ТҮК-ийн ажилтнууд Сүхбаатарын талбайг мөлхөж, гараараа угааж байна. Уг үйл явдлыг иргэд шүүмжилж, Хотын ерөнхий менежер зөвтгөв. Иргэдийн зүгээс “21 дүгээр зуунд төв талбайгаа хувинтай устай, мөлхөж, гараараа угаадаг улс манайхаас өөр байхгүй. Өндөр даралттай усаар шүршиж угаах техник хэрэгсэл алга уу” зэргээр бухимдаж байгаа юм.
Тэгвэл бид энэ талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгээс тодруулахад “Өмнөх жилүүдэд ч гараараа угаасаар ирсэн. Шаардлагатай тохиолдолд гараараа угаахаас өөр арга байхгүй. Шагнал авсан хүмүүс сүү дусаах, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс тос асгах нь гүн толбо үлдээдэг. Гэхдээ байнга гараараа угаагаад байхгүй шүү дээ. Хот тохижилтын газарт том шүүртэй, зам талбай угаах гурван машин байгаа. Бусдыг нь дүүргүүдэд хуваарилж өгсөн. Байгаа гурван машинаараа л өөрсдөд оногдсон зай талбайгаа цэвэрлэдэг. ТҮК-ийн ажилтнуудын цалин өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болсон. Мөн манайд 14 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Өчигдөр угаадаг машин хоёр буусан гэсэн. Бусад орон гараараа угаадаг эсэхийг мэдэхгүй. Цаашид техник хэрэгсэл боловсронгуй болж гарах байх” гэв.
| Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг: Cүү, тосыг гараараа угаахаас өөр арга байхгүй. Дэлхийн орон яаж цэвэрлэдгийг мэдэхгүй |
|
“Иппон Дожо” клубийн урилгаар Тамүра Торү Монголд ирлээ
2026-07-15 07:46:34
Чикаго хотын монголчууд төрийн болон салбарын одон медаль хүртэв
2026-07-15 07:33:20
“Үүлэн бор” морь АНУ-ын “Charles Town” морин тойруулгад түрүүлжээ
2026-07-15 07:10:00
Вашингтон Дисигийн Монгол иргэд сайхан нааджээ
2026-07-15 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-15 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-07-15 06:00:00
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ
2026-07-14 19:39:43
ТАНКИЙН ТУСГАЙ ХОРОО БЭСРЭГ НААДМАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-07-14 15:55:16
МУБИС-ийн оюутнууд “U23” ангиллын Азийн аваргад амжилттай оролцлоо
2026-07-14 15:40:20
Лолита загвар гэж юу вэ
2026-07-14 14:11:15
Нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн ургалт сайн байна
2026-07-14 13:09:24
ТАНИЛЦ: Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаарах зүйлс
2026-07-14 12:30:43
Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн гарын бэлэг хүргэнэ
2026-07-14 11:31:15
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ
2026-07-14 10:49:19
Ойрын өдрүүдэд нартай, ихэнх нутгаар дулаарна
2026-07-14 10:30:49
Шилийн гол нутагт морин спортын супер лигийн тэмцээн эхэллээ
2026-07-14 08:09:23
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн Касым Енигүнтэй уулзлаа
2026-07-14 08:03:47
2026-07-14 07:10:00
Дугуйн “Continental Cycling Center KOREA” (WCC Korea) сургалт эхэллээ
2026-07-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |