Үндэсний их баяр наадам болоход хоёр хоног үлдлээ. Наадмын өмнөхөн малчид Эмээлт рүү хонь, ямаа ачиж, хэдэн төгрөгтэй болдог. Жил бүрийн өдийд хонь, ямааны үнэ өсдөг гэж ярьдаг. Харин энэ жил өмнөх жилүүдийнхтэй ойролцоо байгааг чээнжид хэлэх. Харин малын тарга, тэвээргээс шалтгаалж эрс тэс үнэтэй байх тохиолдол бий. Зүүн аймгуудын тарган хонь 400 хүрч байхад төв, болон баруун бүсийн эр хонь 350-380 мянган төгрөгийн үнэтэй байна. Бид Эмээлтэд хонь зарахаар ирсэн Архангай аймгийн малчинтай холбогдож, хонины үнийн талаар мэдээлэл авсан юм. Тэрбээр “Хавраас хойш хоёр, гурван удаа ирж хонь зарж байна. Хоёр хоногийн өмнө ирэхэд Эмээлт дүүрэн хонь, ямаатай машинаар дүүрчихсэн. Хүн ихтэй байна. Миний зарж байгаа хонины дундаж нь 280 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, шүдлэн-220, соёолон-260, хязаалан-250, эр хонь-280, төлөг-150 мянган төгрөгөөс эхэлж байна. Тийм болохоор миний зарж байгаа хонь бараг хамгийн хямддаа орж байгаа” гэв.

Эмээлтээс мал худалдаж авсан иргэд заавал төхөөрүүлж, гэдэс гүзээг нь угаалгаж авдаг. Тэгвэл нэг хонийг 25000 төгрөгөөр төхөөрч, гүзээг нь 3000 угаадаг бол толгой, шийрийг нь 10 мянган төгрөгөөр хуйхалдаг байна. Мөн наадам дөхсөн өдрүүдэд иргэд шинэ шөл уухаар хонь худалдаж авахаас гадна хорхог ихээр хийдэг тул ямаа худалдаж авах нь элбэг байдаг. Тэгвэл Эмээлт захад ямаа 150-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Төхөөрж, бэлдүүлж авах нь дээрх үнэтэй адил. Мөн хуйхалсан ямааны мах гурван килограмм нь буюу нэг багц нь 45-50 мянга, хонины хуйхалсан мах 60 мянган төгрөгийн үнэтэй байна.

Хонь худалдан авч буй иргэдэд хэрхэн төхөөрөх вэ гэдэг асуудал гарч ирдэг байна. Тиймээс Эмээлт захад мал төхөөрөх үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд хонь төхөөрөхөд 25000 төгрөгийн үнэтэй бөгөөд гэдэс дотрыг мөн арилгаад, цэвэрлээд өгдөг аж. Энэхүү газар мал төхөөрдөг иргэд “Сүүлийн үед мал төхөөрүүлэх иргэд хомсдож байна. Бид өмнө нь өдөрт 20 гаруй хонь төхөөрчихдөг байлаа. Энэ жил харин худалдан авалт эрс муудсанаас болоод орлого 70 хувиар багссан. Тиймээс бид орой 06:00 цагаас хойш мал нядалгааны газарт ажилладаг. Тэгж байж л гэр орон, үр хүүхдүүддээ зарцуулах мөнгөтэй болж байна шүү дээ” гэсэн юм.

Харин наадмын өдрүүдэд мах, малаас илүү чухал хүнс бол айраг. Хөдөөнийхөн наадмаас өмнө айраг уух гэж яаравчлан гүүгээ барьдаг бол хотыхон ч ялгаагүй тав, арван литр айргаар морь, бөхөө үзчихдэг заншилтай. Харин энэ жил айраг 10 мянга хүрчээ. Улаанбаатар хоттой ойрхон сумдын айраг долоон мянган төгрөгөөс эхэлж байна. Хүргэлттэй нь найман мянга гэх. Харин их хэмжээгээр бөөндөж авах бол 6000 мянган төгрөгөөс эхлэх аж. Жил бүр айраг элбэгтэй, ихээр зардаг аймаг, сумд түрүүлж гүүгээ барьдаг. Тодруулбал, хангайн бүсийн сумдууд гүүгээ барьж, айргаа зардаг байна.
| ҮНЭ ХАНШ: ХОНЬ 220-380, АЙРАГ 7-10 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |