Монголчууд хэрэлдэж ч дуусахгүй нь, луйвардуулж ч дуусахгүй нь. Сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөр ах, дүүсээ танихгүй болтлоо маргаж, Ардын нам, Ардчилсан намаараа хуваагдсан. Дараа нь, сонгууль луйвардсан, луйвардаагүй гээд хэрэлдэж л байна. Засаг, төрөө барих завгүй өдрүүд үргэлжилж байхад наадмын тасалбарын хэрүүл гараад ирлээ. Болж байгаа нэг ч “юм” алга гээд эвэр амлавал амлахаар л амьдарч байна, үнэндээ.
Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын тасалбарыг өчигдөр худалдаанд гаргалаа. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдсан юм. Тасалбарыг суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй зарсан бөгөөд нийт 12 мянган ширхэг тасалбар борлууллаа. Хамгийн хачирхалтай нь, тасалбар нь 15 минутад дууссан гэх мэдээлэл цахим сүлжээнд хөвөрч байна.
Албаныхан тайлбарлахдаа “Тасалбарын хамгийн сүүлийн захиалга 10:00 цагт хийгдсэн байна. Ер нь жил бүрийн наадмын тасалбар маш хурдан зарагдаад дуусдаг. Өмнө нь “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төвөөр наадмын тасалбарыг зардаг байсан бол цахимжуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Нэг утасны дугаараас хоёр тасалбар захиалах боломжтой. Энэ нь шагчдаас сэргийлж байгаа" гэх мэдээллийг хэвлэлд өгчээ.
Гэтэл 12 мянган тасалбар хэнд хүрсэн нь тодорхойгүй дуусчихлаа. Ард түмэн аваагүй, наадмын тасалбарын эрэлд гарч байна гэсэн үг л дээ. Мөн энэ жил төрийн тэргүүн нар болон гадаадаас ирэх томоохон зочид төлөөлөгчид урилгаар үзэх бол УИХ-ын гишүүд болон сайд нар, түүний гэр бүлийнхэн урилгаар бус тасалбараа худалдан авсан. Тэгэхээр төрийн түшээд нь ч тасалбаргүй хоцорсон байж мэдэхээр байна.
Тэгвэл бид наадмын тасалбарын үнэ ханшны талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Шагийн билет худалдаанд гарчээ. Тасалбар 20, 30-аар нь зарна гэсэн цахим сүлжээнд хөвөрч байна. Үнэндээ, шагчидаас сэргийлж байна гэсэн чинь шагчид нь 12 мянган тасалбарыг нь худалдаад авчихсан бололтой.
“Наадмын тасалбар авна, зарна” гэсэн хэд хэдэн фэйсбүүк групп нээгджээ. Хэд хэдэн хүн рүү холбогдож, үнэ ханш асууж үзлээ.
“А... А.и” гэх цахим хаягтай этгээд 30 тасалбар зарах зар оруулжээ. Тасалбарын үнэ 200-400 мянган төгрөгийн үнэтэй байна. Зар оруулсан даруйд иргэд захиалга өгч, долдугаар сарын 4-нд тасалбараа авахаар тохирчээ. Уг фэйсбүүк хаягийг шалгаж үзвэл 2023 оны наадмаар ч тасалбар олон тоогоор борлуулж байжээ.
Өөр нэг 17 билет зарна гэсэн хүн рүү холбогдож үзэхэд “Тасалбарын үнэ 250-400 мянган төгрөг. Бөхчүүдийн хажуу талынх нь үнэтэй байгаа. Дараалсан эгнээ байхгүй, тасалбар бүр хоёр суудлаараа байгаа. Авах бол урьдчилгаагаа хийгээд, долдугаар сарын 7-нд хүргүүлж аваарай” гэв.
Энэ мэт зар олноороо хөвөрч байна. Шагчид тасалбарынхаа тоог нууцалж, хуурамч хаягнаас 2-4 ширхгээр нь зарж байгаа бололтой. Ямартай ч ард түмэнд олдоогүй наадмын тасалбарыг цахим хуудсаар өчнөөнөөр нь зарж байна. Үүний дараа маишины зөвшөөрөл зарах юм байна.
| НААДМЫН ТАСАЛБАРЫГ ШАГЧИД АВЧ, 400 МЯНГААР ДАМЛАЖ БАЙНА |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |