моргт сэрсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Ж.Нүрзэдтэй ярилцлаа.
-Та тухайн үед ямар эмчилгээ хийлгэхээр хөдөөнөөс ирсэн юм бэ?
-Би Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд амьдардаг. Насаараа мал маллаж, тракторын жолоочоор ажилласан. 2017 онд бөөрний шинжилгээ өгөхөөр Улаанбаатар хотод ирсэн юм. Эмнэлэгт үзүүлэхийнхээ урд өдөр нь найзуудтайгаа уулзаж, ганц, хоёр шил архи уусан. Эмнэлэгт үзүүлэхээр ирсэн учир би хэтрүүлж хэрэглээгүй. Маргааш нь манай найз ажилд явахдаа намайг Нэгдүгээр эмнэлэгийн үүдэнд буулгачихаад явчихсан юм. Би "Ажилтай хүнд төвөг удаад яах вэ, өөрөө шинжилгээгээ өгчихье" гэж бодсон юм. Гэтэл би эмнэлэгт оронгуутаа ухаан алдаад уначихсан юм билээ. Тэгээд чухам юу болсныг огт мэддэггүй, санадаггүй. Орой нь би моргт хэвтэж байсан.
-Эмч нар танд болон гэр бүлийнхэнд нь ямар тайлбар хэлсэн бэ. Ямар эмч таныг эмчилсэн юм бэ?
-Эмч намайг харвасан гэж хэлдэг юм. Би харвасан хүн шиг бүрэн хөдөлж чадахгүй, ярихдаа муу болсон. Эмнэлэгт үзүүлэх гэж яваад бүр дордоод ярьж, хөдөлж чадахгүй болоод ирсэн дээ. Манай гэрийнхэн намайг харвасан гэдэгт итгэдэггүй юм. Ухаан алдаад унахад нь эмч нар буруу тариа, буруу эмчилгээ хийчихээд айсандаа моргт оруулчихсан байх гэж ярьдаг. Тухайн үед би бичиг баримтгүй явж байсан болохоор намайг бүртгэлгүй хүн байна гэж бодсон байх.

-Та моргоос яаж гарсан бэ?
-Би хөдөөнөөс ирээд найзындаа байрлаж байсан. Намайг эмнэлэгт хүргэж өгсөн тэр найз над руу өдөржин залгасан юм билээ. Намайг утсаа авахгүй болохоор нь орой нь эмнэлэг дээр ирэхэд нь намайг “бурхан болчихсон” гээд моргт хийчихсэн байсан. Намайг моргт хийчихсэн байсныг нь манай найз харсан. Намайг бурхан болчихсон гээд манай ах хүртэл хөдөөнөөс гарсан байдаг. Тэгээд намайг эмнэлэгт хэд хонуулаад "Уламжлалт эмчилгээ хийлгэ" гээд гаргасан.
-Тухайн үед та эмнэлэгт гомдол гаргасан уу?
-Тэр үед хүүхдүүд минь жаахан байсан. Манай эхнэр намайг харвасан гэхээр сандарч эмч нарын үгээр явсаар ямар ч гомдол,санал гаргаж чадаагүй. Бас намайг бурхан болчихоогүй моргт сэргэчихсэн байсанд баярласандаа эмч, эмнэлэгийнхэнд юу ч хэлж чадаагүй юм билээ. Би өөрөө ч гомдол, өргөдөл бичээгүй өдий хүрч байгаа. Гэхдээ сэтгэлдээ бол гомдолтой явдаг. Надад буруу эмчилгээ хийгээд тал биеийг минь мэдээгүй болгочихсон юм биш байгаа гэж харддаг. Тийм болохоор би эрүүл мэндээрээ хохирсон ч байж мэднэ.
-Та эмнэлэг орохоос өмнөх үеийн үйл явдлыг санадаг уу?
-Эмнэлгийн үүдэнд найзаараа хүргүүлснээ мэддэг. Өөр юу болсныг нь бодоод бодоод санадаггүй юм.
-Та моргт сэрэхдээ харвасан хүн шиг хөдөлж чадахгүй болчихсон байсан юм уу?
-Тэгсээн. Эмнэлэгээс гарахдаа би сууж ч чадахгүй болчихсон байсан. Эхнэр минь асарсаар байгаад одоо зогсохтойгоо болчихоод байгаа. Биеийн нэг тал мэдээгүй, их мартамхай болчихсон. Уг нь би их цоглог хүн байсан.
-Улсын Нэгдүгээр эмнэлэгт дахиж эмчлүүлсэн үү?
-Улсын эмнэлэгээр дахиж очоогүй. Сэлэнгэ, Дарханы уламжлалт эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж байгаа. Түүнээс гадна шаардлагатай дасгал хөдөлгөөнөө байнга хийдэг. Түүнийхээ хүчинд бие дээрдэж л байна.
| Моргт сэрсэн Ж.Нүрзэд: Бөөрний шинжилгээ өгөхөөр эмнэлэгт оронгуутаа ухаан алдаад уначихсан намайг үхчихлээ гэж бодоод цогцос хадгалах өрөө рүү хүргэсэн юм билээ |
|
О.Сүлдхүү ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа
2026-10-31 17:49:38
О.Сүлдхүү ДАШТ-ий шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-31 17:06:21
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-10-31 16:55:25
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |