• Өнөөдөр 2025-07-25

ЦЕГ: Тарвагатай андуурч, хүн буудсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа

2024-07-18,   772

Төв аймгийн Заамар сумын нэгдүгээр багийн нутагт хүн буудуулж нас барсан байна гэх харамсалтай хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад долдугаар сарын 13-нд иржээ.

        Хэргийн шалгалт явцын үед Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай М нь өөрийн эзэмшлийн Портер маркийн автомашинаас Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэн Б.Ө /45 настай, эрэгтэй/-г дэрсэн дунд хэвтэж байх үед нь тарвага гэж андуурч Тоз-8 маркийн буугаар зүүн нүдэнд нь нэг удаа буудаж амийг нь хохироосон гэж мэдүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Хүнийг тарвагатай андуурч буудсан хэрэг гарсан. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тарвага агнахыг хориглосон тушаал шийдвэр гаргаад, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа” гэв.

 


ЦЕГ: Тарвагатай андуурч, хүн буудсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-18 15:40:47
    oogii: ЭНЭ БОЛ САНААТАЙ АЛЛАГА. ТАРВАГАНЫ ДАЙНЫ ХҮН БАЙХ УУ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188