Зарим дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн, "Хаан", "Голомт" банкны ажилтнууд мөрийтэй тоглоомын бүлэглэлд иргэдийн мэдээллийг зардаг байсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.
Тэгвэл уг хэрэгт холбогдсон зарим албан хаагчийг яллагдагчаар татсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгч Б.Цэрэнлхамыг яллагдагчаар татсан гэх.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Иргэний улсын бүртгэгч Б.Цэрэнлхам одоогоор ээлжийн амралттай байгаа. Хууль хяналтын байгууллагаас манай алба хаагчийг шалгаж байгаа гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй. Тухайн албан хаагч ч бидэнд мэдэгдээгүй. Шалгаж байгаа гэсэн хууль ёсны мэдээ ирээгүй учраас бид ямар ч арга хэмжээ аваагүй байна. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэдээллийг олж харлаа. Тийм зүйл болоогүй байх гэж бодож байна. Улсын бүртгэгч иргэний тоон гарын үсгийг зарах, бусдад худалдах ямар ч боломжгүй. Харин иргэд тоон гарын үсгээ авах цахим мэдээлэл, кодоо бусдад худалдсан, эсвэл алдсан байж болзошгүй. Иргэний улсын бүртгэгч Б.Цэрэнлхам манай хэлтэст дөрвөн жил ажиллаж байгаа” гэв.
| Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.ОЮУН-ЭРДЭНЭ: Мөрийтэй тоглоомын бүлэглэлд иргэдийн мэдээллийг зарсан гэх бүртгэгч Б.Цэрэнлхам ээлжийн амралттай байгаа |
|
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |