Гар утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж, хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан 21 настай О амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлээд байгаа. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Долдугаар сарын 23-нд "Цагдан хорих 461 дүгээр ангиас хүнд хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Талийгаач О нь долоон холбогдогчтой таван гэмт хэргийн 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. Талийгаач О-г Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Цагдан хоригдож байх хугацаандаа буюу долдугаар сарын 11-нд хэвлий тус газарт өвдсөн гэх оношоор эмнэлэгт хандсан. Талийгаач цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ цагдаагийн байгууллагаас тодорхой шинжлүүлэхийн тулд нарийн мэргэжлийн эмч нарыг томилон ажиллуулж байна. Талийгаачийг хорих ангийн эмнэлгээс 16 удаа үзлэг, шинжилгээнд оруулсан байдаг” гэв.
| Г.Мөнхбаяр: Талийгаач цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас амиа алдсан |
|
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ
2026-07-14 19:39:43
ТАНКИЙН ТУСГАЙ ХОРОО БЭСРЭГ НААДМАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-07-14 15:55:16
МУБИС-ийн оюутнууд “U23” ангиллын Азийн аваргад амжилттай оролцлоо
2026-07-14 15:40:20
Лолита загвар гэж юу вэ
2026-07-14 14:11:15
Нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн ургалт сайн байна
2026-07-14 13:09:24
ТАНИЛЦ: Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаарах зүйлс
2026-07-14 12:30:43
Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн гарын бэлэг хүргэнэ
2026-07-14 11:31:15
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ
2026-07-14 10:49:19
Ойрын өдрүүдэд нартай, ихэнх нутгаар дулаарна
2026-07-14 10:30:49
Шилийн гол нутагт морин спортын супер лигийн тэмцээн эхэллээ
2026-07-14 08:09:23
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн Касым Енигүнтэй уулзлаа
2026-07-14 08:03:47
2026-07-14 07:10:00
Дугуйн “Continental Cycling Center KOREA” (WCC Korea) сургалт эхэллээ
2026-07-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |