Улсын арслан Э.Оюунболдыг барилдуулна, барилдуулах гээд бужигнаж байна. МҮБХ-ны дэргэдэх Допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс хоёр өдөр хуралдаж, Улсын арслан Э.Оюунболдын шаардлагыг хэлэлцлээ. Эцэст нь, түүнд ногдуулсан найман жилийг 2.4 болгож бууруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр улсын арслан Э.Оюунболд энэ жилийн наадамд зодоглох эрхгүй болж байгаа юм. Гурван ч удаа допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболд арслан өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэж, Арбитрын шүүхэд хандсан ч тусыг эс оллоо.
Тэрбээр “Олон жил дуугүй явлаа. Би хэлтэй хүн шүү. Одоо надад нуугаад байх зүйл байхгүй. Допингийн холбооны Ж.Хатанбаатар гэдэг хүнийг хайж байна. Намайг сэргээш хэрэглэсэн гэдгийг илтгэх шилжилгээний хариугаа өгнө үү. Тэр бичгээ нүдээр харж, гараар тэмтрэх гэж таван жил хөөцөлдөж байна. МҮБХ-ны тэргүүн ч энэ бичгийг өгүүлэх гэж хэлж, ярьж байсан. Даанч Ж.Хатанбаатар гэдэг олдохгүй, холбогдохгүй байна. 2022 онд би бэртэлтэй, доголон барилдсан. Гэтэл доголон хүнээс л допинг гаргачихаж байлаа. Доголон би яах гэж допинг хэрэглэх үү. Гаргая гэсэн хүнээсээ саадгүй гаргачихдаг хүмүүс шүү дээ. Уулыг тал болтол хоёр өдөр хуралдаад миний барилдах эрхийг 2.4 жил болгож буурууллаа гэнэ. Ингэж болдог юм уу, жилийг нь хаслаа, нэмлээ гэж байна. Би өөрийнхөө төлөө явна. Монголын ард түмэн та бүхэн надтай хамт тэмцээд, миний барилдах эрхийг сэргээгээд өгөөч гэж гуйж байна” гэв.
Үндэсний их баяр наадам маргааш эхлэх гэж байна. Өнгөрсөн жилийн түрүү бөхөөс сэргээш илэрч, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасаад байгаа. Өвөлжин утаанд унтууцдаг шигээ намаржин Солонгосоос ирсэн сэргээшийн сорьцын хариуны хэрүүл хийдэг болоод удаж буй, бид. Эл хэрүүлийн гол эзэн нь 2007 оноос хойш Допингийн эсрэг үндэсний төвийг толгойлж буй Ж.Хатанбаатар гэдгийг олон хүн мэднэ. Наадам болохоор л Ж.Хатанбаатарыг хайгсад, намар болохоор үзэн ядагсад нэмэгдэж байгаа.
Харин АТГ-аас Ж.Хатанбаатарыг “сэргээшийн наймаа”-ны хэргээр саатуулан шалгаад жил тойрох нь. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намраас Ж.Хатанбаатарыг Солонгосын лабораториос сэргээшийн сорьцын хариуг хувийн цахим хаягаараа хүлээн авч, улмаар хэнийг нь зарлах, хэнийг нь зарлахгүйгээ хэтэвчнийх нь зузаан, нимгэнийг харж байж шийддэг байсныг нь хууль хяналтынхан илрүүлсэн учраас шалгаж байгаа гэх. Түүний оффис болон орон гэрээс нь сэргээшийн төрлийн эм бэлдмэл, бодис илрүүлж, нотлох баримтаар хурааж авсан гэх мэдээлэл тухайн үедээ хэвлэлээр цацагдаж байлаа.
Тодруулбал, Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар үндэсний баяр наадмаар барилдаж шөвгөрсөн бөхчүүдийг шинжилгээг авч БНСУ-ын олон улсад итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээг нь явуулдаг. Ингээд сар гаруйн хугацааны дараа хариуг нь хүлээн авдаг. Ингэхдээ өөрийн удирдаж байгаа Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны хаяг бүхий газрын цахим хаягаар биш өөрийнхөө хувийн хаягаар мэдээллийг нь авдаг. Авсан мэдээллээ олон нийтэд зарлахдаа нэр бүхий допингийн шинжилгээнд бүдэрсэн хариутай бөхчүүдийн нэрийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нуун дарагдуулдаг байж болзошгүй байгаа гэх. Шалгалтын явцад Ж.Хатанбаатар бөхчүүдийн шинжилгээний хариуг хүлээж авсан мэйл хаягаа устгаж, өөрийгөө цэвэрлэсэн байжээ. Хууль хяналтын байгууллагынхан БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан, хууль хяналтын байгууллагад нь хүсэлт тавьсан байдаг.
Улсын арслан Э.Оюунболдын хэлснээр, хууль хяналтын байгууллагынхны илрүүлэн шалгаж байгаагаар Ж.Хатанбаатар сэргээшийн “хонгил”-оор бөхчүүдийг чирсэн бол яах вэ. Энэ хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Ж.Хатанбаатар шалгаж эхэлснээс хоёр сарын дараа Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүнээр Цогоо Уугангэрэл гэдэг хүнийг томилоод байна. Тамшрамд дурдахад, сэргээш хэрэглэсэн, допинг илэрсэн бөхчүүдийг зөвтгөх гэсэнгүй. Харин сэргээшийн хариу нь үнэн, зөв эсэхийг нягталж, энэ асуудлыг эцэслэн шийдэж, нэг талд гарах нь зүйтэй гэж үзэж байна.
Бид Ж.Хатанбаатарын зарим ноцтой баримтыг уншигч танд хүргэж байна.
Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарын охин Х.Мандахцэцэг ГХЯ-нд Элчин зөвлөхөөр ажилладаг. Харин Х.Мандахцэцэгийн хүү буюу Ж.Хүрэлбаатарын зээ хүү М.Дэнзэнтавхай нь 2016 онд БНСУ-ын Handong их сургуулийг төгсөөд ирсэн. Улмаар ирмэгцээ “Төв хүрээ” ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн. Харин М.Дэнзэнтавхай өнгөрсөн 2022 оны тавдугаар сард “УБТЗ” ХНН-т Хэлтсийн даргаар томилогдсон. Ингэхдээ М.Дэнзэнтавхай “Төв хүрээ” ХХК-ийнхаа захирлаар өөрийн эхнэр Б.Ариунзаяаг томилсон. Өөрөөр хэлбэл, одоо “Төв хүрээ” ХХК-ийг Ж.Хатанбаатарын бэр удирдаж буй гэсэн үг. Сонирхуулахад, Ж.Хатанбаатарын зээ хүү М.Дэнзэнтавхай өнгөрсөн онд “УБТЗ” ХНН-т хэлтсийн даргаад томилогдохдоо ХОМ-тээ 3.2 тэрбум төгрөгийн орон сууцтай, 540 сая төгрөгийн жийптэй гэж мэдүүлсэн байх аж.

АТГ-аас Ж.Хатанбаатарын Допингийн эсрэг үндэсний төвийн оффис болон Элэг судлалын клиник төв гэх хувийн эмнэлэгт нь нэгжлэг хийсэн. Улмаар сэргээшийн төрлийн эм бэлдмэл, бодис илрүүлж, нотлох баримтаар хураан авсан гэх. Тэгвэл Ж.Хатанбаатар хувьдаа эмийн үйлдвэртэй бөгөөд найрлага нь тодорхойгүй сэргээшийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тамирчдад шахсан гэх ярианд орооцолдож явсныг эргэн сануулъя.
| Э.ОЮУНБОЛДЫГ ДОПИНГИЙН ЭСРЭГ ХОЛБООНЫ Ж.ХАТАНБААТАР “ХОНГИЛ”-ООР ЧИРСЭН ГЭВ ҮҮ |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |