Нийслэл хотод нэг жилд дотуур байранд амьдрах хүсэлтэй 35-40 мянган оюутан байдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин хотын хэмжээнд нийт 44 дотуур байр байдаг бөгөөд эдгээр нь 15 мянган оюутан хүлээн авах хүчин чадалтай. Улмаар оюутны байранд орж чадаагүй оюутнууд найз нөхөд, хамаатан саднаараа нийлэн нийтийн байр, хажуу өрөө, 1-2 өрөө байр түрээсэлж амьдрахаас өөр сонголтгүй болдог.
Тэгвэл бид орон сууцны түрээс болон нийтийн байрны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.

Цөөн ам бүлтэй айлууд болон хөдөө орон нутгаас хотод суурьшиж буй оюутнууд ихэвчлэн нэг өрөө байр сонгож, түрээслэх эрэлд гардаг. Гэвч намрын цагт хотын төв, их сургуулиудтай ойрхон байрны үнэ тэнгэрт хадчихдаг нь нууц биш. Бид хотын төвтэй ойрхон байрны түрээслэгч нартай холбогдож, үүнийг нь тодрууллаа.
10-р хорооллын нэг өрөө байрны түрээслүүлэгч “Нэг өрөө хагас тавилгатай байр байна. Зургаан давхар байрны хоёр давхарт байрлалтай. Сарын 900 мянган төгрөг, төлбөрөө зургаан сараар авна. Эгчийн дүү ирж үзэх үү, хүн их ирж байна. Мөнгөө түрүүлж өгсөн хүнийг оруулна. Урсгал зардал, интернэтийн мөнгө тусдаа шүү” гэв. Харин Жуковт байрлалтай хоёр өрөө байрны түрээслүүлэгч “Манайх байрандаа саяхан засвар хийсэн. Сарын түрээс 2.1 сая. Төлбөрөө жилээр нь авна” гээд утсаа тасаллаа.

Тэгэхээр сарын 2.1 сая төгрөгийн түрээстэй хоёр өрөө байр түрээслэхийн тулд жилийн төлбөр болох 25 сая төгрөгийг төлөх хэрэгтэй болох юм.Тэгвэл бодит байдал дээр шууд ийм хэмжээний мөнгө төлөх боломжтой хүн бараг үгүй. Тухайн айл нь хүссэн үнээ хэлдэг болохоор төдийлөн тогтсон үнэ ханшгүй байгаа бололтой.
Иймд залуус хажуу өрөө, нийтийн байр түрээслэх нь элбэг болжээ. Хажуу өрөө байршлаасаа хамааран 400-600 мянган төгрөгийн хооронд байна. Харин нийтийн байр гаднаа нойлтой нь 300-400 мянга, дотроо халуун ус, нойлтой нь 500-650 төгрөгийн ханштай байна. Залуу гэр бүл, оюутнууд нийтийн байрыг сонгож буй нэг шалтгаан нь төлбөрөө сар сардаа авдаг. Барьцаа мөнгө шаарддаггүйд байдаг гэнэ. Мөн бясаа, жоомоор дүүрэн хуучин нийтийн байрнууд ч элбэг байна. Өрөөний хувьд 3x4, 4x4, 5x4 зэрэг хэмжээтэй. Сарын түрээс 200-250 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Нийтийн байрууд Гандан, Цагаан байр, Дэнжийн мянга, 32-ын тойрог, Зурагт, Саппоро орчимд элбэг.
Мөн бид сүүлийн жилд монголчуудын өргөнөөр ашигладаг зарын сайт болох Unegui.mn-д байршсан үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх зарыг уншиж танилцлаа. Сайт дээрх нэг өрөө байрны сарын түрээсийн үнэ мөн л 700 мянгаас эхэлж байлаа. Харин хоёр өрөө байрыг тавилгатай эсэхээс хамааран 1-2.5 сая төгрөгөөр түрээслүүлж байна. Мөн гурван өрөө байрны түрээс сарын 1.5 сая төгрөг, дөрвөн өрөө хоёр сар төгрөгөөс эхэлж байлаа. Төлбөрийн нөхцөл 6-12 сараар бөөндөж авах гэсэн тайлбартай харагдана.
.jpg)
Харин оюутнуудад зориулсан эрэгтэй, эмэгтэй дотуур байр 300-500 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг өрөөнд 4-6 оюутан амьдрах зохицуулалттайгаар давхар ор байрлуулжээ. Гал тогоотой, шинээр засвар хийсэн харагдаж байлаа. Мөн сарын тог, ус, интернэтийн төлбөр түрээсэнд багтжээ. Төлбөрөө сар сардаа авч буйгаараа давуу талтай байв. Түүнчлэн хичээл хийх ширээг нь шийдэж өгчээ.
Мөн сүүлийн жилүүдэд хүний байрыг дамнуулан түрээсэлж, залилах хэрэг ихээр гарах болсон. Иймд Цагдаагийн Ерөнхий газраас иргэдийг байр түрээслэхдээ эзэмшигчийн нэр болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаарыг E-mongolia системээр дамжуулан шалгаж, үг үсгээр нь нэг бүрчлэн тулгаж үзэхийг зөвлөж байгаа.

| НЭГ ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ САРЫН ТҮРЭЭС 750 МЯНГААС ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА |
|
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |