Ярилцлагыг видео хэлбэрээр эндээс үзээрэй. https://fb.watch/sPKqeRCG5T/
-Сайн байна уу, та. Эрдэнэт хүний амь аварсан танд баярлалаа. Тухайн үед чухам юу болсон юм бэ?
-Өчигдөр /уржигдар/ 14:00 цагийн үед Багшийн дээдийн баруун урд талд зам тээврийн осол гарсан. Тухайн үед миний хувьд албан үүргээ гүйцэтгээд явж байсан юм. Осол болсны дараа иргэд тойроод, шуугилдаж байхыг хараад шууд очсон. Тэгээд автомашиныг нь унтраагаад, анхан шатны тусламж үзүүлсэн. Хэдий миний ажил ч гэлээ нэг гэр бүлийг бүтэн үлдээсэндээ баяртай байна.
-Таныг очиход тухай иргэний биеийн байдал ямар байсан бэ?
-Намайг очиход 50 орчим насны эрэгтэй жолооны хүрдэн дээрээ таталт өгсөн байдалтай, ухаангүй байсан. Азаар суудлын бүсээ зүүсэн. Мөн ослын дэр дэлгэгдсэн байдалтай байсан. Тэгээд газар хэвтүүлэх шаардлагатай гэж үзээд машинаас буулгаж, агаарын чөлөөлөхийн тулд иргэдийг холдуулж, тусламж үзүүлж эхэлсэн.
Үүний дараа тэнд явсан сувилагч даралтыг нь хэмжиж, дусал хийсэн. Тэгээд удалгүй түргэж тусламжийн машин ирсэн.
-Амийг нь аварсан иргэнтэйгээ уулзсан уу?
-Одоогоор уулзаж амжаагүй байна. Тухайн хүн маань ухаангүй байсан болохоор намайг санахгүй байгаа байх.
(7).jpg)
-Та өмнө нь яаралтай тусламжаар суралцаж байсан юм уу?
-Би ямар ч үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй тангараг өргөсөн цагдаа хүн шүү дээ. Мэргэжлээрээ суралцаж, ажиллаж байх үедээ анхан тусламж үзүүлэхийг сурсан. Мэргэжлийн хүн учир бусад хүнийг бодвол сандрах, айх зүйлгүй тусламж үзүүлж чадсан байх.
-Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Хүүхэд байхаасаа л цагдаа болохыг мөрөөддөг байлаа. Тэгээд 2012 онд Дотоод Хэргийн Их Сургуульд суралцаж эхэлсэн. Мэргэжлээрээ зургаа дахь жилдээ ажиллаж байна. Сургуулиа төгсөөд төрөлх нутаг болох Сүхбаатар аймагтаа хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. Харин Эрүүгийн цагдаагийн албанд 2022 оноос хойш ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, суудлыг бүсээ заавал зүүгээрэй. Мөн эрүүл мэндийн байдал тогтворгүй байх үедээ жолооны хүрдний ард битгий суугаарай гэж уриалмаар байна.
(3).jpg)
| ТАТАЛТ ӨГЧ, ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧИЙН АМИЙГ АВАРСАН ЭЦА-ИЙН АХЛАХ МӨРДӨГЧ А.БАТ-ОРГИЛ: НЭГ ГЭР БҮЛИЙГ БҮТЭН ҮЛДЭЭСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |